Иран шинэ реактороо нээх үе ойрхон байна
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад цөмийн реакторт шаардлагатай хүнд ус үйлдвэрлэх шинэ үйлдвэр нээжээ.
Ираны түшмэдийн мэдээлснээр, Аракийн нутаг дэвсгэрт жилд 16 тонн буюу үүнээс хоёр дахин их изотопын ус үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Ингэснээр Иран хүнд усаар ажиллах реактор нээхэд нэг алхам хийжээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар, ийм реактор 2009 оноос нааш ажлаа эхэлж чадахгүй аж.
Ираны Ерөнхийлөгч “Манай улс цөмийн технологи хөгжүүлэх эрхтэй. Энэ нь хэнд ч аюул учруулахгүй. Тэр тусмаа Израильд. Хэн ч боломж дээрээ түшиглэсэн манай ард түмний эрхийг зөрчих ёсгүй. Иран хэнд ч аюул учруулах гээгүй” гэж тэмдэглэв.
24 цаг
- Европын Парламентын Ерөнхийлөгчтэй уулзлаа
- Ё.Отгонбаяр боловсролын сайд уу, боловсролын дайсан уу?
- Токиод “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ
- Хархорумаас хааны ордон биш агуу том сүм олджээ
- Илхаадын зоосон дээрх монгол бичээс
- Миний Их Монгол Үзэл
- Монгол хүнд эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх арга зам
- Аттилагийн алдар суу, аугаа ялалтын нууц
- Баруун Монголын нүүдэл суудал
- Ерөнхий сайд нар

