Боловсрол 

Боловсролын салбарт 30 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ

Монгол Улсын Засгийн газар ирэх хоёр сард боловсролын салбарт анхаарлаа хандуулах нь. Ерөнхий сайд М.Энхболдын захирамжаар БСШУ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж "Боловсролын шинэчлэл-Иргэний оролцоо" сэдэвт хоёр сарын аяныг орон даяар зохион байгуулахаар болж бэлтгэл ажлаа хангажээ.

Энэхуү хоёр сарын аяиы хүрээнд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, сүүлийн үед хийгдсэн 11 жилийн сургалтын тогтолцоо үдийн цай хөтөлбөр зэрэг томоохон шинэчлэлтэй газар дээр нь очиж танилцах зорилготой аж.

Мөн өнөөгийн боловсролын системд ард түмнээс өгч буй үнэлэлт дүгнэлтийг сонсч, төрийн зүгээс уг салбарт ойрын үед ямар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа сурталчлах, иргэдтэй хамтын хүчээр боловсролын салбарыг шинэчлэх зорилт тавьжбайгаа аж.

2006-2015 оныг хуртэл боловсролыг хөгжүулэх мастер төлөвлөгөөний хүрээнд манай улсад хандивлагч орнуудын элчин сайд нартай хийсэн хамтарсан уулзалтын үеэр Монголд хандивлагч орнууд манай улсын боловсролын салбарт 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ.

Сүүлийн хэдэн жил боловсролын салбарт ийм хэмжээний төсөл хэрэтжээгүй бөгөөд энэхүү төслөөр эхний ээлжинд бага ангийн багш нарын боловсролд анхаарч сургалтын чанарыг сайжруулах, мөн анги танхимын хүрэлцээг нэмэгдүүлж ширээ сандлыг шинэчлэн сурах орчин нөхцөлийг сайжруулахаэр төлөвлөжээ.

Ө.Батхүү