Ази 

Саудын Аравид дэлхийн эрдэнэсийн төв байгуулна

Саудын Аравийн нийслэл Эр-Риядад долоон одтой 35 давхар зочид буудал, элитүүдийн орон сууц болон дэлхийн эрдэнэсийн төв зэргийг багтаасан цогцолбор барих гэж буй тухай "Арабын мэдээ" мэдээлэв.

Уг цогцолборын төслийг Филиппиний "M.S.Maxco" компани хэрэгжүүлэх юм байна. Орон сууцны хувьд нь араб стилийн 40 сэрүүн ордон, бас нэгээс гурван унтлагын өрөөтэй дээд зэрэглэлийн байр байх аж. Мөн 200 хүний багтаамжтай сүм барина.

Дэлхийн эрдэнэсийн төвийн дөрвөн давхар байр хаант улсын эмэгтэйчүүдийн анхаарлыг татна гэж тооцож буй аж. Учир нь тэд 24 тэрбум долларын хувийн хөрөнгөтэйгөөс гадна төрөл бүрийн салбарт олон мянган үйлдвэр эзэмшдэг гэнэ.