Боловсрол 

Бүтээлч, суралцах чадварыг голчлон шалгана

Элсэлт, төгсөлттэй холбоотой асуултад Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Биндэръяа хариулж байна.

- Би Дарханд онлайнаар бүртгүүлэхдээ виза картныхаа дугаарыг өгсөн. Шалгалтын төлбөрийг тэндээс нь авдаг юм уу. Хаана шалгалт өгөх вэ?

- Тийм ээ. Картныхаа нууц дугаар, мөнгөнийхөө хэмжээгээ оруулахад картнаас тань шууд хасагдах болно. Дарханаас гэж бүртгүүлсэн бол тэндээ шалгалтаа өгөөрэй.

- Шалгалт дөрвөн жилийн өмнөхтэй адилхан байх уу. Хүмүүс уламжлалт аргаас өөрчлөгдсөн гэх юм?

- Шалгалтын сэдэв нь бүтээлч, суралцах чадварыг голчлон шалгахад чиглэсэн байгаа. Нөхөн сонгох даалгавартай бөгөөд 80 минут үргэлжилнэ. Уламжлалт арга өөрчлөгдсөн учир шинэ стандартын дагуу шалгалтыг явуулах болно.