"Архидалтын эсрэг" кино сурталчилгаа
Тус аймагт гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.7 хувь өсч үүнээс согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 34.4 хувийг нь эзэлж буй аж. Энэ байдалд дүгнэлт хийж аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс "Архины хор уршиг" кино сурталчилгааны хоёр өдрийг Сайншанд суманд зохион байгууллаа.
Эл өдрөөр архины хор холбогдлын сэдэвт баримтат кино, түүнчилэн төрийн шагналт нэрт зохиолч Ч.Лодойдамбын зохиолоор сэдэвлэн бүтээгдсэн Гоо маралын шагнал хүртсэн "Дусал нулимс юу гэж хэлсэн бол" уран сайхны киног аймгийн төвийн дөрвөн багийн иргэд, 30 шахам аж ахуйн нэгж, албан байгууллага, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид болон архи байнга хэрэглэдэг хүмүүст үзүүлж, хуульч М.Чулуун, Д.Нарантуяа, Д.Алтанцэцэг, Г.Өл-зийсүрэн нар киног тойруулан эрх зүйн сургалт зөвлөгөө өгч, архи байнга хэрэглэгч зарим залуучуудаар амлалт үүрэг авахуулж харилцан үүрэг хүлээж ажиллах, үр дүнд хяналт тавих зэрэг хүмүүжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулав.
Аймгийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын биелэлтэд хяналт тавьж ажиллах комиссыг аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ч.Энхбатаар ахлуулан байгуулж ажилд нь оруулжээ.
Б.Пэрэнлэй
24 цаг
- Европын Парламентын Ерөнхийлөгчтэй уулзлаа
- Ё.Отгонбаяр боловсролын сайд уу, боловсролын дайсан уу?
- Токиод “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ
- Хархорумаас хааны ордон биш агуу том сүм олджээ
- Илхаадын зоосон дээрх монгол бичээс
- Миний Их Монгол Үзэл
- Монгол хүнд эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх арга зам
- Аттилагийн алдар суу, аугаа ялалтын нууц
- Баруун Монголын нүүдэл суудал
- Ерөнхий сайд нар

