Ойрхи дорнод 

Ираны агаарын хилийг зөрчлөө

АНУ-ын зэвсэгт хүчний хоёр онгоц өнгөрсөн ням гаригт Ираны хилийг зөрчсөн байна. Нисдэг тэрэг нь Иракийн Абадан хотоос орж ирээд удалгүй буцсан гэнэ. Уг нисдэг тэрэг орон нутгийн оршин суугчдын анхаарлыг нэлээд татсан хэмээн Ираны зэвсэгт хүчний хурандаа Акили мэдэгджээ.

Гэтэл Америкийн талаас энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. Өнгөрсөн гуравдугаар сард Персийн буланд Америкийн 10 000 усан цэрэг, 100 онгоц оролцсон цэргийн сургалт явуулсан юм. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар энэ нь Ираны эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулах гэж байгаагийн нэгэн дохио хэмээн үзэж байна. Гэвч Америкийн албан төлөөлөгчид энэ мэдээллийг үгүйсгэсэн билээ.

АНУ-ын эрх баригчид Ирантай дайтна хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс, БХЯ-ны сайд Роберт Гейтс нар ийнхүү мэдэгдсэн юм.