Хууль 

Хөдөө таван жил ажиллавал сургалтын зээлээс чөлөөлнө

- Төрийн сангийн зээлээр суралцагчид зээлээ хэдэн жилийн дотор эргүүлж төлөх ёстой вэ? Саин суралцсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх үү. Хөдөө ажиллавал зээлээс чөлөөлөгддөг гэсэн. Үнэн үү?

- Сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш 10 жилийн дотор бүрэн төлж барагдуулах ёстой. Ингэхдээ эхний зургаан жилийн дотор хүү төлөхгүй бөгөөд долоо дахь жилээс арилжааны банкны жилийн дундаж хүүгээс 0.5 хувиар илүү хүүтэйгээр төлж, улдсэн дөрвөн жилд багтаан төлөх ёстой.

Харин эзэмшсэн мэргэжлээрээ найман жил, түүнээс хөдөө суманд таваас доошгүй жил ажилласан бол хөнгөлөлттэй зээл, хүүгээс чөлөөлж болно.

Төрийн сангийн ажилтан Н.Болд