Их ойн эргэн тойронд 

Геометрийн дүрсийг уран зурагт...

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Адъяабазар "Өнөөдөр би" уран зургийн үзэсгэлэнгээ Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдрөөс гаргана.

Үзэсгэлэнд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үзэсгэлэнгээс нэгдүгээр байрт шалгарсан "Эзэнт гүрний баатрууд", Урчуудын эвлэлийн шилдэг бүтээл "Тэнгэрийн дагинас" зэрэг 61 бүтээлийг дэлгэн сонирхуулах аж.

Н.Адъяабазар нь кубист буюу геметрийн гурвалжин, дөрвөлжин дүрсийг уран зургийн хэлбэрт оруулан зурдаг бөгөөд энэгүү үзэсгэлэнгээ таван жилийн өмнөэс төлөвлөн судалгаа хийж эхэлжээ.

Түүний бие даасан зургаа дахь үзэсгэлээн энэ сарын 28-ыг хүртэл үргэлжилнэ.

Б.Нямсүрэн