Америк 

Цөмийн хөтөлбөрөө зогсоохыг Хойд Солонгост шаардав

Америкийн Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Сеан Мккормак 21-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлгэхдээ, 6 талын хэлэлцээгээр зөвшин тогтсон "2.13"-ны хамтын баримт бичгийн дагуу, цөмийн хөтөлбөрөө түргэн зогсоохыг БНАСАУ-ад айлчилж байгаа Төрийн нарийн бичгийн даргын туслах, Солонгосын цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээний Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл БНАСАУ-ын Засгийн газарт шаардах болно гэжээ.

Мккормак хэлэхдээ, "2.13"-ны хамтын баримт бичгийг хэрэгжүүлэх асуудалд Америк нухацтай хандаж байна, БНАСАУ цөмийн хөтөлбөрөө зогсоон гэсэн амлалтаа биелүүлэхийг Америк хүсч байна гэжээ.

Синьхуа Агентлаг