Биотехнологи 

Ботаникийн хүрээлэн хүнсний мөөг үйлдвэрлэхэд бэлэн болжээ

ШУА-ийн Ботаникийн хүрээлэн өнгөрсөн оны дундуураас "Хүнсний мөөг үйлдвэрлэх технологи" төсөл хэрэгжүулж эхэлсэн байна. Төслийн хүрээнд Ботаникийн цэцэрлэгт мөөг үйлдвэрлэх цех, микробиологийн лабораторийн барилгад засвар хийж халаалтын зуух тавьснаар бэлтгэл ажил дуусчээ. Тус цехэд Хятадаас авчирсан нэг төрлийн мөөгний 20 ширхэг хуруу шил омогтой ажлаа эхэлж байсан бол одоо өөрсдөө эх омгоо ялган үйлдвэрлэлийн мөөг гаргах боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн хясаа мөөгийг тарималжуулж ургуулснаар удахгүй анхны ургацаа авах боломж бүрдсэн аж. Хясаа мөөгийг үр тарианы сүрэл дээр,далбага мөөгийг адууны хомоол дээр ургуулсан нь тун сонирхолтой юм. Хүнсний мөөг үйлдвэрлэх цех нь сард нэг тонн мөөг гаргах хүчин чадал бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмж түүхий эд материалаар хангагдсан бөгөөд шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлтэй холбосноор нийслэлчүүд өглөө бүр шинэ ургацын мөөг хүнсэндзэ хэрэглэх боломжтой болох юм. Үйлдвэрийн нээлт удахгүй болно.

М.Жаргал

сайн байцгаана уу? энэ мэдээлэл надад их таалагдлаа. мөөгийг яаж тарималжуулдгийн талаар мэдээлэх боломж байгаа юу? байвал тавьж өгөөч