Хууль 

Хандивын журмаар бэлэглэж болно

- Иргэд орон сууц худалдах, худалдан авахдаа бэлэглэлийн гэрээ байгуулах юм. Бэлэглэлийн гэрээ хууль зуйн ямар онцлогтой вэ?

- Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно. Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн тухайн хэлбэрээр хийнэ.

Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ. Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно.

Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмших, ашиглах захиран зарцуулах бөгөөд энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмших, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй байдаг.

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловерол" академи