Сонин хачин 

Блюз хатагтай Ану “бут” авлаа

Бүгд Найрамдах Улс тунхагласны 82 жилийн ойн баярыг Франц Улсад суугаа монголчууд хамтран Парисийн Булон Биянкур хэмээх хаяа хотын соёлын Ландовски төвд тэмдэглэж өнгөрүүлэв.

1924 онд Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх, Их Монгол Улс хэмээх өрх тусгаар улс байгуулагдсан үеийн түүхийн асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн академич Ж.Болдбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Д.Мөнх-Очир нар лекц уншиж, оролцогсдын асуултад хариулжээ.

Энэ арга хэмжээний үеэр Парис хотод амьдран суудаг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, блюз хатагтай Б.Мягмарсүрэн ардын болон орчин үеийн шилдэг дууны дээжээсээ бүрдүүлсэн “Тэнгэрийн аялгуу” хэмээх уран бүтээлийн тоглолтоо сонирхуулсан нь монгол, франц үзэгчдийн сонирхлыг ихэд татсан дуулиант үйл явдал болжээ.

Тэрээр тоглолтынхоо үеэр Голланд улсад хэвлүүлсэн “Тэнгэрийн аялгуу” хэмээх шинэ цомгоо олны хүртээл болгосон төдийгүй азтай үзэгчдийг шалгаруулсан байна.

Эх орноосоо алсад суугаа монголчууддаа зориулан МУ-аас БНФУ-д суугаа Элчин сайдын яамны зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь тэдний эх орон элгэн садныг нь санагалзуулж сэтгэлийг нь догдлуулсан сайхан баяр болж өндөрлөсөн гэнэ.

А.Солонго

Түмэнжаргал авгайнхаа тухай мэдээ бичүүлэхдээ арай хэтрүүлэгтэй сүртэй бичүүлэх юмаа