Буш Иракаас цэргээ татах тухай хуульд хориг тавьлаа
АНУ-ын Сенат Иракаас цэргээ гаргах товыг заасан хуулийн төслийг баталсан билээ. Тэгвэл энэхүү хуулийн төсөлд тус улсын ерөнхийлөгч Жорж Буш хориг тавьсан байна.
Жорж Буш хориг тавьсныхаа дараа хэлсэн үгэндээ, Иракаас цэргээ эргүүлэн татах цаг хугацааг тогтоож байгаа нь Иракад Холбоотны цэргүүд ялагдлаа хүлээх өдрийг товлож байгаатай утга нэг гэжээ.
Буш Цагаан ордны төрийн тэргүүнээр хоёр удаа сонгогдсон цагаас эхлэн дөнгөж хоёр дахь удаагаа Сенатаас гаргасан хуулийн төсөлд хориг тавьж байгаа нь энэ юм. Ж.Бушийн хориг тавьсан энэхүү хуулийн төслийг Арчилсан намыхан олонх бүхий Конгресс өчигдөр албан ёсоор баталсан юм.
Хуулийн төсөлд зааснаар хэрвээ ирэх жилээс цэргээ Иракаас гаргасан тохиолдолд АНУ-ын цэрэг дайнд зарцуулах 100 тэрбумын төсвийг батлахаар заасан байсан юм.
Буш ийнхүү Ирак дахь дайны бодлогоос нь ухарсан хуулийн төслийг шүүмжлэн, цэргээ гаргах эсэх талаархи шийдвэрийг Сенаторууд биш, байдлыг нүдээр харж, мэдэрч байгаа цэргийн командлагчид шийдэх эрхтэй гэж үзжээ.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

