Европ 

Уго Чавес Орост талархаж, АНУ-д партизаны дайн зарлах гэнэ

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес ОХУ-д талархлаа. Тус улс нь Венесуэлд зэвсэг нийлүүлэх асуудал дээр тууштай байр суурь баримталсанд нь талархаж байгаагаа илэрхийлээд “Хэрвээ Орос байгаагүй бол бид бараг зэвсэггүй хоцрох байсан. Тийм болохоор АНУ-ын нөлөөнд авталгүйгээр зоригтой шийдвэр гаргасан Оросын Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх ёстой” гэжээ.

Түүнээс гадна АНУ-ын эсрэг партизаны дайн хийхэд бэлэн гэдгээ ч дурдав. Уго Чавесийн ярьснаар тус улс нь аюулгүй байдлаа хангах зорилгоор цаашид ч зэвсэг тэр дундаа байлдааны нисдэг тэрэг худалдан авна гэжээ.

Түүнээс гадна Оростой хамтран байлдааны нисдэг тэрэгний төвийг байгуулахаар төлөвлөсөн байна.Тэрбээр Каракас хотноо болсон үндэсний зэвсэгт хүчний өдөр болж байгаатай холбогдуулан Цэргийн академид үг хэлэхдээ ийнхүү хэлжээ.