Intel-ийн ээлжит хямдрал
Өмнө өгүүлж байснаар энэ удаагийн хямдралын хамгийн их сонирхол татам процессорын тоонд дөрвөлсөн цөмт Core 2 Quad Q6600 зүй ёсоор орно.
| Intel Core 2 Quad | ||||
| Загвар | Цөмийн давтамж | L2 кэш | FSB | Хямдарсан үнэ |
| QX6800 | 2.93 GHz | 8MB | 1066 MHz | $999 |
| Q6700 | 2.66 GHz | 8MB | 1066 MHz | $530 |
| Q6600 | 2.40 GHz | 8MB | 1066 MHz | $266 |
Одоогийн зах зээл дээрх хамгийн хямд дөрвөлсөн цөмт процессор болох Core 2 Quad Q6600 нь видео болон 3 хэмжээст график ажил нухдаг хэрэглэгчдийн хувьд тун оновчтой худалдан авалт болох нь дамжиггүй. Оверлокер, гэймерүүдийн хувьд ч хүртэл 3 GHz хүртэл нь "шахчихаад" сууж байхад үнэмлэхүй хүчин чадал бүхий системтэй болох боломж хүртэл бий.
ClubIT, Mwave, Newegg, ZipZoomFly зэрэг жижиглэн худалдаалагчдын хувьд Core 2 Quad Q6600 процессорыг доод тал нь $275, түүнээс дээш $300-ын хоороэд худалдаалж байна. Томоохон худалдаалагч болох Newegg аль хэдийн Core 2 Quad Q6600 процессороо зараад дуусгачихсан аж.
| Intel Core 2 Duo | ||||
| Загвар | Цөмийн давтамж | L2 кэш | FSB | Хямдарсан үнэ |
| E4500 | 2.20 GHz | 2MB | 800 MHz | $133 |
| E4400 | 2.00 GHz | 2MB | 800 MHz | $113 |
Мөн хос цөмт Core 2 Duo E4000-загварууд энэ удаа мөн хямдарлаа. Intel Core 2 Duo E4400 процессор $20-оор хямдарч $113 болсон бол түүний орыг Core 2 Duo E4500 гэсэн шинэ загвар эзэллээ. Интэрнэтэд өмнө бичсэнээр Core 2 Duo E4500 процессор нь М0 степпингтэй бөгөөд ердөө 35 Вт цахилгаан зарцуулалттай байж болзошгүй. Хэрэв тийм бол энэхүү шинэ процессорын оверклокын чадвар хэр эсэх нь "улаан" оверклокчдын сонирхлын төвд мөн байна.
T.T.S,
Сyber World

