Швейцарийн цэрэг Лихтөнштейнийг эзэлжээ
Швейцарийн арми хөрш Лихтенштейн улсын эрх баригчидтай холбоо барьж цэргийн сургуулилтын үеэр хилийг нь нэвтрэн орсондоо уучлал гуйлаа. Швөйцарийн армийн 170 орчим цэрэг шөнийн хээрийн сургуулилтын үеэр энэхүү жижигхэн улсын газар нутаг руу хоёр км орчим нэвтрэн оржээ.
Тэд хил зөрчсөнөө мэдэнгүүтээ яаран буцаж гарсан байна. Армийн төлөөлөгчийн хэлснээр "хил зөрчсөн" цэргүүд буутай байсан ч сумгүй явж байсан гэнэ. Гэсэн хэдий ч энэхүү "бяцхан эзэрхийлэл"-ийг Лихтенштейний тал мэдээгүй аж. Энэ тухай бяцхан хаант улсын төлөөлөгч Маркус Амман мэдэгдлээ.
Европын холбоонд багтдаггүй энэ хоёр улсын хоорондох хил нь тор, хашаагаар зааглагдаж, тэмдэглэгдээгүй байдаг. Швейцарь улс 1555-2002 онд төвийг сахисан бодлоготой байв. 2002 онд НҮБ-д элссэн ч саяхан болтол хүн амтайгаа харьцуулбал хамгийн нүсэр армитай улсын нэг байсан юм. Сүүлийн хэдэн жилд тус улс цэрэг, офицер, зэр зэвсгийнхээ тоог гуравны нэг хувиар хорогдуулсан юм.
Швейцарийн 18-42 насны эрчүүд цэргийн алба хаах ёстой бөгөөд зургаан сар бүр нэг удаа цугларалтад гарч, цэргийн бэлтгэл хийдэг байна. Швейцарь, Австрийн хооронд орших Лихтенштейн улс 160 кв км нутагтай, 35 мянган хүн амтай, албан ёсны хэл нь герман, мөнгөний нэгж нь швейцарь франк, төрийн тэргүүн нь Хунтайж II Ханс Адам юм.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

