Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин, Зэвсэгт Хүчний шинэчлэлийн бодлого
“Цахим Өртөө Холбоо” Төрийн бус байгууллагаас зохион явуулдаг цуврал лекцийн энэ удаагийн зочин улс төр судлалын магистр, докторант Цахим Өртөө Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Хиргис овогт Доржжүгдэрийн Мөнх-Очир “Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин, Зэвсэгт Хүчний шинэчлэлийн бодлого” сэдвээр 2007 оны 04-р сарын 03-ний 18.00 цагт Хууль зүйн үндэсний төвийн хурлын танхимд лекц уншина.
Д.Мөнх-Очир нь 1992 онд 23 дугаар дунд сургууль, 1996 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн түүхийн салбарыг тєгссєн. 1999 онд МУИС-ийн Улс Тєр судлалын салбарын магистр, 2003 онд АНУ-ын Тэнгисийн цэргийн сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалсан. 2005 онд АНУ-ын Зэвсэгт Хүчний Номхон Далайн командлалын дэргэдэх Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны тєвд мэргэжил дээшлүүлсэн.
МУИС-ийн багш, докторант. Батлан Хамгаалах Яамны (одоо Yндэсний Аюлгүй Байдлын Зєвлєлийн) Стратегийн Судалгааны Хүрээлэнгийн ахлах шинжээч, дэд хурандаа. 2006 оноос Монгол Улсын Ерєнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтэн, мэргэжилтэн нарын зєвлєлийн гадаад бодлогын салбар зєвлєлийн гишүүн. Цахим Өртөө Холбооны Удирдах зєвлєлийн гишүүнээр ажиллаж байна.
Монголынхоо хөгжлийн төлөө санаа зовниж, түүний төлөө гар бие, оюун сэтгэлээ зориулж явдаг хэн бүхнийг хүрэлцэн ирж, санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг урьж байна.
“Цахим Өртөө Холбоо” ТББ
Утас/факс 312920, 96654143
И-мэйл holboo@tsahimurtuu.mn
Вэб хаяг. http://holboo.tsahimurtuu.mn/
Хаяг: Улаанбаатар хот, Бага тойруу-49, МТҮПарк, 414 тоот
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

