AMD үнийн хямдрал болон бүтээгдэхүүний хасалтууд
Энэ удаа AMD зах зээлд өөрийн байр суурийг алдахгүйн тулд бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулахаар төлөвлөсөн байна. Учир нь энэ сарын 22-нд Intel процессорынхоо үнийг хямдруулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд үүнд ялангуяа дөрвөлсөн цөмт Core 2 Quadro Q6600 процессор тун хорхой хүргэм $266 үнэтэй болно. Ингээд AMD-ийн зүгээс энэ удаа Intel-д үзүүлж буй "дарамтыг" сонирхоцгооё.
| AMD Athlon 64 X2 үнэ | ||
| Загвар | Одоогийн үнэ | 7 сар 9-нд |
| 6000+ | $229 | $169 |
| 5600+ | $179 | $149 |
| 5200+ | $169 | $129 |
| 4800+ | $129 | $109 |
| 4400+ | $115 | $89 |
| 4200+ | $102 | $79 |
| 4000+ | $99 | $69 |
Энэхүү шинэ үнийн бодлогоор AMD-ийн хэрэглэгчдийн зах зээлийн түвшин дэх бүтээгдэхүүний төрөлд өөрчлөлт орж байна.
Доод ангиллын зах зээлд хүч зүтгэж буй дан цөмт Athlon, Sempron процессоруудын хугацаат алба ерөнхийдөө дуусч байгаа ба өндөр хурдацтай өсч буй Бразил, Орос, Энэтхэг, Хятадын зах зээлд хямд үнэтэй Athlon 64 3500+, Athlon 64 3200+, Sempron 3500+, Sempron 3200+ загварууд харин үргэлжлэн худалдаалагдана.
AMD-ийн нотолсноор хямд үнэ бүхий дан цөмт Lima бүлийн процессорууд зах зээлд гарснаасаа хойш ердөө 3 сарын дараа үйлдвэрлэлт нь зогссон ба компани одоогоор 65nm технологи, K8 архитектурт суурилсан Sparta бүлийн бүтээгдэхүүнийг ирэх 9 сард амжиж гаргахаар ажиллаж байна.
AMD-ийн шинэ үеийн K10 архитектурын бүтээгдэхүүн мөн ирэх 9 сараас сервер болон десктоп пламформд нэвтрэх бөгөөд эдгээр процессоруудын үнийн талаарх ямар нэгэн мэдээлэл алга.
T.T.S,
Сyber World

