Оюутнууд архины эсрэг аян зарлалаа
Монголын оюутны холбооноос санаачилан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй их, дзэд сургууль, коллежийн оюутан, залуучууд, нийт ард иргэдийн дунд архи, тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодисын сурталчилгаа хийхийг таслан зогсоох, тэдний хэрэглээг багасгах зорилготой 14 хоногийн аяныг зарлаад байгаа.
Аяны хүрээнд "Хуулиа дээдлэе, хэрэгжуүлье" сэдэвт уулзалт ярилцлагыг МҮХАҮТ-ын уулзалтын танхимд зохион байгуулж, их, дээд сургууль, МСҮТ, коллежийн удирдлагууд, архи, пиво үйлдвэрлэгч компани, хэвлэл, мэдээллийн байгууллага болон төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл оролцсон.
"Архи согтууруулах ундааны эсрэг хамтдаа" өдөрлөг, цуглааныг Сүхбаатарын талбайд өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр "10000 шил, 10000 асуудал" үзүүлэнт ажиллагаа, "Архины хор хөнөөл" мэдээллийн хөтөлбөр, "Согтууруулах ундааны эсрэг хамтдаа" оюутан залуучуудын цуглаан, архидан согтуурахын хор уршгийн талаар мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, сургалт, нийслэлийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн газруудын нээлттэй өдөрлөг, "Архины арван там" сэдэвт гар зургийн уралдаан, "Архины эсрэг нэгдэцгээе" гарын үсэг цуглуулах кампанит ажил, "Чөлөөт индэр" оюутнууд болон иргэд хөдөлмөрчдийн үзэл бодлоо илэрхийлэх нийгэм, олон нийтэд хандсан арга хэмжээг зохион байгууллаа.
Д.Мөнх
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

