Засгийн газар тамирчдынхаа амжилтыг үнэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхболд тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдад Төрийн ордны Соёмбо танхимд шагнал гардууллаа.
Засгийн газрын тогтоолоор нийт 281.5 сая төгрөгийн урамшууллыг 2006 онд зохиогдсон олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчиддаа хүртээж байгаа юм.
Чөлөөт бөх, боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах, жүдо бөх, хүндийн өргөлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах, чөлөөт бөх, боксын насанд хүрэгсэд, залуучууд, өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах, буудлагын дэлхийн цомын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж медаль хүртсэн тамирчид, мөн Катар Улсын Доха хотод болсон Азийн спортын 15 дугаар наадамд өндөр амжилт гаргаж медаль хүртсэн тамирчид Засгийн газрын тэргүүнээсээ шагналаа хүлээн авлаа.
Ерөнхий сайд шагнал гардуулсныхаа дараа тамирчиддаа хандаж “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн тохиож буй 2006 онд спортын өндөр амжилт гаргаж улсынхаа нэрийг мандуулсан алдартай тамирчид та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэе. Ирэх 2007 он бол та бүхний хувьд илүү хариуцлатай жил байх болно. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж олимпийн эрх авч, улмаар 2008 оны олимпт амжилттай оролцон Бээжингийн тэнгэрт Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулахын төлөө хичээн зүтгээрэй” гэлээ.
Шагнал хүртсэн тамирчдын дасгалжуулагчдыг төлөөлж боксын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди үг хэллээ.
Тэрээр тив, дэлхийн тэмцээнд оролцох бэлтгэлжилт зардлын асуудлыг шийдвэрлэж, амжилттай сайн оролцсон тамирчидаа сэтгэл харамгүй шагнаж буй Засгийн газар, Ерөнхий сайддаа баярласнаа илэрхийллээ.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

