В.Путины Саудын Аравид хийх айдчлал эхэллээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Аравийн орнуудаар хийх айлчлалаа өчигдөр эхэллээ. Түүнийг хаан Абдулла, хунтайж Султан угтан авчээ. В.Путин хаан Абдулла болон дээгүүр албаны бусад хүмүүстэй уулзаж ярилцах юм.
Түүний уг айлчлал ОХУ-ын тэргүүний Саудын Аравид хийж байгаа анхны айлчлал боллоо. В.Путин айлчлалын үеэр бүс нутгийн бодлого тэр дундаа Ирак, Палестины байдлын талаар ярилцсан байна.
АНУ Саудын Аравийн томоохон зэвсэг нийлүүлэгч улс байсан ч есдүгээр сарын 11-ний халдлагын дараа хоёр орны харилцаа тогтворгүй болсон ажээ. Ажиглагчид тус улсыг Оросоос зэвсэг авах сонирхолтой байгаа хэмээн үзэж байна.
ОХУ нь Саудын Аравийн дараа орох дэлхийн хоөр дахь том газрын тос нийлүүлэгч бөгөөд 2004 онд Оросын "Лукойл" компанид "А бүс" гэж нэрлэгддэг Гаварт хайгуул, олборлолт хийх эрх олгосон байна.
Уулзалтын өмнө хаан Абдулла "Итар-Тасс" агентлагт өгсөн ярицлагадаа "Манай хоёр орон эдийн засгийн асар их нөөцтэй. Соёлын их өв, байгалийн баялаг, хөрөнгө оруулалтын томоохон боломжууд гээд хамтарч ажиллах зүйл олон бий" гэжээ.
"ВВС"
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

