Манай боксчид таван медаль авна. Харин өнгө нь ямар байхыг маргааш шийднэ
Ази тивийн аварга шалгаруулах сонирхогчдын боксын тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Ингэснээр тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, медалийн төлөөх тулаан эхлэх юм.
Өчигдрийн байдлаар Бөхийн өргөөний ринг дээр 100 тулаан болж өнгөрөв. Монголын боксчдын хувьд зургаан тамирчин хасагдаж, тэмцээнийг үзэгчдийн суудлаас үзэхээр болсон бол П.Сэрдамба (48 кг), Э.Бадар-Ууган (54 кг), М.Нандин-Эрдэнэ (69 кг), З.Энхзориг(57 кг), Б.Түвшинбат (64 кг) нар хүрэл медалийн болзол хангав. Тэдний хувьд маргааш сугалаа татан мөнгөн медалийн төлөө тулалдах юм байна.
Тэмцээний дөрөв дэх өдөр манай ширэн бээлийтнүүдээс -91 кг-ийн жинд спортын мастер улсын хошой аварга Х.Мандахбаяр Узбекстаны тамирчинд ялагдаж тэмцээнийг орхих боллоо. Ямартай ч улсынхаа ринг дээр болж буй боксын тэмцээнд оролцсон манай тамирчид таван медаль авах нь тодорхой болов.
Дашрамд дурьдахад, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр завсарлах бөгөөд оролцохоор ирсэн 22 орны баг тамирчдад зориулсан бэсрэг наадам үзүүлэх юм байна. Харин маргааш шигшээ тоглолтоор үргэлжилж, ням гаригт аваргууд тодорно.
Б.Бадмаа
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

