Бокс 

Боксчид амарлаа

Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнд оролцож буй ширэн бээлийтнүүд өчигдөр амарлаа. Тэд өчигдөр буюу амралтынхаа үеэр Гачууртад байрлах "Монгол шилтгээн"-д очиж бэсрэг наадам үзжээ. Энэхүү бэсрэг наадам Азийн шилдгүүд болон албаны хүмүүст ихэд таалагдсан гэнэ. Өнөөдөр Азийн аваргын их шөвгийн тулаанууд эхлэх юм.