Үндсэн хууль 

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн Хууль

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 БНМАУ-ЫН ТӨРИЙН ДЭЭД ЭРХ БАРИХ ЁС

А.БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРАЛ

Нэгдүгээр зүйл: БНМАУ-ын Ардын их хурал бол Монголын ард түмний бүрэн эрхийг илэрхийлсэн төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага мөн.

БНМАУ-ын Ардын Их Хурал нь БНМАУ-ын иргэдээс таван жилийн хугацаагаар сонгосон дөпутатуудаас бүрэлдэнэ.

Онцгой нөхцөл байдал бий болсны улмаас БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл байдал арилж шинээр сонгууль явуулж дуустал БНМАУ-ын Ардын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

БНМАУ-ын Ардын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт депутатуудын дөрөв -ний гураваас доошгүй хувь нь үзвэл өөрөө тарах тухай шийдвэр гаргаж болно.

БНМАУ-ын Ардын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, журмыг БНМАУ-ын хуулиар тодорхойлно.

Хоёрдугаар зүйл: БНМАУ-ын Ардын Их Хурал дор дурдсан, зөвхөн өөрийн шийдвэрлэх онц эрхийн асуудлаас гадна төрийн дотоод гадаад бодлогын ямар ч асуудлыг санаачилгаараа хэлэлцэн шийдвэрлэнэ:

1.БНМАУ-ЫН Үндсэн хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах:

2.БНМАУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх:

З.БНМАУ-ын Бага Хурлыг сонгох, бүрэлдхүүнд нь өөрчлөлт оруулах:

4.БНМАУ-ЫН Үндсэн хуулийн хяналтын зөвлөлийг байгуулах, бүрэлдхүүнд нь өөрчлөлт оруулах:

5.БНМАУ-ын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БНМАУ-ын Ардын хянан шалгах хорооны даргыг томилох, чөлөөлөх, БНМАУ-ын Дээд шүүхийн даргыг сонгох, чөлөөлөх:

б.БНМАУ-ын нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох.

Гуравдугаар зүйл: БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, БНМАУ-ын Ерөнхийлөгч, БНМАУ-ын Бага Хурлын гишүүн, БНМАУ-ын Бага Хурлын байнгын хороо, БНМАУ-ын Засгийн газар хууль санаачлах эрхтэй.

Дөрөвдүгээр зүйл: БНМАУ-ын Ардын Их Хурал ээлжит хуралдааныг бүрэн эрхийнхээ хугацаанд дөрвөн удаа хийнэ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын ээлжит бус хуралдааныг БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын олонхийн шаардсанаар, эсхүл БНМАУ-ын Бага Хурал, Ерөнхийлөгчийн санаачлагаар хийж болно.

БНМАУ-ын Ардын Их Хурлын ээлжит хуралдааныг нэг сараас доошгүй хугацааны өмнө, ээлжит бус хуралдааныг шаардлагатай үед БНМАУ-ын Бага Хурал тус тус зарлан хийлгэнэ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нарыг БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаан бүрээс сонгох бөгөөд тэдгээр нь дараагийн хуралдаанаар дарга нарыг сонготол бүрэн эрхээ хэвээр эдлэнэ.

Тавдугаар зүйл: БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдааныг нийт депутатуудын далан таван хувиас доошгүй нь ирсэн бол хүчинтэйд тооцно.

БНМАУ-ын Ардын Их Хурал БНМАУ-ын Үндсэн хууль түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хуралдаанд оролцсон депутатуудын гуравны хоёрын, бусад хууль, шийдвэрийг олонхийн саналаар батална. БНМАУ-ын Ардын Их Хурал хэлэлцсэн асуудлаараа хууль, тогтоол гаргана.

Б. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРАЛ

Зургадугаар зүйл: БНМАУ-ын Бага Хурал нь хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага мөн.

БНМАУ-ын Бага Хурал дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрэлдэнэ. БНМАУ-ын Бага Хурлын орлогч дарга, нарийн бичгийн даргыг БНМАУ-ын Ардын Их Хурал депутатуудын дотроос шууд сонгоно. БНМАУ-ын Бага Хурлын дарга нь БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч байна.

Долдугаар зүйл: БНМАУ-ын Бага Хурлын гишүүныг БНМАУ-ын Ардын Их Хурал нэр дэвшсэн хүн нэг бүр дээр хэлэлцэж саналыг нууцаар гаргаж сонгоно. Ийнхүү сонгоход хууль ёсоор бүртгэгдсэн намуудын нэрийн жагсаалтаар нийт сонгогчиийн саналыг шууд, нууцаар хурааж, түүний дүнг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын гишүүний мандатыг зохих тооны санал авсан намуудад хувь тэнцүүлэн хуваарилна. Намууд авсан мандатынхэа тоогоор БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын дотроос буюу намын гишүүн ба гишүүн бус өөр хүний нэрийг БНМАУ-ын Бага Хурлын гишүүнээр дэвшүүлнэ. БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын олонхийн санал авсан хүн БНМАУ-ын Бага Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.

БНМАУ-ын Бага Хурлын гишүүдийн дөрөвны гурван хувь нь БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын дотроос сонгогдсон байвал зохино.

БНМАУ-ын Бага Хурлын гишүүний бүрэн эрх, түүнийг сонгох, огцруулах журамыг БНМАУ-ын хууль тогтоомжоор тодорхойлно.

Найм дугаар зүйл: БНМАУ-ын Бага Хурлын гишүүн нь БНМАУ-ын Засгийн газар , БНМАУ-ын Дээд шүүхийн бүрэлдэхүүнд ордог албан тушаалыг хавсран эрхэлж болохгүй. Хэрэв эдгээр албан тушаалд байгаа хүн БНМАУ-ын Бага Худлын гишүүнээр сонгогдвол уг албан тушаалаас чөлөөлөгдөнө.

Есдүгээр зүйл: БНМАУ-ын Бага Хурал шинээр сонгогдсон БНМАУ-ын Ардын Их Хурлын анхдугаар хуралдаан хүртэл бүрэн эрхээ эдэлнэ.

Аравдугаар зүйл: БНМАУ-ын Бага Хурал БНМАУ-ын Ардын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнана.

Арван нэгдүгээр зүйл: БНМАУ-ын Бага Хурал нь БНМАУ-ын Ардын Их Хурлын эрх хэмжээнд хамаарахаар хуульд зааснаас бусад төрийн дотоод гадаад бодлогын ямар ч асуудлыг, тухайлбал, дор дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

1. Хууль гаргах түүнд нэмэлт өөрчлөлт оруулах:

2. БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдааныг зарлах

3. БНМАУ-ын Ардын Их Хурлын чөлөө цагт түүнд дараа оруулан ба*тлуулахаар БНМАУ-ын Ерөнхий сайд БНМАУ-ын Ерөнхий прокурор, БНМАУ-ын Ардын хянан шалгах хорооны даргыг томилох, чөлөөлөх, БНМАУ-ын Дээд шүүхийн даргыг сонгох, чөлөөлөх:

4. БНМАУ-ын Бага Хурлын Байнгын Хороог байгуулах, бүрэлдхүүнд нь өөрчлөлт оруулах,

б. Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах, түүнд өөрчлөлт оруулах.

б. БНМАУ-ын Дээд шүүхийн даргын өргөн мэдүүлснээр Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг сонгох, түүнд өөрчлөлт оруулах:

7. БНМАУ-ын Ерөнхий прокурорын өргөн мэдүүлснээр түүний орлогч нарыг томилох, чөлөөлөх:

8. БНМАУ-ын Ардын хянан шалгах хорооны даргын өргөн мэдүүлснээр Ардын хянан шалгах хорооны бүрэлдэхүүнийг батлах, түүнд өөрчлөлт оруулах:

9. БНМАУ-ын Үндсэн хуулийн хяналтын зөвлөлийн санал болгосноор БНМАУ-ын Үндсэн хуулийн түүнчлэн өөрийн санаачлагаар БНМАУ-ын хууль болон БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шапгах:

10. БНМАУ-ын Засгийн газрын өргөн мэдүүлснээр ЬНМАУ-ын засаг за*хиргаа-нутаг дэвсгэрийн хуваарьт өөрчлөлт оруулах:

11. Орон нутгийн Ардын Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох:

12.  БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө улсын нэгдсэн төсөв, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлан батлах:

13. Улсын санхүү, зээлийн бодлогын үндсэн чиглэлийг тогтоох:

14. БНМАУ-ын Засгийн газар, аймаг, хотын Ардын Хурлын шийдвэрийг БНМАУ-ын хууладнийцээгүй байвал хүчингүй болгох:

15. БНМАУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Дээд шүүх, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БНМАУ-ын Ардын хянан шалгах хорооны тайлан, аймаг, хотын Ардын Хурлын Тэргүүлэгчид, яам, улсын хороо, тусгай газрын илтгэл хэлэлцэх:

16. Өршөөл үзүүлэх:

17. БНМАУ-ын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах:

18.  Хуулийн төсөл, нийгэм, төрийн амьдралын нэн чухал асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх:

19. Ард нийтийн санал хураалт явуулах:

20.  БНМАУ-ын хүндэт цол, одон медаль, цэргийн дээд цол болон бусад алдар цол бий болгох:

Арван хоёрдугаар зүйл: БНМАУ-ын Бага Хурлын ээлжит чуулганыг хагас жил тутам нэг удаа тус бүр 75 хоног хүртэл хугацаагаар хийнэ.

БНМАУ-ын Бага Хурлын чуулганыг БНМАУ-ын Бага Хурлын дарга зарлан хийлгэнэ.

В. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

Арван гуравдугаар зүйл: БНМАУ-ын Ерөнхийлөгч бол Ардын төрийн тэргүүн, БНМАУ-ын тусгаар тогтнол, монголын ард түмний эв нэгдлийн баталгаа мөн.

БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр 40 нас хүрсэн, монголын ард түмний аж амьдрал, ёс заншлыг сайн мэддэг, сүүлийн таваас доошгүй жил БНМАУ-д байнга оршин суусан БНМАУ-ын иргэнийг Ардын Их Хурлаас саналаа нууцаар гаргаж 5 жилийн хугацаагаар сонгоно. БНМАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд хоёр, түүнээс дээш хүний нэрийг дэвшүүлнэ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын нийт депутатын олонхийн санал авсан нэр дэвшигчийг БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно. Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.

Арвөн дөрөв дүгээр зүйл: БНМАУ-ын Ерөнхийлөгч: "БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ үндэсний эв нэгдлийг тууштай хамгаалж, БНМАУ-ын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, БНМАУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаж байна" гэж БНМАУ-ын Ардын Их Хуралд тангараг, өргөнө. Тангараг оргөснөөр БНМАУ-ын Ерөнхийлөгч албан тушаалдаа орж, бүрэн эрхээ эдэлнэ.

Арван тавдугаар зүйл: БНМАУ-ын Ерөнхийлөгч БНМАУ-ын Ардын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнана. БНМАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг бүх шатны Ардын Хурлын депутат, БНМАУ-ын Бага Хурлын гишүүний үйл ажиллагаатай хавсарч болохгүй.

Арван зургадугаар зүйл: БНМАУ-ын Ерөнхийлөгч өргөсөн тангарагтаа үнэнч байж, БНМАУ-ын Үндсэн хууль, бусад хуулийг нарийн чанд сахин ажиллана. Хэрэв БНМАУ-ын Ерөнхийлөгч өргөсөн тангаргаас няцаж БНМАУ-ын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчвөл БНМАУ-ын Үндсэн хуулийн хяналтын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын гуравны хоёроос доошгүйн саналаар огцруулж болно.

Арван долдугаар зүйл: БНМАУ-ын Ерөнхийлөгч нь:

1/ Зарлиг гаргана.

2/ Уучлал үзүүлнэ:

3/ Бүх шатны Ардын Хурлын депутатуудын сонгуулийг товлож зарлана: ,

4/ БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Бага Хурлаар хэлэлц4эж баталсан хуулийг гарын үсэг зурж | батламжилна:

5/ БНМАУ-ын Ардый Их Хурал, БНМАУ-ын Бага Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт хориг тавина. БНМАУ-ын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Бага Хурал хэлэлцэж депутатуудын буюу БНМАУ-ын Бага Хурлын гишүүдийн олонхийн саналаар хүлээж аваагүй бол БНМАУ-ын Ерөнхийлөгч уг хууль, бусад шийдвэрт гарын үсэг зурж батламжилна:

6/ БНМАУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байж, улсын батлан хамгаалалт, аюулгүй  байдлыг хангана:

7/ БНМАУ-ын нэрийн өмнөөс олон улсын хэлэлцээ хийж, гэрээ байгуулна:

8/ Шаардлагатай гэж үзвэл БНМАУ-ын Ерөнхий сайдыг огцруулах саналыг БНМАУ-ын Бага Хурлын даргатай зөвшөөрөлцөн БНМАУ-ын Ардын Их Хуралд, БНМАУ-ын Засгийн газрыг тараах саналыг БНМАУ-ын Ерөнхий сайдтай зөвшөөрөлцөн БНМАУ-ын Бага Хуралд тус тус оруулна:

9/ БНМАУ-ын хүндэт цол, одон, медалиар шагнана:

10/ БНМАУ-ын цэргийн дээд цол, бусад алдар цол олгоно:

11/ БНМАУ-ын харьяат болгох, харьяатаас гаргах, хасах асуудлыг шийдвэрлэнэ:

12/ БНМАУ-д орогнох эрх олгоно:

13/ БНМАУ-аас гадаад улс, олон улсын байгууллагад сууж бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох буюу эгүүлэн татна.

14/ БНМАУ-д суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авна:

15/ Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлана:

16/ Улсын хэмжээнд, эсхүл түүний нутаг дэвсгэрийн зарим хэсэгт онц байдал зарлах, нийтийн хэв журам сахиулах онц байдал зарлах, нийтийн хэв журам сахиулах онцгой арга хэмжээ авна.

17/ Хууль тогтоох болон гүйцэтгэн захирамжлах дээд байгууллагуудын харилцан үйл ажиллагааг зохицуулж чиглүүлнэ. БНМАУ-ын Дэд ерөнхийлөгчийг БНМАУ-ын Ерөнхийлөгчийн санал болгосноор Ардын Их Хурлын нийт депутатын олонхийн саналаар сонгоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Арван наймдугаар зүйл: БНМАУ-ын Засгийн газар нь төрийн гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага мөн

Арван есдүгээр зүйл: БНМАУ-ын Засгийн газар нь Ерөнхий сайд, түүний нэгдүгээр орлогч нар, БНМАУ-ын сайд, улсын хорооны дарга нарын бүрэлдэхүүнтэй байна.

БНМАУ-ын Бага Хурал нь БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий  сайдын  өргөн  мэдүүлснээр төрийн захиргааны бусад төв байгууллагын эрх баригчийг БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж болно.

Хорьдугаар зүйл: БНМАУ-ЫН Засгийн газар БНМАУ-ын Үндсэн хууль,  бусад хуулийг биелүүлэх үндсэн  дээр  аж  ахуй, нийгэм соёлын байгуулалт,  захиргааны үйл ажиллагааг удирдана. БНМАУ-ын Засгийн газрын зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрхийг БНМАУ-ын хуулиар тодорхойлно.

Хорин нэгдүгээр зүйл: БНМАУ-ын Засгийн газар нь БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Бага Хуралд ажлаа хариуцан тайлагнана. Шинээр байгуулагдсан БНМАУ-ын Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг БНМАУ-ын Бага Хуралд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ. 

БНМАУ-ын засгийн газар ажлынхаа тухай БНМАУ-ын Бага Хуралд жил^нэтээс доошгүй удаа тайлагнана,

Хорин хоёрдугаар зүйл: БНМАУ-ын Засгийн газар шинээр сонгогдсон БНМАУ-ын Бага Хурлын анхдугаар чуулган хүртэл бүрэн эрхээ эдэлнэ.

БНМАУ-ын Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа БНМАУ-ын  Бага Хуралд өргөн мэдүүлж болно.

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

Энэ хуулийг БНМАУ-ын Ардын Их Хурал шинэчлэн сонгогдож ажилдаа орсноос эхлэн БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

2. БНМАУ-ын ардын Их Хурал, БНМАУ-ын Бага Хурал байгуулагдмагц БНМАУ-ын Үндсэн хуулийн /1960 оны/ гурав, дөрөвдүгээр бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцно.

БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА П. ОЧИРБАТ

БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ДАШДЭМБЭРЭЛ

БНМАУ-ЫН 1960 ОНЫ ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН ЖАГСААЛТ:

1. БНМАУ-ЫН Ардын Их Хурлын 1963 оны 12-р сарын 24-ны өдрийн тогтоолоор Үндсэн хуулийн 68-р зүйлд өөрчлөлт оруулав.

2. БНМАУ-ЫН Ардын Их Хурлын 1966 оны 07-р сарын 01-ны өдрийн чуулганаар Үндсэн хуулийн 28-р зүйлд өөрчлөлт оруулав.

З. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1969 оны 144-р зарлигаар Үндсэн хуулийн 47-р зүйлд өөрчлөлт оруулав.

4. БНМАУ-ЫН Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970  оны 71-р зарлигаар Үндсэн хуулийн 67, 73-р зүйлд өөрчлөлт оруулав.

5. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1972  оны 125-р зарлигаар Үндсэн хуулийн 29-р зүйлд өөрчлөлт оруулав.

б. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973  оны 82-р зарлигаар Үндсэн хуулийн 34, 46, 47, 49, 50, 52, 54, 55, 68, 74-р зүйлүүдэд өөрчлөн нэмж оруулав.

7. БНМАУ-ЫН 1978 оны 12-р сарын 26-ны өдрийн хуулиар Үндсэн хуулийн 19-р зүйлд нэмэлт хийж, өөрчлөлт оруулав.

8. БНМАУ-ын 1980 оны 11-р сарын 21-ны өдрийн хуулиар Үндсэн хуулийн 18, 20, 21, 22, 37, 42, 43, 44, 81-р зүйлүүдэд өөрчлөлт оруулж нэмэн найруулав.

9. БНМАУ-ын 1981 оны 06-р сарын 29-ны өдрийн хуулиар Үндсэн хуулийн 66, 73-р зүйлд өөрчлөлт оруулав.

10. БНМАУ-ын 1983 оны 12-р сарын 08-ны өдрийн хуулиар Үндсэн хуулийн 42-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулав.

11.БНМАУ-ЫН Ардын Их Хурлын 1990 оны 03-р сарын 23-ны өдрийн хуулиар Үндсэн хуулийн оршил хэсгээс МАХН-ын удирдан чиглүүлэх үүрэгтэй холбогдсон заалтуудыг хасч, 3, 4, 6, 21, 22, 23, 24, 32, 34, 35, 41, 47, 48, 49, 50, 51, 52, 54, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 67,68, 74, 81, 82-р зүйлүүдэд өөрчлөлт оруулан нэмж найруулав.

12.БНМАУ-ЫН Ардын Их Хурлын 1990 оны 05-р сарын 10-ны өдрийн хуулиар Үндсэн хуулийн 81-р зүйлд өөрчлөлт оруулав.

13.БНМАУ-ЫН Ардын Их Хурлын хуулиар Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг батлан гаргаж, Үндсэн хуулийн нэг, хоёрдугаар бүлгийг өөрчлөв.