Япон улс НҮБ-ын гишүүн болжээ
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг Япон улс 1956 оны энэ өдөр НҮБ-ын гишүүн болжээ. 1956 он тус улсын түүхэнд нэлээд чухал үед тооцогддог. Учир нь аравдугаар сард тус улс ЗСБНХУ-тай харилцаагаа хэвийн болгох тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.
Ийнхүү Халхын голын тулалдаанд ялагдсанаас хойш Зөвлөлт улстай нэлээд ээдрээтэй байсан харилцаа нэг хэсэгтээ л тайван болж, япончууд ч дайнд нэрвэгдсэн улс орноо сэргээн босгох ажилд илүү анхаарах болжээ.
Япон нь дэлхийн Засгийн газар гэгдэх энэ байгууллагын гишүүн болсноос хойш 50 жил өнгөрлөө. Энэ хугацаанд НҮБ-ын нөлөө бүхий гишүүдийн нэг болсон гэхэд болно. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн тус улс нь Азид төдийгүй олон улсын тулгамдсан асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
Үүний нэг жишээ нь БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрт орж байгаагаас гадна улс, дэлхийн халуун цэг гэгддэг Иракт Японы цэргүүд алба хааж байгаа явдал юм.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

