Халх Журам
Нэгдүгээр бүлэг
Өртөөний тухай хууль
Нэгдүгээр зүйл: Хутагтын гэгээн хаашаа ч явсан эртний долоон хошуунд хэлэлцсэн ёсоор улаа шүүс хэмжээгүй улаа шүүс тасалбаас хамаг юмыг нь талж санд барь.
Хоёрдугаар зүйл: Ноёд биеэр тасалбаас өөрий нь сүргээс гурван зуун мал ав. Хэрэв үгээдэй ноён байгаад мал нь зуу эс хүрвэл албатаас нь зуун мал гүйцээж барья. Зуун малын хэмжээ хорин таван адуу, тавин үхэр, нас нь цөм хязаалан. Тайж тавнан биеэр тасалбаас өөрий нь өмчилж байсан малаас гаргуулж авах. Хэрэв мал нь тавь хүрэхгүй бол хүүхдүүдээс нь тавин мал гүйцээж барья. Энэ малын хэмжээ хорин таван адуу, хорин таван үхэр, нас нь цөм хязаалан. Улаа шүүс таслаад мэлзвээс хошууны дотроос нь ноёдын тул ноёдыг харцын тул сайдыг сонгож шахъя.
Гуравдугаар зүйл: Элч хаашаа явбаас арван улаа, хоёр шүүстэй. Энэ шүүсийг гэгээний амьтан битгий ал, хоосон битгий хонуул хэмээснийг хүндэтгэн дага, зарлигийн ёсоор гэгээний элчийн шүүс гэж амьтан битгий ал, хоосон бүү хонуул, улаа шүүс тасалбал гурван ест. Сангийн юм авч явагч элч мөн сангийн юмыг гэрээр ачиж унах, тэр юмнаас гадна илүү ачиж унаваас гурван есөөр торгоё. Энэ есийн дөрвийг бод, тавыг хонь, бод малын нас нь хязаалан. Бас сурал тавигч элч хоёр улаа унах, хоногт эзнийг нь мэдэж бэлэн идэш өгтүгэй. Шүүс эс өгвөл хөлт, хөлийн хэмжээ шүдлэн. Улаа шүүс тасалбаас тавт, энэ тавтын хэмжээ хоёр нь шүдлэн морь, үхэр гурав нь шүдлэн хонь. Энэ /хоёр/ зүйл элчийн улаа шүүс таслаад мэлзвээс отгын даргыг шахья.
Дөрөвдүгээр зүйл: Бас элчээс адуу хөөвөл хэдэн ч хүн болов эмээлт морийг нь аваад ноёдыг бол тавт, харц хүнийг тавь ташуурд. Тэр эмээлт морь нь хүнийх бол шахаагаар үнэнийг олоод мөн адилхан морь ав.
Тавдугаар зүйл: Ер элч айсуйг сонсоод мал буруулбаас тэр малын эзэн хүн бүрээс нэг нэг шүдлэн морь авах. Энэ авагч нь морьдыг аль ноёны элчээс буруулсан байна түүний санд авах /өгөх/. Түшмэд элчийн идшийн эзнийг айлдах. Дархан улаат нь хүний малыг биендээ багтааж хүргүүлбэл тэр дарханаас хязаалан морь авах. Малаа дарханд багтаагч тэр хүнийг малаа буруулсан лугаа адил торгож бай.
Зургадугаар зүйл: Хэн хүн гэгээний элч гэж хуурч улаа шүүс унаж, идэж яваад зарлиг гэж худал үг хэлбэл биеэр өөд болоход улаа шүүс тасалсан лугаа адил.
Долдугаар зүйл: Жүнгэн болоод хаан биеэр хаа өөд болох бол /явбал/ улаа шүүс хэмжээгүй. Элч явах бол найман улаа, хоёр шүүстэй. Биеэр өөд болж явтал хэн хүн улаа шүүс тасалбаас хамаг малыг хагаслах. Ноёд болбоос зуун тавин анзуугаар торгох, хагасыг адуу, хагасыг үхэр, насны хэмжээ цөм хязаалан. Таслаад мэлзвээс ноёдын тул хошууны дотроос ноёдыг харцын тул сайдыг сонгож шахъя. Жүнгэний элч ба хааны элчийн улаа шүүс тасалбаас хоёр ест.
Наймдугаар зүйл: Ван, бэйл биеэр өөд болох ахул арван улаа, гурван шүүстэй. Энэ улаа шүүсийг ноёд харц хэн хүн тасалбаас гурван ест. Элч нь дөрвөн улаа, хоёр шүүстэй. Энэ элчийн улаа шүүсийг тасалбаас ес тавт. Засаг биеэр өөд болох ахул зургаан улаа, хоёр шүүстэй. Энэ улаа шүүсийг ноёд харц хэн хүн тасалбаас гурван ест. Элч нь хоёр улаа, нэг шүүстэй. Энэ улаа шүүсийг тасалбаас нэг ест.
Есдүгээр зүйл: Гэгээний сүргээс улаа үл унах. Элч мэдэж байж унах бол гурван ест. Ноёдын өөрийн сүрэг нь гэгээний элч, гурван үйлээс бишид улаа шүүс өгөхгүй. Албатынхаа малыг сүрэгтээ багтааж эс өгөх бол Дархан хүний малыг биедээ багтаасан торгууль лугаа адил.
Аравдугаар зүйл: Яаралт элч улаачаа эс эрвээс өөр хүнд захиж яв. Яаралгүй элч эзэнд нь хэлж уна. Эзэн нь үгүй бол сүрэг нэгт айлд нь хэлж уна. Айлын хүн эс зөвшөөрвөөс өөрийнхээ морийг өг. Хэрэв морь өгөхгүй бол хонь ав. Яаралгүй элч улаачаа эс хүлээвээс хонь ав. Яаралгүй элч хязаалангаас доош уна. Имаг /ямагт/ бүдхүүн морь болох аваас эзэн нь гараараа өг. Дээш унах ахул шүдлэн хонь ав. Улаач эзэнд нь эс хэлбэл шүдлэн хонь ав. Улаач улаагаа хулгй хийвээс хулгай хийсэн улхааныг /улааны морьдыг/ цөм аваад /хурааж аваад/ шүдлэн морь ав. Элчгүй улаач бусадтай хуйвалдаж өөр газар нутагт шилжүүлээд баригдвал хүн бүрээс шүдлэн морь ав. Эзэнгүй адуунаас хулгй хийж барьсан улааг /морьдыг/ яаралгүй элч бүү уна. Хэрэв унаваас талчилсан /хуйвалдсан/ лугаа адил. Гаднаас ирсэн ноёдын элчид өөрийн хошуудын улаач нь ноёд, дархадаас бүү барьж өг. Барьж өгвөөс шүдлэн морь ав. Энэ гурван хошууны элч мэдэж барьж унаваас шүдлэн үхэр ав. Элч хажуу айлчлах мэт явах бол улааг нь буцааж өгөх. Эс өгвөөс сонгодог хонь авах. Элч гэртээ нартай байтал хонох ахул маргааш нь өөрийн мориор явж бай.
Арван нэгдүгээр зүйл: Алч хүн датсан малаасаа хулгай хийвээс их хэвээр болох. Нэг хүнтэй элч зохицож авах юмаа эс аваад биш хүнээс авбаас тэр хоёрын анзуугийн хагасаар хувааж торгож бай.
Арван хоёрдугаар зүйл: Бас хэн хүн датсан малаас золих /солих/ ахул их хэвээр. Хэн хүн датаринд өгснөө аваад мууг тавибаас гурван ест. Тийнхүү сольсныг харсан гэрч алданхины хагасыг идэж /авах/ бай.
Арван гуравдугаар зүйл: Элс боос гүү, нялх унагатай гүү бүү уна. Унаваас шүдлэн хонь авах. Яаралгүй элч учиргүй шогоор илүү унаа унаж явах ахул хажуу явсан элчийн торгууль лугаа адил. Бас элч хүн замдаа хүнийг шогоор зодох ахул хөлт.
Арван дөрөвдүгээр зүйл: Ер улаат ноёдын элчийн улаа шүүс тасалбаас нэг ест. Эн хайрлаж улаат болсон харц хүний улаа шүүс тасалбаас тавт.
Арван тавдугаар зүйл: Ер ноёдын чилээ мэдэх элч улаат ноёд болох ахул хэвт улаагаараа явах. Тасалбасс ер лугаа адил. Улаагүй ноёдын элч тасалсан ноёд эзгэн унаж бай.
Арван зургадугаар зүйл: Ер гурван үйлийн элчийн улааг нэг хоёр морь таславч улаа тасалснаар тооцно.
Гурван үйлийн элчийн улааг ноёд тасалбаас тавин бод тавин хониор торгож бай. Төр барьсан сайд, тайж, тавнан, тархад тасалбаас гучин бод. Энгийн харц хүн тасалбаас харайх барайхы нь талъя. Халуун амь нь зон дагаан байна.
Арван долдугаар зүйл: Ер элч хүн улаа таслав гээд түүний морь тэмээг аваачваас гэдрэг холбоотой өгч бай.
Арваннаймдугаар зүйл: Гаднаас элч ирэхэд мөрнөөс зайлж нууж малаа буруулбаас эс зайлж суусан хүнээс улаа шүүс унаж идвээс зайлагч хүнээс шүүс төлж өгье.
Арван есдүгээр зүйл: Улаа шүүс үл өгөх Дархад сүмчин нь дээдийн хэрэг, гурван үйлийн элчээс бусад хэрэгт улаа шүүс өгөхгүй. Энэ дархан нэг хүнээ авч гар харах буй.
Хорьдугаар зүйл: Элч архи уугаад хэрэг гаргаж явдлаа эс чадваас нэг шүдлэн морь авах, гэрчид шүдлэн үхэр өгөх. Хэн хүн элчид архи өгвөл түүнээс шүдлэн хонь ав. Үзсэн гэрч дарагдуулбал шүдлэн үхэр өвч үнэн гэрчид өгөх.
Хорин нэгдүгээр зүйл: Гэгээний элчид ирт үзүүртээр гар хүрвээс таван ест болоод тав илүү /таван ест гэж таван толгой малыг хэлж буй/
Хорин хоёрдугаар зүйл: Хааны элчид ирт үзүүргтээр гар хүрвээс дөрвөн ес болоод гурав илүү. Мод чулуугаар гар хүрвээс ес тав болоод гурав илүү. Ташуур нударгаар гар хүрвээс нэг ест болоод нэг илүү. Амаар дайрваас тав болоод нэг илүү. Хөтчид юугаар ч гар хүрсэн торгож бай.
Хорин гуравдугаар зүйл: Ер элчид ирт үзүүртээр гар хүрвээс ест болод гурав илүү. Чулуу модоор гар хүрвээс нэг ес болоод гурав илүү. Ташуур нударгаар гар хүрвээс тав болоод хоёр илүү. Амаар дайрваас тавт. Хөтчид юугаар ч гар хүрсэн банзуу болоод хонь илүү.
Хоёрдугаар бүлэг
Хулгайн цааз
Хорин дөрөвдүгээр зүйл: Гэгээний сан, цагаан сүргээс хулгай хийвээс хамаг юмыг талъя. Халуун амь нь зон дагаан байх. Биеийг нь ная ташуурдаад гурван мянга мөргүүлж гурван зуу эргүүлье. Хүний гэрт явсан бие хүн хулгай хийвээс өмчтэй бол өмчийг нь талаад, биш засаг нь мөн ёсоор. өмчгүй бол ямар юм хулгай хийвэл түүний орыг ноён өгөөд түшмэд элчийн идэш өг. Засаг нь мөн ёсоор. Энэ бие хүн өмчтэй өмчгүй болов ноёноороо нэг тоотой болох ахул ноёныг нь хоёр шүдлэн хониор баалъя. Тусгаар гэртэй өөр хотод болох ахул хотын ахыг нэг шүдлэн хониор баалъя. Хулгайчийг нэг жил гүйцтэл хишиг бариулья. Хүнсийг ноён нь дааж бай. Тайж тавнан хулгай хийвээс мөн хувьт малыг нь талаад засаг нь золиогүй мөн ёсоор.
Хорин тав дугаар зүйл: Саалийн үнээ улааны тэмээ хулгай хийвээс сүрэг лугаа адил. Эзэнд нь орыг нь өгөх.
Хорин зургадугаар зүйл: Хулгайч хүрээнд нь морио оруулбаас жисаат ялаас гадна гурван есөөр торгох. Энэ торгуулийг жасын санд өгөх. Үүнийг харагч гэрчид ес бүгдээс нэг нэг сайныг сонгож идэх.
Хорин долдугаар зүйл: Сангийн чулуун нүүрс, шохой хулгай хийвээс гурван ест. Өвс мэдэж байж идүүлбээс гурван ест. Эс мэдэж идүүлбээс хөлт.
Хорин наймдугаар зүйл: Тарианд орсон малаас арван сонгодог, таваас адгийн арваас доош, таваас дээш хэд ч байсан дундажийг автугай. Таваас доош хэд ч байсан төдийн хонь автугай. Бие хүнээс хэт хутга, алчуур, цурвуулын аль нэгийг автугай.
Хорин есдүгээр зүйл: Тарианаас хулгай хийвэл ял нь шохой, нүүрстэй адил. Тарианы газраас гадагш хоёр хар цагааны газар хорих.
Гучдугаар зүйл: Сүм бурхны харьяат чимэг, малыг хэн хүн хулгай хийвээс гэгээний сангийн сүргээс хулгай хийсэн лугаа адил. Мэлзсэнийг шах. Хошуун дотор сайдыг сонгож шахаж бай.
Гучин нэгдүгээр зүйл: Бэйлийн сан сүргээс хулгай хийсэн хулгайч гэгээний сан сүргээс хулгай хийсэн лугаа адил.
Гучин хоёрдугаар зүйл: Ганц хүн мал хулгай хийвэл хорин бод. Арав нь хязаалан арав нь шүдлэн байна. Ер нь хулгайчийг тармагц /тогтоомогц/ шүүсэн ноёд сайдын өмнө ная ташуурдаад хүрээг зуу эргүүлж мянга мөргүүлье.
Гучин гуравдугаар зүйл: Хоёр дахиж хулгай хийсэн хүнийг хоёр зуу эргүүлж хоёр мянга мөргүүлье. Гурван үе хулгай хийвээс мянга эргүүлж түм мөргүүлье. Мөн ёсоор гурван сар дуусгасугай. Энэ засагт хоёлог золиогүй.
Гучин дөрөвдүгээр зүйл: Бас шахаагаар торсон хулгайчийг /хүлээсэн/ ная ташуурдах. Хулгайч хорогдвоос /биеэ хайрлаваас/ ная ташуурыг гурван бодоор золиод зуу эргүүлж мянга мөргүүл. Арав хоногт дуусгаж бай.
Гучин тавдугаар зүйл: Илт хулгай хийж баригдсан хүнийг хэдэн хулгайч байсан бүгдийг нь ная ташуурдаж, хоёр гарыг нь хавсарч төмрөөр бугуйвчлан хадаад нэг жил болох ахул малын эзэн ноёнд тушааж тавья. Хоёр дахиж хулгай хийсэн хүнийг хоёр жил болох ахул мөнхүү тэр ёсоор хадаж хадгалаад мөн ёсоор тушааж тавъя. Гурван үе хулгай хийвээс насан турш хадаж буу тавья. Гарыг нь боож зангид нь тушааж хадгалуулья. Зангийн тушааж хадгалуулсан хулгайчийг алдуулан тавих ахул /харьяат засаг нь залуу тэмээ, мориор баалж автугай /хулгайчийг алдуулан тавьсныг гадны хүн гэрчилбэл гэрчлэгч хүнд морийг нь өгье.
Гучин зургадугаар зүйл: Шахаагаар торсон /хүлээсэн/ хулгайчийн гарыг нь боохгүй. Ная ташуурдаж бай. Хулгайчийн гэр, мал, тогоо тулга зэрэг өлөг эд эс гүйцвээс дарга ноён нь гүйцээж өг. Эс гүйцээж өгвөөс цөм барьж өг (баривчилж өг). Хүнээ барьж өгөх дургүй бол эрийн золио таван бод, эмийн золио гурван бод, хүүхэд бүрт нэжгээд бодоор золих. Энэ золио малын нас цөм шүдлэн. Шахаагаар торсон (хүлээсэн) хулгайчийн ташуур нь гүйцэд (ная ташуурдах), ял нь хагас бай (зуу эргүүлж, мянга мөргүүлж арав хоногт дуусгахын хагасыг хэлж буй).
Гучин долдугаар зүйл. Хулгайч малын эзнийг алах ахул (бол) хүн алсны анзуу өгөөд, үлдсэн малыг нь засаг (ноён нь) анаад, биеийг нь хошууны дотор боол болгон барьж өгтүгэй. Мал нь ан зуу эс гүнцвэл халуун амийг нь цөм барьж өгтүгэй. Хүн үхэлгүй бие морь шархадваас гурван ест. Алдсан суманд сум тоолон нэг ест. Хулгайч хүн малын эзнийг чулуу модоор цохиж хөнгөн шархдуулсан бол гурван ест.
Гучин наймдугаар зүйл. Ганц хулгайчийн ял хорин бодоос хараад бодоод (гаргаад) тав. Түшмэд, элч нэг хошууных бөгөөс түшмэд нэг хязаалан морь, элч шүдлэн морь идэх (авах). Хэдэн хошуу бөгөөс хошуу тоолон энэ ёсоор идэх. Гэрч нэг шүдлэн бод идэх. Ялаас гадна гал нэг сонгодог бод идэх (сонгодог бод идэх гэдэг нь хулгайчийн хэргийг шийтгэхэд хэрэглэсэн хоол унданд гарсан зардлыг хэлж буй.
Гучин есдүгээр зүйл. Дүү хулгайч хэдүй ч болов ес бүрээс гаргаад (бодоод) нэг нэг бод авах. Үлсэн (үлдсэн) найм бүрээс нэг нэг бод аваад түшмэд элчтэй хувааж идэх.
Дөчдүгээр зүйл. Ер хулгайч хэдэн хошуу бөгөөс хулгайчийн тоогоор ялаа хувааж өгөх. Малын эзэн хэдэн хошуу бөгөөс ма-лын эзний тоогоор ялаа хувааж идэх. Малын эзэн хэдий олон болов, гурван галыг хувааж авах. Гурваас дээш илүү гал гэж байхгүй.
Дөчин нэгдүгээр зүйл. Ер торж дуусгасан хулгайчийн дотроос нэг нь би ариун билээ гэх бол түүнийг сүх атгуулсугай.
Дөчин хоёрдугаар зүйл. Ер цааз дотор хэмжээ эс гарсан ял анзуу нь нэг ес бол дөрөв нь бод, тав нь хонь, нас нь цөм шүдлэн, олон ес бол заримын нь тав бод (дөрөв нь хонь, таван мал бол хоёр бод, гурван хонь, гурав бол нэг нь бод хоёр нь хонь) байна.
Дөчин гуравдугаар зүйл. (Анзуугийн хэмжээ нь) Ер анзуу ялд тийм мал гэсэн нь үгүй гэж үнэнийг олох аваас их сайн тэмээнд хоёр шүдлэн морь, дундаж тэмээнд хоёр хязаалан, тайлаг (гурван настай тэмээ) тэмээнд хоёр шүдлэн морь, тором тэмээнд (хоёр настай) нэг хязаалан морь, ботго, даага бол соёолон таван хонь, хязаалан дөрвөн хонь, унага бол нэг хонь байна.
Дөчин дөрөвдүгээр зүйл. Хулгайчийн малын хүлэг (хүлэх дээс) чөдөр, ногт, шижим мах хийсэн уут, юманд хадсан оосор бүч эдгээрийг авсныг хулгайч нэхвэл торгуульгүй (торгохгүй).
Дөчин тавдугаар зүйл. Хулгайчийн авч явах малыг алдагдуулсан (хулгайлсан малыг илрүүлэн олж өгсөн) хүн арваас дээш бол арав бүрээс нэг сонгодогийг ид, арваас доош тав хүртэл бол дундажийг ид, таваас доош бол адгийг ид, хоёр тэмээ бол сайн морь ид, нэг тэмээ бол шүдлэн морь ид, хоёр морь бол шүдлэн үхэр ид, нэг морь бол сайн хонь ид, хоёр үхэр бол нэг хонь ид, хоёр хонь бол хоёр хөл ид, нэг хонь бол нэг хөл ид (ид гэж ав гэсэн үг, нэг хөл ид гэж хөл махыг хэлж буй)
Дөчин зургадугаар зүйл. Хулгайчийн мөр (хэрэг) шахсан сайд ариун шахаанд ороод хойно ариун гэгч хулгайч нь бузар болж тодорвоос мөн тэр ах сайдыг шахах (шах). Тэр сайд зохицсонгүй (сүлбээгүй) эс мэдсэнийг үнэн гэж шахаанд орох ахул урьд орогч (тэр) сайд гартугай. Хойт (ах) сайд шахаанаас буцваас урьд орогч (тэр) сайдыг дөрвөн морь, таван шүдлэн үхрээр торгож тэр малыг засаг нь ав. Сайд ариун хүнийг бузар гэж торгоод, хойно тэр хулгайч ариундаа гарч тодорвоос мөн нөхөр ах сайдыг нь шахах. Торгууль мөнхүү урьд ёсоор шахаанд барьсан сайдын өмнө (оронд) албатын тул (ноёныг) би орно, энэ ариун билээ гэгчийг шахаад баригдсан (сайд) эс орох ахул торгуульгүй. Сайд хан хүнийг албатын тул өмнө барихгүй бай.
Дөчин долдугаар зүйл. Нэгжүүл нэгжигч хүнийг урьд гэрчид тушааж биеийг нь арилгаж оруул.
Дөчин наймдугаар зүйл. Нэгжүүл ямар нэгэн ам буюу мах мэтийг авч иржээ. Ариун хүнийг ямар юмаар гүжирлэвээс түүгээр торгож бай.
Дөчин есдүгээр зүйл. Ер ноёдын гэр нэжгээд юм эс гарах ахул хадаг, цагаан морь ноёнд барь.
Тавьдугаар зүйл. Ер ноёд хээл (хахууль) өгсөн байвал ял хэлэлцэхгүй.
Тавин нэгдүгээр зүйл. Хүмүүсийн эдэлж хэрэглэдэг юм хулгайлсан тохиолдолд ногдуулах ял торгууль:
- илдсэн хуяг (нимгэн хавтгай төмөр) олбог, буу, товь (дуулгын дотор давхарлаж өмсдөг малгай), дуулга, хуягийн мөрөвч, арьсан хуяг хулгайлсан байвал долоон ест
- саадаг сум, сэлэм, жад, мадага (тал иртэй буюу хоёр иртэй хутга), дарь хулгайлсан бол гурван ест
- хутга, хуурай, таваас доош сум, арав харвахаас доош дарь, сум нэг ест
Хуяг болон ямар нэгэн зэр зэмсэг (зэвсэг)-ийн зүйл хулгайлсан байвал бүгдийн орыг өгч бай.
- ном бурхангүй хүрд, алт мөнгө (булга, шилүүс, торго, тогоо, тулга, араатан дах, араатан дотортой хувцас, эрдэнийн эрхи, заслын эрхи (хүзүүнд зүүдэг эрхи), халиу, хар үнэгэн малгай, халтар үнэгэн малгай, булган малгай зэргийг хулгайлсан бол гурван ест
- адгуус ханаж идсэн, морины сүүл огтолсон, адгуус имэлсэн (им тэмдэг тавьсан), тас бүргэд, эм хүний залга тасалсан, хазаар, эмээл, чөдөр, сүх, хүзүүвч, сүйх, сэрээ, царил, хүрз, алх, өрөлбө, дөш, хөрөө, бүс, тарваган дах, дээл, хүрэм, бөс дээл, цув, хөнжил, нэхий дээл, илгэн дээл, ууж, булигаар, хивс, авдар, хонины унгас, зэс, гууль, төмөр, төмөр хувин, төмөрлөсөн домбо, хувин, торгон цамц, торгон дэвсгэр, цэмбэн дээл, араатны арьс зэргийг хулгайлсан бол нэг ест.
- дээвэр, туурга, өрх, үүд, майхан, тооно зэргийг хулгайлсан бол хоёр ест.
- хөрөнгөтэй айраг, савтай архи, хэв хадаг, гүцтэй шар тос, цай, тамхи, ёл, тас, бургэд, мах, нумны хөвч, тохом, нэмнээ, үйлийн хайч, хингар, харуул, бүс, хормогч, бус хүрэм, бүс цамц зэргийг хулгайлсан бол тавт
- ер ноёдын гишүүнчний (зарц) хураасан аргал, түлээ, тарваганы арьс, хүний мал саах, нэхий, хурганы арьс, илэг, цулбуур, гүнөг (хувин сав), ногт, ташуур, тулам, шанага, аяга, самбар, дэгээ, шөвөг, зүү, товч, эрхийвч (сум харвахад хуруундаа хийдэг зэс бөгж), дээс, ширэн түлхүүр, тэмээний унгас, тэвш, хувин, бэхний бумба, гарих, галын хайч, хутга үл хүрэх төмөр, чимхүүр, ховоо, онгоц, төмөргүй модон хувин, домбо, завья, аяаны ширээ, аяганы гэр, аяганы алчуур, гутал, өмд, оймс, тариа, тайга (анч нохой), өвс, нүүрс зэргийг хулгайлвал мориор торгоно.
- бичиг бичих цаас, араг, савар, хүрээний хуврагийн аргал, түлээ, энгийн хүний гадна хураасан аргал түлээ, уурга, багана, унь, хана, саваа, хацавч (хавтгай мод), хөлсний алчуур, хужир, давг, цан, хуурай идээ, цагаан идээ, сам шүүр, таваас доош хадаг, нэгээс доош бүс, баглаа, утас, цув, балуу (билүү), нохой, сэрээний иш, жадны иш, зүүний хавал (зүү хадгалдаг сав) зэргийг хулгайлбал хониор торгох. Ер бүгдийн орыг авч бай.
Тавин хоёрдугаар зүйл. Хулгайчийг үзэх ахул аль ойрхи дөрвөи зүгтээ бараатай улс (айлд) зарла. Эс зарлавал хөлт. Зарыг таслаад хулгайч юм авах бол тавт. Дээрэмчийг үзээд эс зарлаваас нэг ест, зар таслаад дээрэмчин мал булаах ба хүн алваас зар таслагч хүн гурван ест. Хэн хүн хулгай, дээрэмд цохилт сайн хийвээс эзэн ноён нь шагнаж хайрла.
Тавин гуравдугаар зүйл. Гарт орсон хулгайчийг бүү ал. Алваас алагдагчийн ялыг үрэх (хэрэгсэхгүй болгох).
Тавин дөрөвдүгээр зүйл. Бас хэн хүн дээрэм, хулгайчийн.авч явах юмыг эс нээвээс тавт. Хэн хүн сайн морио орхиод хөтөлгөөгүй нэхвээс хөлт. Ноён хүнд сонсгосон атлаа хүн эс илгээвээс ест. Муу хүнийг нэг муу уналгатай хөтөлгөөгүй илгээвээс тавт.
Тавин тавдугаар зүйл. Бас ер хэн хүн мөр малгайн төдий ороод (хараад биеийг нь олж хараагүй бол) эс харваас даргыг шахах.
Тавин зургадугаар зүйл. (Ноёд) тайж, тавнан эрхтэн эс нэгжүүлвээс үгүй болсон юмны анзууг өг. Гэрч ац гэтэл хүнтэй болоод эс өгвөл хөлт.
Тавин долдугаар зүйл. Энгийн хүнийг гэрч болж яв гэтэл эс болох ахул хөлт (явахгүй бол нэг мориор торгож шийтгэхийг хэлж буй).
Тавин наймдугаар эүйл. Ер мөр мөшгөгч ба нэгжүүл нэгжих хүнд нөхөр эс өгвөөс морь ав. Энгийн хүнийг яв гэтэл эс ажирваас хөл ав.
Тавин есдүгээр зүйл. Нэгжүүл эс өгвөөс торгох. Хэдэн хүн хөших ахул төдий хөл ав
Жардугаар зүйл. Бас улаан (улаач) мах миний чиний гэвэл сүхт. Хэн хүн юмаа автав гэж нэжгээд, хөндлөн хүний автсан (алдсан) юмыг харваас нэгжигч хүн хулгайчаас авсан юмаа юу ч болов төлж аваад гэрчийн идэш өгтүгэй.
Жаран нэгдүгээр зүйл. Хэн хүн нэгжээч хүнтэй хамт явж нэгжээд хулгайчийг олвоос мөн шөнө, өдөрт автсан (алдсан) юмаа хулгайчаас төлж ав (хулгайчийг олвоос гэж хулгайд алдсан юмаа олохыг хэлж байна)
Жаран хоёрдугаар зүйл. Уургач, уутач хоёрын уутач нь мөч ёсоор.
Жаран гуравдугаар зүйл. Хулгайчийг ноёд дарваас гурван ест. Тайж, тавнан, сайд дарга нар дарваас тавт, энгийн хүн дарваас нэгэн ест. Засгийн ноёд биеэр дарваас таван ес авч, эс дарсан засгууд хувааж автугай. Гэрчилсэн хүн хагасыг ав. Үлдсэнийг засагт ав.
Жаран дөрөвдүгээр зүйл. Баригдсан хулгайчийн тоног, хөлийг цөм ав.
Жаран тавдугаар зүйл. Бас ер мөр ба аль ч шахааг ноёдын тул ноёдыг, тайж тавнангийн тул тайж, тавнанг шахъя. Тайж тавнангийн хөвгүүн тул тайж, тавнангийн авайгүй хөвгүүнийг шахъя. Шавь нарын тус их даргыг шахъя. Хуврагийн тус барууны тул барууны даргыг зүүний тул зүүний даргыг шахъя.
Жаран зургадугаар зүйл. Гүйдэл хэдүй ч болов (алдуул малыг хэлж байна) арав бүрээс сайныг идэх (идэх гэж авах гэсэн үг). Арваас доош дундажийг идэх, хоёроос доройгий нь (мууг) идэх, нэгээс бөгс идэх, эзэнтэй нь явж эвэлж алдуулваас мөн энэ идшийн хагасыг идэх (эвэлж алдуулваас гэж хулгайчийн гараас эвий нь олж байж салгаж авахыг хэлж байна).
Хулгайч олон цөөн гэх, хүүхэд бий үгүй (гэвээс) гэхийн тус (төлөө) есөн алданхид даргыг шах. Тав алданхиас доош бол шүүлэнгийг шахъя. Малын эзний мал олон цөөн гэхийн тус мөн малын эзний даргыг шахаж бай.
Жаран долдугаар зүйл. Элч идшиндээ тооном хэмээн онолхоон авч гэдэргээ хариваас идшээн бай.
Жаран наймдугаар зүйл. Ер хулгайч мөрөө ариун хүнд оруулаад тэр хулгайч тусгаар гарваас хулгайч бүрийн хөл, морийг мөр орлогчид өг.
Жаран есдүгээр зүйл. Ер ноёд нь албат хөвгүүдээ, дарга нь отгоо, эцэг нь хөвгүүнээ хүлгай хийснийг дуудаж харах ахул ор галыг өгөх, ял загаггүй. Энэ дуудагч хүн ялын хагасыг идэх.
Далдугаар зүйл. Бас ноёд харц хүнээр (хулгай хийлгэвээс) өөрөө хулгай хийсний ёсоор буй (хулгай хийсэнтэй адил үзэх).
Далан нэгдүгээр зүйл. Ер зарга шүүсэн сайдын санаа эс нийлвээс бурханы өмнө төлөг орхиж түүгээр болж бай.
Далан хоёрдугаар зүйл. Ер зарга шүүсэн ноёд (сайд) гоёчилбоос (хэргийг шудрага бусаар шийдвэрлэвэл) нэг тэмээ тэргүүлэн таван бодоор торгоё. Ноёд сайдыг гоёчилов гэж дайрч заалдаад заргыг урд сайдын ёсоор болговоос заалдагчийг нэг тэмээ тэргүүлэн есөн бодоор торгоё. Энэ мал нас цөм хязаалан. Хагас нь морь, хагас нь үхэр.
Далан гуравдугаар зүйл. Засаг барьсан түшмэд согтуу сууж зарга буруу хагалваас (шийдвээс) соёолон мориор торгож засаг ноён нь ав.
Далан дөрөвдүгээр зүйл. Хэн хүн заргатай бол төдийд ир гэж ноёд хэл илгээ (явуул). Тэр болзоонд эс ирвэл тэр үл ирэгчид элч илгээж морийг нь барьж биеийг нь авч ирүүл. Түүнд эс ирвэл буруутанг торгох, зөвтийг тав хоног хүлээе. Таван хоногт эс ирвэл үрэх (хэрэгсэхгүй болгох). Болзоот өдрөө гурав дахь хэлэлцээ болох ахул гурван сайд, хоёр хэлэлцээ болох ахул хоёр сайд цуглаж газрын хол ойрыг хоногоор хэмжиж болзож бай. Болзооноос хожидвоос гурван хонь ав. Заргат хүнийг тогтоомогц элч харах (элч явуулах), тэр элч тогтоож өгсөн өдрөөс арав хоногийн дотор барьж өгөх. Төдий болтол эс барьж өгвөл идшээ байх (шан хөлсий нь хасах). Элчийн тэр идшийг малын эзэнд өг. Элчээс нэг шүдлэн бод авч ноён сандаа ав.
Далан тавдугаар зүйл. Зарганд хүрч төгсгөсөн хүний заргыг хагаслагч түшмэд, төгсгөгч элч, хамтаар хүний биеийг эр, эм хүүхдийг цаазын ёсоор золионы бодод бодож биеэр буй бод ба хонь эд бүгдээс хоёроос сонгодогийг, арван таваас дээш дундажийг, долоогоос дээш адгийг, зургаагаас доош хөл идтүгэй. Бодоос бодыг, хониноос хонийг идтүгэй.
Далан зургадугаар зүйл. Ер хэн хүн ял болбоос бүү довтол. Элч авч ноёнд нь хүрч анзуугаа ав. Малын эзэн өөрийн ноёноос элч авалгүй санаагаар одож ялаа авбаас тэр ялнаас зөвтийн ноёнд гаргах, түшмэд, элчийн идэш өгөөд бус ялыг хулгайчийн ноёнд өгөх. Малын эзэн өөрийн ноёноосоо элчтэй одож нөгөө ноёныг элчгүй довтлох аваас тэр ялыг цөм авч буруутны ноёнд өгөх.
Далан долдугаар зүйл. Хүний эм охиныг хүн аваад дээр хоргодвоос халуун амь үл хагацах тул эмийн худалдаа найман адуу, долоон үхэр, дөчин хонь өг. Малгүй бол эрийг эм дээр нь барьж өг. Хүнээ өгөх дургүй бол ноён нь энэ малыг гүйцээж өг. Мал нас цөм шүдлэн.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЭРЛЭЛТ, ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Далан наймдугаар зүйл. Ноёд, тавнангуудад авай дээр авай өгвөөс тэр өгөгч ноёныг арван тэмээ, зуун адуугаар баалъя. Энэ бааг засаг дор автугай.
Далан есдүгээр зүйл. Засаг барьсан ноёд биеэр хошууддаа авай дээр авай өгвөөс засгийн ноёдыг арван таван тэмээ, зуун тавин адуугаар баалъя. Энэ бааг засгуудад өгье. Тавнанг таван есөөр торгож, торсон (торгосон) малыг урьд авайд өгч, авай яз-гууртан дагуулж ирсэн инжээ аван төрхөмдөө харих.
Наядугаар зүйл. Авай дээр биеэ мэдэж очвоос хойт авайг хагацуулъя. Тавнанг таван есөөр торгоё. Торгосои малыг засагт автугай. Засаг нь мэдэж байж дарваас гурван хошууны засгийн ноёд хурааж автугай.
Наян нэгдүгээр зүйл. Тавнан авайг гээвээс (хаях) ташуураа барьж гарах (гэрээсээ мал авалгүй ганцаараа явах, тонилох). Авай инжээ авч хошуундаа биеэ мэдэх. Тавнангийн талсан эд малыг хувааж хагасыг нь засагтаа авах, хагасыг авайд өгөх.
Наян хоёрдугаар зүйл. Авай дээр харц эм авбаас эмийг нь хагацуулъя. Харц эмийн эцгийг талъя. Тавнанг золиогүй ная ташуурдъя. Эм авсан тул авай уурлаж тавнангаас хагацваас хойт авсан харц эмийг хагацуулъя. Бус ял нь ёсоор болох. Авай инж болоод сүрэг мал, гэрээ аван хошуун дотроо биеэ мэдтүгэй.
Наян гуравдугаар зүйл. Ноёд ноёд зуураа (хоорондоо) сүйтээ авалцах бол гурван өрх хүн, гурван зуун анзуугаар торгоё. Гурван өрхийн нэгийг ямбагүй хүн сонгож автугай. Хоёр өрхийг ноён нь мэдтүгэй. Авсан сүйтийг хагацуулъя
Наян дөрөвдүгээр зүйл. Ноёд гурван хошууд зуураа (дотроо) харц хүний сүйтийг авбаас нэг тэмээ өгөөд, хошуун дотроо сүйгүй охиныг сонгуулж өгтүгэй, (сүйгүй охин сонгож авахыг зөвшөөрч буй).
Наян тавдугаар зүйл. Ноёд ноёдын хатан дор орвоос (явалдах) ноёд зуураа сүй эвдсэн лугаа адил. Анзуу эс гүйцвээс биеийг нь авъя.
Наян зургадугаар зүйл. Ноёд харц хүний эмд орвоос (явалдваас) зуун тавин анзуугаар эс бөгөөс малаар торго. Харц хүн хатан дор орвоос хамаг биеийг нь талаад халуун амийг нь цөм хатны ноёнд албатын дотор хятадын хятадад (боол болгох) барьж өгье. Хатад, авай нар нэг адил.
Наян долдугаар зүйл. Харц хүн харц хүний эмд орвоос гучин бэрх тэргүүтэй гурван зуун анзуугаар торго. Эс гүйцвээс нэг бодод хорин таван ташуур, ташуурыг зуугаас давуулахгүй. «Гучин бэрх» гэж морь, тэмээ, хонь ямаа тус бүр гуч бүгд нийлээд зуун хорин бог, бод өгөхийг хэлж байгаа юм.
Наян наймдугаар зүйл. Хүний эм ба охиныг босуулсан (оргуулсан) хүнийг хүний эмд орсон лугаа адил (хүний авгайтай явалдсантай адил гэсэн үг). Хөнжлийн захаас татваас гурван ест, эм хүн эр хүний өвөрт орвоос гурван ест.
Наян есдүгээр зүйл. Ноёд хүүхдээ хуримласан болоод өөр тавнан дор өгвөөс таван бэрх тэргүүтэй тавин таван анзуугаар торгоё. Хуримгүй болбоос урьд авсан малыг хариулж өгтүгэй (хурим хийлгүйгээр охиноо, өөр хүнд өгсөн байвал малыг нь буцааж өг гэсэн үг).
Ердүгээр зүйл. Ноёд харц хүний хуримт эмийг бус хүнд өгөх болбол хуримт хүний ноёнд нь сонсгож өг. Сонсголгүй өгвөл язгуурын хуримт хүнд хариулж өгтүгэй (буцааж өг гэсэн үг). Хариулж эс өгвөөс зуун мал анзуу өг (анзуу гэж торгууль гэсэн үг).
Ерэн нэгдүгээр зүйл. Хэн хүн сүйт охиныг сүйгүй ноёнд худал хэлж авбаас хагацуулж (салгаж авч) язгуурын сүйт дор өгье (анх сүй тавьсан хүнд өгөхийг хэлж байна). Худал хэлэгчийн эд малыг хагаслая (эд малын хагасыг авах).
Ерэн хоёрдугаар зүйл. Хаан хүний охин авайг харц хүн сүйлэх бөгөөс (сүйлэн авбаас) цагаан тэмээ мөнгөн буйлтай, цагаан морь булган молцогтой, мөнгөн аяга архиар дүүрсэн, нүхгүй сувд эрдэнэ эдгээрээр сүйлснийг сүй дор тооцно.
Ерэн гуравдугаар зүйл. Ноёд, тавнангуудын охиныг гуйваас мөнгөн аяга, сувд, архи хүргэвээс (өгвөөс) тооцно. Үгүй бол тооцохгүй.
Ерэн дөрөвдүгээр зүйл. Харц хүн өөр зуураа сүйлэх бөгөөс (аваас) архи болоод хонины гэдэс дотор, эвэр туурай гүйцэд болбоос тооцох, гэрч үгүй ба гэрч эс мэдвээс тооцохгүй.
Ерэн тавдугаар зүйл. Ер худад өгөх (хүнд) малын боосын хэмжээ (хээл хэдийд авсан байх хугацаа) тэмээ өвлийн сүүл сар, гүү зуны сүүл сар, үхэр намрын сүүл сар, хонь намрын дунд сар бол боосд тооцох
Ерэн зургадугаар зүйл. Ер худ болсон хүн малаа аваад охиноо өгөхгүй явсаар жил удаасан (болсон) хойно охиныг эцэг одож (явж) хагацуулан (аваад) нэг жил доторхийг тоогоор нь (өсгөсөн малын анхны тоо) өгөөд, хоёр жил болсон бол малын хагасыг холбоотой өг (малын хагасыг дахин нэг нэмж өг гэсэн үг). Гурван жилээс цаашихыг цөм холбоотой өг (анх өгсөн малыг хоёр дахин нэмж өг). Хүүгийн эцэг одож (явж) хагацуулбал (авч) мал зуу бол түүнийгээ авах, жилийн хэмжээ арван хоёр сар байна.
Ерэн долдугаар зүйл. Сүйлсэн хүү, охин авалцахын урьд хэнд өгсөн байваас өгсөн малаа хариулж автугай.
Ерэн наймдугаар зүйл. Мал өгөлгүй хүчин (хүчээр) хүргэн орж, эм аваад өөрөө урваж очивоос (явбаас салж явах) арван бод, гучин хонь өг. Явах дуртай байтал эрхгүй ноён нь нэхэж авах бол (буцааж ирүүлбэл) найман бод, хорин хонь өгөх. Хүүхдийг золиогүй (мал өгөлгүйгээр зүгээр аваад явахыг хэлж байна). Өөрөө урвасан хүний хүү нь эцгээ дагаад, охин болбоос (бол) хоёр бодоор золь (охиноо авч явах бол хадмын гэрт хоёр бод өгнө).
Ерэн есдүгээр зүйл. Үхсэн хүний эмийг ноён хүнд өгвөөс тэр эм хөвгүүн (хүү) хэд байвч хойт эртэй малаа хүн бүр адил хувааж аваад, хүүхэд нь албандаа гартугай. Ноёноос зарлиггүй (зөвшөөрөл аваагүй) аваас ташуураа барьж гартугай.
Зуу дугаар зүйл. Төрсөн нагацдаа ууган, отгон хоёр зээ нь ялгүй. Магац эцэг үгүй бол мөн ууган, отгон хоёр хүүд нь ялгүй (ялгүй гэдэг нь чухам хэннйг хэлж байгаа нь тодорхой бус юм. Харин энэ зүйлийн шууд утгаар бол нагацын ууган, отгон хоёр нь ялгүн, бусад зээ нь ялтай байх болж байгаа юм).
Зуун нэгдүгээр зүйл. Хонилж,, архилж ирээд өгсөн юм оргүй
Зуун хоёрдугаар зүйл. Ер ноёд үрдээ (хүүхэддээ) өмч өгөхдөө хаанд айлтгаж ба засгийн ноёндоо тэмдэглүүлж тамгалуул. Тэмдэггүй болоод заргалз булаалцалдваас тод явцтай гэрч ба тэмдэггүй болох аваас (бол) үрийн (хүүхдийн) амнаас хэлэх үг ба ийм билээ гэх буюу хүн эс хүсэн бол тооцолгүй (баримт болгож тооцож үл болохыг хэлж буй). Үр дор ялгаагүй тул бүгдэд мэдэгдэх мөвт хүү, бүгдэд мэдэгдэх буруут хүү хоёроос бусдад хувааж өгөх, булаалцалдаж байгаа хүүхдүүдийн эх нь мэдтүгэй (хүүхдүүд нь өмч хөрөнгөө булаалцалдаж заргалдвал тамга тэмдэггүй, тодорхой гэрч буюу бусад ямар нэгэн тэмдэггүй бол авч хэлэлцэхтүн) харин заргалдаж байгаа хоёр хүүхдээс бусдад нь хувааж өг гэсэн үг юм.
Зуун гуравдугаар зүйл. Ер хаан хүн, харцад өөрөө хайрласан (охиноо өгсөн), харц, хаан хүнд өөрөө барьсан, энэ хоёр харилтгүй (хариуд нь мал авахгүй гэсэн үг), гэгээгсэн эм, мэдэл боол хоёрын авлаа гэх ялтай. («Гэгээгсэн эм» гэж анхны хатан, «мэдэл боол» гэж гэргийн ажил төрлийн талаар эрх мэдэлтэй гэрийн юмыг мэддэг бөгөөд боол гаралтай хүнийг хэлж буй)
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БОСУУЛЫН ТУХАЙ ХУУЛЬ (ОРГОХ, ЗУГТАХ)
Зуун дөрөвдүгээр зүйл. Дээр зорьж ирсэн босуулыг хэн хүн үзвээс бүү саад хий, хүргэж ир (дээр гэж Жавзандамбыг хэлж буй). Ирсэн тэр босуул санд шингэх босуул болбоос ндэшгүй. Шингэвэргүй босуул (хүлээж авч болохгуй босуул) болбоос ноёнд нь тушааж, ёст идшээ идтүгэй. Зорьсон босуулыг мэдсээр байж саад хийвээс нэг шүдлэн мориор баалж их санд авах.
Зуун тавдугаар зүйл. Босуулыг барьсан хүн хөтөлгөөтэй босуулын хөтөлгөөг идэх. Хөтөлгөөгүй босуулын уналганд бөгс идэх (бөгс идэх гэж унаж яваа морийг алж бөгсий нь авах гэсэн утгатай юм). Арав хүрсэн мал авч явах босуулыг бариваас арваас хоёрыг авах, арав эс хүрвээс нэгийг идэх, явган босуулаас хонь идэх (авах).
Зуун зургадугаар зүйл. Гадагш очих босуулыт ноёд эс бариваас тэмээ тэргүүлэн найман хязаалан морь ав. Хэрэгт оролцсон сайд эс бариваас нэг соёолон тэргүүтэй зургаан соёолон морь ав. Ямбат хүн эс бариваас нэг хязаалан тэргүүтэй дөрвөн шүдлэн морь ав. Албат хүн эс бариваас гурван шүдлэн морь ав.
Зуун долдугаар зүйл. Дотогш ирэх босуулыг эс бариваас ноёд бөгөөс (бол) долоон хязаалан морь ав. Төрд оролдсон (оролцсон) сайд болбоос гурван шүдлэн ав. Ямбат хүн бол хоёр шүдлэн ав. Албат хүн бол нэг шүдлэн ав.
Зуун наймдугаар зүйл. Гаднын хошуунаас хуучин албат болоод ноёндоо зорьж ирэх хүн эм (эхнэр) хүүхэд, гэр малаараа ирэх хүн бол бүү саад хий. Саад хийвээс мориор баалья. Довтолж эд малыг нь авбаас ба жанчиваас (авах буюу зодох) мөнхүү довтолсон жанчсаны цаазаар баалья (хүн зодсоны адил зүйл ангиар шийтгэ гэсэн үг).
Зуун есдүгээр зүйл. Морьтой эм, хүүхэдтэй бөгөөд бог малгүй хүн зорьж ирсэн хүнийг ноёнд нь хүргэж өг. Тэр хүний ноён шүдлэн мориноос дээш юугаар шагнахыг өөрөө мэдтүгэй. Явган хүн ноёноо зорьж ирэх болбоос мөн л хүргэж өг. Тэр хүний ноён нь хониноос дээш юу өгөхийг өөрөө мэдтүгэй.
Зуун аравдугаар зүйл. Ер босуул олон бөгөөд, босуул мөн гэж танигч хүн хүч хүрэхгүй болбоос аль ойр улсад зарла. Зарлатал эс ажирваас (үл ойшоовоос) үл ажирагчийг арван наймтаас дал хүртэлх насны эр болбоос бүгдээс нь хөл морь ав. Зарлагчид ялгүй. Зарлагчийн шанг ноён нь мэд.
Зуун арван нэгдүгээр зүйл. Босуул босохдоо гурван хоногоос дотор хүн алваас босуулын малаас хүний анзуу өгье (торгууль буюу ор босгох). Босуулын мал анзуу эс гүйцвээс эм хөвгүүнийг барьж өгье. Хар бие хүн босохдоо (оргохдоо) хүн алваас ноёноос нь хүний орыг тэмээгээр босгоод далан таван анзуугаар торгоё. Ноён нь анзуу эс гүйцээвээс шахаагаар арилгаж малыг нь хагаслаж өгье (хар бие хүн гэж ганц бие хүнийг хэлж буй).
Зуун арван хоёрдугаар зүйл. Босуул хүн хүнийг шархдуулваас босуулын малаас шархдагчид идүүлэн шөл өг. Ямбат хүн (албан хаагч хүн) шархадсан бол нэг тэмээ, нэг морь өг. Энгийн хүн бол нэг морь өг. Босуул малгүй бол ноён нь гурван шөл өг (гурван хонь). Ямбат хүнд нэг тэмээ, нэг морь өг. Ямбагүй хүнд нэг морь өг. Босуул малтай бол харвасан цавчсаны анзуугаар бай.
Зуун арван гуравдугаар зүйл. Гурван хоногоос цааш босуул ямар ч гэм хийв (ямар нэг хэрэг хийсэн) ноёнд хамаагүй.
Зуун арван дөрөвдүгээр зүйл. Босч (оргож) гурав хоногоос цааш босуулыг барьсан хүн босуулын биед юу байгааг тонож аваад, хар биеийг язгуурын эзэнд нь барьж өг. Босуулын авч яваа юм нь хөндлөнгийн хүний юм болбоос язгуур эзэнд нь өгөөд баригч хүн хагасыг идэх, тэр хөндлөн хүний юмыг босуул төлж өгөх, босуул юм байхгүй бол босуулыг барьж өг. Босуулын эзэн хүнээ өгөх дургүй бол эрийн золио таван бод, эмийн золио гурван бод, хүүхэд бүрд нэжгээд бодоор золих. Энэ малын нас цөм шүдлэн, үхэр, морь сольж авч болно.
Зуун арван тавдугаар зүйл. Бас босуул хүн эм ба охиныг босгож хүчиндвээс (ичээвээс) мөнхүү босуул хүн алсан лугаа адил.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЦАГААЧЛАГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Зуун арван зургадугаар зүйл. Бас ер хавчуурыг юутай ирсэн болох ахул түүнийг авах. Түшүүлэгч хүн юу өгсөн бол түүнээ авах. Завсрын үржсэнийг язгуурын малын хэрээр (бангаагаар нь) хуваах. Хавчуур миний олсон ийм юм гэх бол түшүүлэгчийн даргыг шахах. Мөн гэж хэлбэл хавчуурт өгөх. Эс тэгж хэлбэл урьд ёсоор хувааж бай
Зуун арван долдугаар зүйл. Ер гурван хошууны хавчуурыг хаа явж гэм хийвээс хавчуур өөрөө даах (хариуцах), Нэг дохтой хар хүн (ганц бие хүнийг хэлж буй) бол авч явагч хүн даах, биш хошуунаас ирсэн хавчуур гэм хийвээс авч явагч хүн дааж, хадгалж уг ноёнд нь хүргэж ялла. Хар бие бол явагч хүн ноён сайддаа тушааж (өмч) өг. Эс бөгөөс хүргэж орхи. Өмч эс өгөөд, хүргэж өгөхгүй бол авч явагч хүн даах.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХҮН ГҮТГЭХ, ЗАРЛИГ ЗӨРЧИХӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ
Зуун арван наймдугаар зүйл. Гэгээнд хэн хүн хэргээ үнэнээр айлтга. Гүжрээр худал үг айлтгаваас ноёдыг бол тэмээ тэргүүлэн долоон есөөр торго. Үүний таван есийг санд, хоёр есийг гүжирдүүлэгчид өг. Тайж тавнангууд бол тэмээ тэргүүлэн таван ес, үүний гурван ес бөхөл (бүрэн бүтэн) болоод есийн хагас дөрвийг санд, нэг.бөхөл ес болоод есийн хагас тавыг гүжирдүүлэгчид өг. Харц хүн бол тэмээ тзргүүлэн гурван ест, үүний хоёр есийг санд, нэг есийг гүжирдүүлэгчид өгөх.
Зуун арван есдүгээр зүйл. Ноёдыг харц хүн гүжирлэвээс (гүжирдвээс) нэг тэмээ тэргүүлэн долоон ест, үүний таван ес нь санд, хоёр есийг ноёнд өгөх.
Зуун хорьдугаар зүйл. Гэгээний (Жавзандамбын) зарлигаас ноёд давбаас (биелүүлэхгүй бол) таван ест, тайж тавнан давбаас хоёр ест, энэ есийн нэг нь тэмээ, найм нь адуу. Энэ малын нас шүдлэн. Тун (огт) юмгүй хүн бол энгийн хүнийг гурван жил хишиг бариулъя. Давсан ноёд, тайж, тавнан зэрэг эрхтнийг мөн арван хоног зуу зуу эргүүлж, мянга мөргүүлье (хишиг бариулъя гэж алба хашуулж зарцлахыг хэлдэг).
Зуун хорин нэгдүгээр зүйл. Гэгээнд хоргодсон хүнийг албал алсны анз (торгууль, ор босгох) болоод гадна нь (түүнээс гадна) зарлигаас давсны ёсоор торго. Хэзээд мөргөхгүй (бурханд мөргөх эрхийг хасаж байна), хүн алахьн зэргэд гэмт хүн хоргодсоныг ноён нь аваачаад албал гэгээний зарлигаас давсан ёсоор.
Зуун хорин хоёрдугаар зүйл. Ер хоргодсон хүнийг хүрээний дотроос эзний санаагаар аваачвал зарлигаас давсны ёсоор шийтгэх.
Зуун хорин гуравдугаар зүйл. Дээрэн (гэгээн)-д мөргөхөөр ирсэн хүнээс гурван хошууны хүн хулгай хийвээс, аль хошууных байна, тэр хошуун лугаа хэлэлцсэн цаазаар торгохоос гадна гурван хошууны цаазаар засаглаад (яллаад) хүрээ зуу эргэж, мянга мөргөтүгэй.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ХҮРЭЭ ХИЙДЭД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР, АМЬТАН
Зуун хорин дөрөвдүгээр зүйл. Хүрээ ба их гэр засах гэж тэм-дэглэсэн газар хэн хүн дур мэдэж байж буух ахул (бол) гурван ест, эс мэдэж буувал морь барьж нүүлгэ, эс нүүвэл гурван ест, нүүтэл морийт өгөх (нүүтэл морийг барьцаанд авч байх).
Зуун хорин тавдугаар зүйл. Дэзрэс зарлигтай (гэгээний зарлигтай) шихлага байсан газар: Хан-Уул, Хүшгэр, Хөгөнө, Түхэм, Шаварт, Онгоны бэрх хошуу, Хоёр шаахт, Онгон, Өнжүүл, Баян-Улаан, Зоргол, Суман-Улаан, Адаадаг, Улааннуур, Өгий эдгээр газрыг язгуурын ёсоор шихахуй байтугай. (шахлага байсан газар гэж шахах цааз явуулж болохгүй газрыг хзлж буй). Давж шахвал аймгийн ахаас нь тайлаг тэмээ, олноос нь нэг нэг хязаалан морь авах, олон цөөн гэж үг яриа гаргавал аймгийн ахыг шахах, тайж тавнангийн биеийг шахах, гэрчлэгч хүнд арваас нэгийг өгөх, гурван аймгаас элч гарч авах, гурван аймгийн элчид арваас нэгийг идэх, нэгэн аймгаас хэлтгий шахавч гурван аймгийн элч гарч явах. Гурван аймгийн элч нар арваас нэгийг ид, буруутнаас авах буруугүй хүнээс авахгүй бай. (Давж шахвал гэж хууль зөрчиж, хориглосон газар шахаа явуулахыг хэлж буй).
Зуун хорин зургадугаар зүйл. Бас хүрээ зассан газар (байгуулсан) хүрээнээс хуурай нойтон мод огтлохгүй. Хүрээний захаас гадагш гарвал өндөсч (өндийн харах) харваас нааш нойтон мод огтлохгүй байх. Хэн хүн огтолсон бол багаж болон биедээ авч яваа эд юмыг бүгдийг авах. Тэр эд юмыг хэн үзсэн хүн авах, тэр үзсэн хүн аваад зарганд хүрэлгүй шингээвэл үзэгч хүнд хамаагүй болоод дам гэрчлэгч хүнд өгөх,, хэн хүн эс өгвөл гурван этгээдээс эрхгүй нэхэж авах. Нойтон мөчир нойтон модны ёсоор хуурай мөчир хуурай модны ёсоор цаазаар болох. Гурван этгээдээс элч гарч үзэж байх. Гаднаас ирэх ноёд, зочдод тэр гурван этгээдээс буюу гурван газраас гарч эргэж шалгаж буй элч хэлж танилцуулж банх. Огтолсон модноос мэрэг бүү ав. Хэрэв авах бол хутганы чннээ юм ав, гоёхгүй. Хэрэв гоёх бол өгөхгүй. Хуурай мод огтолсон, нойтон модыг хуга дайрсан байвал сүхийг нь ав. Мод огтолсон хүний эд юмнаас элч сүх ид. Гурван этгээдийн элч байвч нэг сүх идэж бай
Зуун хорин долдугаар зүйл. Хүрээ хаа зассан газраас (байгуулсан) зэрэгчлэн хойт бие нь Сэлэнгээс уламжлан Ар тойлб, Нам даваа, Нарийн, Орхон, Чандага тайн хяр, Шувуутайн хяр, Сангийн даваа, Цулхад зэргээс нааших газрын амьтныг алахгүй, хэрэв алваас хуучин цаазын ёсоор болгож бай. Нойтон модыг хүрээний захаас хоёр хар цагааны газраас нааших модыг бүү огтол. Огтолбоос багаж эд юмыг нь авч бай («хар цагааны газар» гэж малын өнгө зүсийг ялган таниж чадахуйц тийм зайны газрыг хэлж буй).
Зуун хорин наймдугаар зүйл. Ер сар бүрийн шинийн найман, арван таван, арван гурван, хорин таван, гучин эдгээр өдөр юм бүү ал. Давж албаас мөн тэр алсан юмыг үзсэн хүн гэрчилж байж заргын газар хүрч ав.
Зуун хорин есдүгээр зүйл. Эмгэг өвчингүй морь, хонгор галуу, могой, мэлхий, ангир, нялх янзага, болжмор, нохой эднийг бүү ал. Алсныг үзсэн хэн хүн үзвээс морь ав.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ АМЬ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Зуун гучдугаар зүйл. Ноёд өөрийн албатаа шогоор алваас гэгээний зарлигаас давснаар торгох. Алагдагчийн мал, эм (эхнэр) үрийг дээр өргөе. Буруут албат засагтаа сонсголгүй алваас зарлигаас давсны ёсоор торгох, алданхи нь (хураагдсан мал хөрөнгө) санд авах. Өөр ноёдын албатыг алваас мөн хүн алсны анзуугаар (малаар торгож шийтгэх ял) болоод хүний орыг хэрийн хүнээр босгох. Хүнгүй ноён бол сайн тэмээ, морь хоёроор босготугай. Хүн малгүй гэвэл намаас нь ноёдыг шахъя. Шоглож юугаар жанчваас мөн их цаазын ёсоор болгох. Харц хүн харц хүнийг жанчсан бол анзуугаар торгох. Буруу хийсэн харц хүнийг ноён урьд зодоод заалдваас ямар буруу хийсний алданхийн хагасаар торгох.
Зуун гучин нэгдүгээр зүйл. Хэн хүн хүнийг өшөлж (өширхөж) ба шоглож алваас гучин бэрх гурван зуун анзуу болоод ямбат хүний орыг хүн тэмээ хоёроор босго, ямбагүй хүнийг хүнээр босго, хүнгүй бол залуу тэмээ, соёолон мориор ор босго, засаг нь зуу ташуурдаад хошууны дотор хятадын хятадад барьж өгье. Анзуугийн мал эс гүйцвээс биеийг нь алагдагчийн (эм) оронд халуун амиар нь барьж өгье.
Зуун гучин хоёрдугаар зүйл. Хүний хоёр нүдийг тэсэлбээс хүн алсан лугаа адил. Нэг нүдийг тэсэлбээс зуун тавиар торгох, ташуур нь адил, шүд хугалваас шүд бүрийн нэг ест, шүд тоолон нэг сонгодог бодоор ор босго, хөдөлсөн шүд бол ор өгөх ялгүй, охоорсон (сохорсон) иүд бол ирт үзүүртээр алалгүй шархдуулсан лугаа адил. Гар хөл хугалж хэрэгт орвоос гурван ест, эс орвоос нүдний анзуу лугаа адил. Эрхий, долоовор хэрэгт эс орвоос гурван ест, орвоос нэг ест, өөр хуруу эвдэрч хэрэг дор эс орвоос нэг ест, орвоос тавт (тэсэлбээс гэж сохолвоос гэсэн үг. «Хэрэгт орвоос» гэж эдгэж ажилтай болохыг хэлж буй).
Зуун гучин гуравдугаар зүйл. Ноёдын гар хөлийг ташаарч хүндээр гэмтээвэл байгаа бүх эд малын нь хагасыг авч яллах. Хуруугий нь ташаарч гэмтээвэл долоон ест, ноёноос өөр хүнийг ташаарч гэмтээвэл хагас анзуугаар (малын хагас) торгох, биед нь засаггүй (эрүү шүүлт тулгахгүй), ямбат хүн (албан тушаалтай хүн)-ийг ташаарвал нэг тэмээ, нэг морь ав. Энгийн хүнийг ташаарвал нэг морь ав, шөл өгч эдгээгээд ноёндоо тушааж өг.
Зуун гучин дөрөвдүгээр зүйл. Харц хүний мэдэл хөвгүүдийг алваас хагас анзуутай. Эмтэй нь унтваас мөн хагас бай.
Зуун гучин тавдугаар зүйл. Шогоор ямар ч юм булааж авах бол тэр зэргийн том хулгай хийсэнтэй адил. Ер шогоор хүний мал ачиж, унавал хөлт, ачиж унасныг үхүүлбэл мөн ял болоод орыг өгөх
Зуун гучин зургадугаар зүйл. Ер хүний мал эндүүрвээс хөлт (энэ нь хүний малыг өөрийн гэж эндүүрснийг хэлж байгаа юм).
Зуун гучин долдугаар зүйл. Бас шилэрсэн ингийг барьж ботгыг нь дэнжүүлж (хөлд оруулж) өгсөн хүнд шилдэг хонь өг.
Зуун гучин наймдугаар зүйл. Тарвага утаад ухаж авалгүй орхисон хүнээс шүдлэн үхэр ав.
Зуун гучин есдүгээр зүйл. Хэн хүн хүний амиид хүрэхээр их үгээр ховолж худлаар хаанд айлтгаваас харц хүн ноёдыг бол ноёдод ам гарсан алданхиар торгох, тайж тавнан бол тайж тавнанд ирт үзүүрт гаргасантай адил, энгийн хүн ямар ямбатыг их үгээр ховолвоос тийм ямбатанд зэмсэг (зэвсэг) гаргасан ёсоор болгоё. Ямар зэргийн хүн мөн тийм зэргийнхээ хүнийг ийм үгээр ховолвоос зэрэг юугаан (адил зэргийн) хүнийг ирт үзүүртээр жанчсаны алданхиар торгоё. Өчүүхэн худал үгээр ховолвоос тавь ташуурдья. Ноёд бол соёолон морь автугай. Засаг барьсан ноёдод хэн хүн худлаар ховолбоос (их үгээр ховолсон бол) хаанд их үгээр ховолсны хагас алданхи, бага үгээр ховолвоос бага үгээр ховолсны хагас алданхиар торгоё. Ерийн ноёдод ховолвоос нэг естөөр торгоё («ам гарсан алданхи» гэж гэмгүй хүнийг муучилж гүтгэснийг хэлж буй).
Зуун дөчдүгээр зүйл. Ер ямбат хүний эм (эхнэр) нь эр юугаан ямба лугаа адил. (эхнэр нь нөхрийнхөө эрх ямбатай нэгэн адил байна гэсэн үг).
Зуун дөчин нэгдүгээр зүйл. Харц хүн болоод (бөгөөд) нэгийгээ харааж, хараагдагч хүн нь нөгөөгөө хараагаагүй нь тод гэрчтэй бол хараагчийг хязаалан мориор торгоё. Элч морь авагчаас хонь, гэрч нь торгуулагчаас хонь идтүгэй.
Зуун дөчин хоёрдугаар зүйл. Зүнгэн (хааны их хатан) болон хаанд ам хазайваас буй бүх юмыг нь талаад (мал хөрөнгө) цөмий нь санд барья. Халуун амийг цөм, (гэр бүлээр нь) албатын хөвгүүдэд барьж өгье (хөвгүүд гэж хаад ноёдын зарц боолыг хэлж буй).
Зуун дөчин гуравдугаар зүйл. Бас ер ноёдод ам гарч гар хүрвээс ял нь энэ ёсоор. Биеийг нь дайрсан (биенд иь гар хүрсэн) хэнийг ноёны албат доор муу хүнд барьж өг. Дашаарваас дашаарсан нь бодитой болох ахул хагасаар торгох. Мэлзвээс ноёдын тул ноёдыг, харцын тул сайдыг (хошууны дотор) сонгож шахаж бай.
Зуун дөчин дөрөвдүгээр зүйл. Ноёд өөр зуураа ирт үзүүрт гаргаваас нэг тэмээ тэргүүлэн таван ест, хзн нь гаргаваас түүнийг торгох, хоёулаа гаргаваас үрэх (хэрэгсэхгүй болгох). Гаргасан зэмсгээ өөрөө хурааваас мөн ёсоор торгох, хүн барьж авбаас (хурааж авбал) зэмсэг гаргасан ноёныг нэг тэмээ, дөрвөн мориор баалж засагт авах, барьсан хүнд бааны малаас хоёр морь, ялын малаас есөн бод өгөх. Хоёулаа гаргаад үрсэн боловч хоёулангаас нэг нэг тэмээ, дөрөв дөрвөн мориор баалж засагт авах. Ноёд хэрэлдэж зодолдвоос ах нь буруутай бол морь тэргүүлэн ес тавт, дүү нь буруутай бол гурван ест, амаар донголцвоос (доромжилвоос) ахын буруу бол тавт, дүү буруут бол нэг ест, ах нь халж (халдаж) зодоод дүү нь эс хүлээвээс үрье (хэрэгсэхгүй болгоё). Дүү нь халж зодох ахул дүү нь эс хүлээвээс үрээд, алданхины (торгуулийн) илүүг ахад нь өгье. Тайж тавнан өөр зуураа хэрүүл болж ирт үзүүртийг гаргаваас, мөн мод, нударгаар цохилцох хнйгээд амаар хараалцваас хоёр харц хүн хэрэлдсэнтэй адил. Авайд гар хүрвээс ноёд лугаа адил. Бас танж тавнан харц хүнийг жанчваас мөн ирт үзүүртийг гаргаваас эигийн хүний ял лугаа адил, учиргүй харааваас нэг хязаалан морь ав.
Зуун дөчин тавдугаар зүйл. Ер ноён тойныг жанчих ба хараах алин ч болов хаан хүнд ам хазайсан, гар хүрсний ёсоор шийтгэ. Хаан ба харц алин ч гэлээ хүнд ирт үзүүртээр гар хүр-вээс ес ест, өөр юугаар гар хүрвээс долоон ест, амаар дайрваас гурван ест. Гэцэлд ирт үзүүртээр гар хүрвээс зургаан ест, өөр юугаар ч гар хүрвээс дөрвөн ест, амаар дайрваас ес тавт. Ер бандид ирт үзүүртээр гар хүрвээс таван ест, өөр юугаар гар хүрвээс гурван ест, амаар дайрваас нэгэн ест. Өвшид ирт үзүүртээр +++
Гар хүргэвээс гурван ест, өөр юмаар гар хүрвээс ес тавт, амаар дайрваас ес тавт. Аль алинд нь ирт үзүүрт гаргавал гараар цохисонтой адил. Аливаа санваартны сахил авахуулсан хүн мал боловч сахил хүртээсэн учиргүй ноёрхож хараавал мөнхүү хуврагыг дайрсан алданхиар торгох
Зуун дөчин зургадугаар зүйл. Ер энгийн хүнийг хэн хүн ирт үзүүртээр жанчваас гурван ест, чулуу, модоор жанчваас нэг ест, ташуур нударгаар жанчваас тавт. Бас төр барьсан сайд хэргийн тул жанчиваас ба харааваас ялгүй. Шоглож жанчаад ял эвдэрвээс мах арьс улайваас, хөхөрвөөс энгийн цаазын ёсоор торгох.
Зуун дөчин долдугаар зүйл. Төр барьсан их ямбатан сайд, тайж тавнан ирт үзүүртээр гар хүрвээс таван ест, өөр юмаар гар хүрвээс гурван, амаар дайрваас нэгэн ест болоод нэг тэмээ илүү авах.
Зуун дөчин наймдугаар зүйл. Бага ямбатан, шигээчинд ирт үзүүртээр гар хүрвээс гурван ест болоод тав илүү, өөр юмаар гар хүрвээс нэгэн ест болоод гурав илүү, амаар дайрваас тавт
Зуун дөчин есдүгээр зүйл. Ер хэн эцэг ба багшдаа ямар юмаар гар хүрвээс есөн ест, амаар. дайрваас таван ест, гар хүрсэн хүнийг (зодсон хүнийг) ная ташуурдаад нэг жилийн хугацаагаар аргал түүлгэе. Хэн хүн амаар дайраад нэг өмчтэй болох ахул дөч ташуурдаад жил гүйцтэл аргал түүлгэе. («Нэг өмчтэй» гэж эцэг эх буюу багштайгаа нэг гэр бүлд хамтран амьдарч байгааг хэлж буй).
Зуун тавьдугаар зүйл. Ер хэрүүлийн өмөг (хэрүүл хнйж байгаа хумүүсийг өмгөөлж хамгаалсан хүнийг хэлдэг)-өөс хөл авах (нэг морь авах).
Зуун тавин нэгдүгээр зүйл. Согтсон хүн ихсийн дэргэд идвэл ноён нь шүдлэн мориор торго («ихэс» гэж хаад, ноёд зэрэг дээд язгууртам, дээд тушаалтанг хэлдэг).
Зуун тавин хоёрдугаар зүйл. Хүн хэрэлдээд шарх, (шарх сорви) гаргасныг мөн өдөртөө ямбатан зэрэгт (албан тушаалтанд) үзүүлж чадвал торгох. Ямбат сайд эс олдох ахул гэрч болж явах хүнд үзүүлж болно. Нэг хоновоос тоохгүй бай (хэрэгсэхгүй).
Зуун тавин гуравдугаар зүйл. Бас эрхи тасалбаас (маань уншдаг эрхиний оосор буюу хэлхээг таслахыг хэлж буй) нэг морьт, хэдэн эрхи гээвээс төдий хоньт, шүрийг нь гээвээс төлөх, хэрүүлээр дангиа (хүзүүнд зүүдэг) тасалваас есөөр торгоод тэр алданхийг (торгуульд авсан мал) аймгийн дацанд барь (дацан гэж сүм хийдийн ном хурдаг газрыг хэлдэг).
Зуун тавин дөрөвдүгээр зүйл. Ер орогочин ба явдалд явагчид завхуул малыг барьваас бүу авч яв. Аль ойр агсан хүнд сонсгож завхуулыг барьсан сар, өдрөө бичиж сайтар тушааж өг. Өгөлгүй авч явбаас хулгайд тооцох, барьсан газартаа үснээс нь тэмдэг тавь.
Зуун тавин тавдугаар зүйл. Завхуул малыг хэн хүн эс үзвээс хүнд сонсгож барь. Хүнгүй газар үзвээс барьсан газраа баригч малын үснээс буулж барь. Гурав хонотол бүү ажиж уна. Гурав хоносноос хойш ноён сайдад хэлж уна. Барьсан малын зүсийг буруу хэлбэл үхрээр баал. Мориноос өөр ямар ч завхуул малыг мөн энэ ёсоор ноён сайдад сонсгож барь. Барьсан малыг гурван жил болтол эзэн нь эс авбаас хойно танисны бөхөс идтүгэй.
Тэр мал алдваас, үхвээс сайдад сонсго. Эс сонсговоос завхуулыг завшсан (ашиглас.ан) лугаа адил. Завхуулыг завшваас (ашиглаваас) ор болоод нэг ест. Завшсаныг гэрчилсэн гэрч нэг сонгодогийг ид (ав). Барьсан (алдуул) мал эм болоод үржсэн бол барьснаас хойших үрийг нь (төлийг нь) баригч хүн идэх. Хөхүү хүүлийг нь малын эзэн авах.
Зуун тавин зургадугаар зүйл. Бас дотогш орох орогочин (гаднын хошуу нутгаас орж ирэх хүн) ямар ч хол аянд нөхрөө өвдсөнийг эмчлэлгүй, эзгүй газар орхиж ирээд тэр хүн үхвэл тэмээгээр ор босгоод нэг есөн бод авах, эдгэвээс соёолон хязаалан морь авч бай. Авагч юмыг өвдөгчид өгөх. Энэ өгөгч (өгсөн) юмыг галын нөхдөд адилхан өгч бай (галын нөхөд гэж нэг гал болж хамт явсан хүмүүсийг хэлдэг). Элчтэй бол элчийг соёолон мориор баалж ноён нь ав. Бусад хүмүүсээс нь тус бүр нэхсгээд шүдлэн морь авч эзэн ноёнд нь өгье. Тэр дотроос өвчилсөн хүнд баалуулсан хүн тус бүр шүдлэн морь өгөх (элчтэй болох ахул гэж элч хүн галын ахлагч болж явахыг.хэлж буй).
Зуун тавин долдугаар зүйл. Хүнийг зовчивоос тавац ест, нууваас гурван ест («хүнийг зовчивоос» гэж бусдын мэдлийн хүнийг дур мэдэн өөр газар зайлуулж явуулахыг хэлж буй).
Зуун тавин наймдугаар зүйл. Цээрлэх халдварт (өвчит) хүн өвчнөө нууваас, түүнчлэн халдаж хүн үхвээс хүн алсан анзуугаар торгох, хүн өвдөөд эдгэвэл гурван ест, нуувал нэг ест гучин бэрх, гурван зуун анзуу (малаар) торгох. Гунин бэрх гэдэг нь таван хошуу буюу таван төрлийн мал байхыг хэлж байна.
Зуун тавин есдүгээр зүйл. Нохой хуцаж ба зууж хүн үхвээс хүн, тэмээгээр ор босго. Мал хүнийг ямраар алваас тэмээгээр ор босго («ямраар алваас» гэж өшиглөж буюу мөргөх зэргээр алахыг хэлнэ).
Зуун жардугаар зүйл. Галзуу хүн, хүн алваас хагас анзуут. галзуу хүнийг барьж хүргэж өгөөд нэг залуу тэмээ, эмээлтэй морь ав. Галзуу хүнийг хүн алваас есөн ест, галзуу хүн хутхалдаж (хүмүүсийн дотор тэмцэлдзж) явсаар үхвээс үрье. Галзуу хүн хүнийг гэмтээвээс дашаарсантай адил (зд малын хагасыг авч яллах). Галзуу хүнийг эзэн ноён нь мэдэж байж эс хадгалваас (алдваас) нэг тэмээ тэргүүлэн есөн бод, дөрвийг адуу, дөрвийг үхэр өг.
Зуун жаран нэгдүгээр зүйл. Аглаг (хол зайдуу газар) зүүсэн төмөгийн саалинд шилэрдэж хүн үхвээс хүн, тэмэзний нэгээр ор босгоод зуун анзуу өгөх. Шөл өгч эмчилтүгэй. Эдгэвээс ямбат (албан тушаалтан) хунд тайлаг тэмээ, ямбагүй хүнд хязаалан мориор төлөөс өгч бай. Нутгийн хүний малын бэлчээр дээр сагаалч хүн шогоор ирж зүүгээд, түүнд ямар мал үхвэл, төлөх, хздэн мал шархадвал түүнийг эмчлэх, ачих, унах, саах малын оронд эдгэтэл ачлага, уналга, сааль (саах үнээ) өгөх, шоглож зүүсний алданхи шүдлэн морь өгөх
Зуун жаран хоёрдугаар зүйл. Төмөгийн сагаал их зам дээр битий зүү. Хулгайч сагаалинд дайрагдаж үхвэл ташаарсан лугаа адил. Мал үхвэл орыг холбоотой төлж бай. Бас сагаалинаас гадагш таван алд газраас нааш үхсэн гөрөөсийг авсан байвал нэг шүдлэн морь авах («сагаал» гэж харвадаг нум).
Зуун жаран гуравдугаар зүйл. Бас сагаалины нум хулгай хийвээс ял нь ес тавт. Орыг нь өгч бай. Нумыг эвдвэл нум тус бүрийг хониор ор босго. Нумыг эвдвээс ба авбаас шүдлэн морь аваад төмөгийг (нум сумыг) төлүүлье.
Зуун жаран дөрөвдүгээр зүйл. Ер алсан гөрөөснөөс мэрэг авах (мэрэг гэж хувь авахыг хэлдэг). Үнэг хөөж алахад оролцсон хүмүүсийн дотроос түрүүлж хөөсөн хүн нь ав. Айлын гадаа аргалчин, малчин тааралдаж алсан боловч хөөсөн хүн гүйцэж ирвэл эзэн нь авах.
Зуун жаран тавдугаар зүйл. Хавхны цааз нь нум хулган хийсэнтэй аднл.
ЕСДҮГЭЭР ВҮЛЭГ
ИРГЭНИЙ БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОЛБОГДОЛТОЙ ЗАРИМ ЗҮЙЛ
Зуун жаран зургадугаар зүйл. Ер энэ гурван хошуун дотроо их гэмт хүнийг хөөж орхивол улсын зах харагч (хилчин) сайн хүнд тушааж өгөх. Эс тушаагаад тэр хүн гэм хийвээс уг эзэн нь даах. Тэр тушааж хөөж орхисон хүнийг хаан хүн түдгэзвээс (саатуулваас) нэг ест, тайж, тавнан, ямбатан, сайдаас хязаалан, шүдлэн хоёр морь, харц хүн түдгээвээс нэг хязаалан морь авч бай.
Зуун жаран долдугаар зүйл. Ер хэн хүн ямбат (ямбатан) хүний булш эвдвээс нэг ест, бага ямбат хүний булш эвдвээс тавт, энгийн хүний булш эвдвээс хөлт (нэг морь).
Зуун жаран наймдугаар зүйл. Ихэсийн онголсон газар, хоёр хар цагааны газраас дотогш хүн бууж мал нь хөндвөөс малын эзнээс хөл (морь) авч бай («ихсийн» гэж тайж, тавнан, сайдаас дээш хаад ноёдын зэрэгтэй хүнийг хэлж буй. «Хоёр хар цагааны газар» гэдэг нь малын өнгө зүсийг ялган таних алс газрыг хэлнэ).
Зуун жаран есдүгээр зүйл. Чонын хөөсөн ба бороо шуурганд уруудсан хониноос зуун хонь бол нэг шилдэг, хоёр дундажийг ид.
Зуун далдугаар зүйл. Чонын барьсан сэгийг нууваас таваар торго. Чононд баригдсан малын сэгнээс авсан байвал нэг морь ав. (Өөрөа алж идсэн малыг чононд идүүлсэн хэмээн нууж буюу худал хэлж болохгүй гэсэн үг).
Зуун далан нэгдүгээр зүйл. Ер хан хүн, харц хүн хоноцыг хөөж, хоноц хөөгдөж яваад үхвээс хөөгчөөс хүн ба тэмээ нэгээр ор. босго, гурван есөөр торго. Мал үхвээс орыг нь ав. Хүний гар, хөл хөлдөж унаваас нэг ес ав. Гар хөл нь уналгүйгээр хөлдвөл шүдлэн морь, шүдлэн үхэр ав. Зүгээр хөөсөн байвал шүдлэн морь ав. Хөөгдсөн хүн хөөгчийн өрхийг (гэрийн) дэвс гадна нь хоно, хоноцын уналгыг алдвал гэрийн эзэн төлж бай.
Зуун далан хоёрдугаар зүйл. Ямар ба гээсэн юмыг олсон хүи ноёнд айлтгаж, сайдад мэдүүлж зарла. Эзнийг нь олж харвал эзэнд нь өг. Зарлалгүй нууж байгаад эзнийг нь хожим хойно олж харвал нэг морь өг. Хөндлөнгийн хүн минийх гэж авбал хулгай хийсэн ёсоор шийтгэх. Баян хүн байвал эрх тушаалыг нь хасах, Гээсэн юмыг олсон хүн ямар ч юм байсан гурван хувийн нэгнйг идэх (авах). Бурхан ном, буу, сахиус олсон хүн ёсоор зарлаж эзэнд нь өг.
Зуун далан гуравдугаар зүйл. Хүний шинэ ухсан зассан усыг булаалцалдаж хэрэлдвээс нэг хязаалан морь ав. Өөрийихөө малыг усалж дууссан боловч усаа эс өгвөөс мөнхүү морь ав. Хазаарт моринд ус эс өгвөөс шүдлэн хонь ав. Унасан мориноос бусад адууг хуурч усалваас мөнхүү морь ав (шннээр ухсан худаг буюу ус гүйцэд сайн ундарч гараагүй байхад мал услахыг хориглож буй). Мэдээ байж (зориудаар) шоглож ус бохирдуулбал шүдлэн морь, үхэр хоёрыг ав. Үзсэн гэрчид үхэр өг.
Зуун далан дөрөвдүгээр зүйл. Ер өтөгт (бууц, гэрийн буурь) барьсан, буусан гэрийг байх ёстойд тооцно. Бариагүйг тооцохгүй. Хоёр хүн зэрэгцэж өтөг үзэхээр ирээд булаалцалдваас хэн урьдсан нь автугай. Хоёулаа зэрэг хүрч ирвэл хэн эхэлж хараад та-шуураараа газар цохисон нь ав.
Зуун далан тавдугаар зүйл. Орос, хятадын энд ирсэн наймаанаас (худалдаачнаас) хэн зээл (бараа) авагч хүн эзэн ноёндоо айлтгаж тушааж ав. Авсны хариу өгөхдөө мөнхүү тушааж өг. Аль алииыг эс тушаавал соёолон мориор баалж, зээлэнд дутсан юмыг эрхгүй хурдан гүйцээлгэж өгч бай (эзэн ноёндоо айлтгаж тушааж ав гэдэг нь зээлээр авсан барааныхаа тухай мэдэгдэж бай гэсэн үг).
Зуун далан зургадугаар зүйл. Хэн хүн түймэр алдваас хэдэн хүн ч байсан хүн тус бүрээс морь аваад юуг түлвээс (шатааваас) таваар торго, алдагч хүн өөрөө унтрааваас торгуульгүй (алданхигүй) гэрчилвээс гэрчлэгч хүн хөл идээд (нэг морь аваад) алданхиас нэг морь ав, үлдсэн дөрвийг түймэр унтраасан хүмүүс хувааж ид.
Зуун далан долдугаар зүйл. Улсын дунд (олон айлын дунд) түймэр шатааваас түймрийг аль ойр байгаа улс нь (айл нь) зартай заргүй унтраа. Зар сонсож байж ноён хүн эс мордвоос (явбаас) морь ав, ямбатан сайд дарга нараас үхэр ав, энгийн хүнээс хонь ав. Хэн хүн зар тасалваас энэ зэргээр баалж бай. Хүн үхвээс хүн алсны анзуу болоод ортой
Ямбат хүн түлэгдээд эдгэвэл тэмээ морь хоёр өг. Ямбагүй бол морь өг, эдгэтэл шөл өгч эмчлээд ноёндоо тушааж тавь. Нүүсэн нутгаас гал гарваас гурав хоногийн доторхийг тооцох, гурав хоногоос цаашихыг тооцохгүй. Хэн хүн нүүсэн нутгийнхаа галыг унтраа, эс унтраавал шүдлэн морь эгч бай.
Зуун далан наймдугаар зүйл. Нэг жилд нэг сумнаас арван өвч хуяг авах, жилдээ хэдэн хуяг дутваас зангиас (занги гэж одоогоор яривал сумын засаг дарга) хуяг тоолон морь авъя. Тогтоосон тооноос гадна санаагаараа (өөрийн сайн дураар) хуяг олсон хүнийг ноён нь хязаалангаас дээш насны мориор шагна. Ер хуяг хөө, олбог, илдэс алиныг ч болов өгсөнд тооцож байх. Ер хуяг олох чинээтэй ноёд тайж нар гурван жил дотор хуяг олох, эс олвоос хязаалангаас дээш мориор баалж засагт аваад, хуяг худалдаж аваад, хуяг олох чинээгүй сайн эрд шагнасугай. Баалуулагч хүнээр дахин хуяг олгуул.
Зуун далан есдүгээр зүйл. Ер жуулчин хүн жуулчлахдаа хоногийн газраас цааш одохдоо төрөл ураггүй сайн хүнд сонсгож яв. Ирсэн ураг төрлөө мөнхүү сайн хүнд сонсгож илгээ (явуул).Гэртээ хүрч ирэхдээ урьдаар сайн хүнд сонсгож үзүүлж байж гэртээ буу (гэртээ ор).
Зуун наядугаар зүйл. Өрийг өдөр барьж авах бол ямар нэгэн хэрэгт холбогдуулж авч үзэхгүй. Шөнө барьж авсан байвал хулгай болох.
Зуун наян нэгдүгээр зүйл. Эм хүнийг жанчиж (зодож) хүүхдээ унагааваас (хүүхдээ дутуу гаргаваас) хэдэн сартай бол төдий есөөр торгох.
Зуун наян хоёрдугаар зүйл. Бас ер ураг төрлийн харьцаатай хунийг гэрч болгож буюу гэрчээр явж болохгүй. Юманд ханилж явсан хоёр хүн, элч, улаач хоёр, айл саахалтын хүн (хоноц хун, хонуулагч хун) олны мэдэх хүмүүсийг гэрч болгож болохгүй.
Зуун наян гуравдугаар зүйл. Ер хэи хүн лам нар, ямбатан, сайд дархадын морийг өөрийн хэрэгт санаатайгаар унасан байвал морь авч бай. Ер хэн хүн элч унаж эцсэн морно хуурч худалдваас мөн хулгайн ёсоор үзэж шнйтгэх.
Зуун наян дөрөвдүгээр зүйл. Нэгэи хүн олон жуухтай бол нэг л хөвгүүндээ өгөх
Зуун наян тавдугаар зүйл. Ер эцэг нь хөвгүүнийхээ амийг мэдэхгүй бай
Зуун наян зургадугаар зүйл. Ер гурван хошуун дотроо ноёдын хэвт болгож хайрласан сайд мөнхүү ноёдын ёсоор бай
АРАВДУГААР БҮЛЭГ
ГУРВАН ХОШУУНЫ «ИХ ЦААЗ»-Д ОРУУЛСАН НЭМЭЛТҮҮД
Зуун наян долдугаар зүйл. Эр дарсан байвал найман адуу, нэг тэмээгээр баалах, дарсныг хэн хүн харсан байвал гурван адуу, нэг тэмээ өгөх, нум дутаавал шүдлэн морь, жад дутаавал бяруу, буу дарж хүнд худалдсан байвал шүдлэн морь авах, таван сум
дутвал шүдлэн хонь, сэлэм, бууны сэлбэг хэрэгсэл (дарь сэлэмний хуй гэх мэт) дутаавал сумны ёсоор баалах, жадны иш гурван алд дэлэм дутвал шүдлэн хонь өгнө. (Хэрэв цэрэгт явах болсон хүнийг буюу түүний насыг нууж дарвал шийтгэж байх тухай хууль ийнхүү батлагдан гарчээ).
Зуун наян наймдугаар зүйл. Арван хүний нэг нь дарга байна. Энэ арав дотроос хорь хоногийн газраас нааш явахдаа шанзтавт (шанзав лам) айлтгаж яв. Эс айлтгаваас давсан ёсоор бай. Хорь хоногоос нааш явахдаа (дарга шиулэнг) арвын ахад хэлж зөв гэвэл яв. Эс хэлж явбаас шүдлэн мориор баалж бай.
Зуун наян есдүгээр зүйл. Архийг жаран наснаас доошхи хүмүүс уухыг дор дурдсан гурван нөхцөлөөр хязгаарлаж буюу хориглож байжээ. Засгуудаас дээшхи ихсийн хишиг, хүүхдийн хурим (үс авах) гүүний урс (гүү барих баяр) эдгээрээс өөр цагт архи бүү уу. Уувал үзсэн хүн эмээлт морийг нь ав.
Зуун ердүгээр зүйл. Ер энэ цааз доторхи хэмжээнээс дутвал захирч эс чадсан тул даргаас соёолон, шиулэнгээс хязаалан, дамчаас шүдлэн хонь авч бай. Арвын даргаас шүдлэн хонь авч бай.
Зуун ерэн нэгдүгээр зүйл. Тамганы хэмжээ гурав дөрвөөс нэг нэг, олон тэмээтийн тав бүрээс нэг нэг, морийг арваас нэгийг тамгалж бай (энэ зүйлийн утга учир дараагийн зүйлд гарна)
Зуун ерэн хоёрдугаар зүйл. Тамгат тэмээ, морийг гурван үйлээс биш элчид бүү өг. Элч, улаач хоёр мэдэж байж барьж унах бол эртний цаазын ёсоор шийтгэж бай. Илүү ачлага, уналгагүй хүн нүүдэлд ач, уна. Ачиж унаад гажуу явах бол эртний цаазын ёсоор шийтгэж бай.
Зуун ерэн гуравдугаар зүйл. Бас ер нийт хэн хүн хятад, орост тэмээ бүү хөлслүүл. Хөлслүүлвээс мөн хөлсийг авч бай.
Зуун ерэн дөрөвдүгээр зүйл. Эр бүр (хэрэгтэй хүн) хулгана жилийн цагаан сараас нааш олбог хийхтүн. Бэлэн олбоггүй хүн цагаан сараас нааш олохтун.
Зуун ерэн тавдугаар зүйл. Гэгээний элч ба аливаа элч улаа унахдаа улаа унахын тоогоор тамга дарсан бичиг өгөх, тамгагүй бол улаа өгөхгүй. Тамгат элчийн улаа тасалбаас урьд цаазын ёсоор торгож бай.
Зуун ерэн зургадугаар зүйл. Дээрхийн шавь нараас дээдийн хэрэг, цэргийн хэрээс бус манай долоон хошууны элч өөрийн хэрэгт улаа унахгүй. Хэрэв унаваас язгуурын цаазын ёсоор торгох.
Зуун ерэн долдугаар зүйл. Улаат засгууд улаа унуулж явуулах хэрэгт элчээ өөрийнхөө тамга дарсан бичиг өгч зарах (явуулах). Онц чухал хэргээр улаа унах эрхтэй харц хүн зөвхөн мөргөлд явахдаа л улаа унахтүн. Хол жуулчилж яваад улаа, хүнс дутвал унаж, идэж бай. Улаа унах ёстой хэрэгт улаа унахдаа аймгийн Ихсийн (хошуу засгаас дээшхи хүнийг ихэс гэнэ) тамгаар явж бай. Тамгагүй бол жуухаа авч явж унах, тамга, жуух эс үзүүлвээс улаа шүүс өгөхгүй) жуух гэж онц чухал эрхийг зөвшөөрсөн тэмдэг бичгийг хэлж байжээ).
Зуун ерэн наймдугаар зүйл. Хэн хүн өр нэхэх бол өгөгч, авагч хоёр их хүрээний орчин бовоос хаан шанзтав вангуудад тушаасангүй (мэдэгдэхгүйгээр) өгснийг үрэх (авч хэлэлцэхгүй) мэдэгдсэн бол хэлэлцэх. Хөдөөд бол нэг сум, нэг отгийн хүн бол сумын тайж ба улсын зангиас дээш хүнд, отгийн харьяат хан харц хүн даргадаа эс тушаасныг (мэдэгдэхгүйг) үрэх, хоёр өөр отог ба сумны хүн бол мөн тус тусын захирагчдаа эс тушаа-сан байвал үрэх. Хэлтгий тушаах бол нэхэгчийн дарга занги ганцаараа мэдэвч, нэхэгдэгчийн дарга зангийг мэдээгүй бол үрэх
Зуун ерэн есдүгээр зүйл. Гэлэн хүн архи ууваас есөн соёолон морь, гэцэл хүц ууваас таван соёолон морь, банди хүн ууваас гурван соёолон мориор баалж бай. Тэднээс авсан бааны морийг гэрчилсэн хүнд өгч бай
Хоёр зуудугаар зүйл. Тэдэнд хэн архи өгвөөс таван соёолон мориор баалж бай.
Хоёр зуун нэгдүгээр зүйл. Хэн хүн үзсэн атлаа нууж дарваас архи өгөгч ёсоор шийтгэж бай. Өгөгч ба дарагчийг баалсан морийг их санд тавьж бай (их сан гэдэг нь сумын сан хөрөнгийг хэлж буй).
Хоёр зуун хоёрдугаар зүйл. Гэлэн, гэцэл, банди хэн ч архи ууваас их хуралд зэдтэй санз чанаж, биеэ ариутгах номыг гэлэн хорин нэг, гэцэл арван дөрөв, банди долоо уншиж хуралд мөргүүлье
Хоёр зуун гуравдугаар зүйл. Зэд, манз хийх юмгүй хувраг архи уувал манзны усны хувинд гурван сарын турш өдөр бүр зургаан хувин ус хийж бай. Дуусгаад мөн ёсоор хуралд наманчилтугай (хувраг гэдэг нь лам нарыг хэлж байна).
Хоёр зуун дөрөвдүгээр зүйл. Залхалгүй дахиж архи уувал хулгайчийн ёсоор жил дуустал хадъя. Дуусаад мөн ёсоор наманчилтугай. (Хадъя гэдэг нь шоронд хийхийг хэлж буй).
Хоёр зуун тавдугаар зүйл. Ер хан харц, хэн хүн хуврагат архи өгвөөс өгөгч хүнийг дөрвөн соёолон мориор торгож хоёрыг нь засагт автугай. Хоёрыг гэрч идтүгэй. Архи уусан хуврагыг цаашид ном үзүүлэх эсэхийг лам нь мэдтүгэй.
Хоёр зуун зургадугаар зүйл. Ер хуврагт архи дахин худалдваас зарлигаас давснаар торгоё. Хар хүн бол найман шүдлэн адуу, нэг тэмээгээр торгоё. Дөчин ташуур жанчья. Гэрчилж харсан хүнд энэ малын хагасаар шагная. Худалдагчийн архийг хэн хүн гэртээ хадгалваас уутачийн ёсоор шийтгэж бай (хийхийг хориглосон хэрэг бус, харин хэн хүний худалдах гэж байгаа аливаа юмыг замаас нь аваад цааш нь өндөр үнээр дамлаж худалдахыг хориглож байжээ).
Хоёр зуун есдүгээр зүйл. Хүрээ гэгч бурханы орон тул худалдаа хийгч ард өдөр худалдаа хийхээс бус өөр самуу улс үзэж шөнө дөл очиж хомоод тэр нь илэрч мэдэгдвээс хулгайчийн ёсоор яллая. Авч хоносон гэрийн эзнийг мөнхүү ялаар яллая.
Хоёр зуун аравдугаар зүйл. Үзвээс самуу улс цаазыг дагаж явахгүй архи авч ирж нууж далдалж худалдаад тэр нь илэрч мэдэгдвэл нэг есөн малаар торгоё. Үүний нэг нь тэмээ, найм нь шүдлэн морь байна. Бас дөч ташуурдъя. Архи худалдсан хүнийг үзэж гэрчилсэн хүнд таван мориор шагная. (Энд самуу улс гэж архи худалддаг хүнийг хэлж буй).
Хоёр зуун арван нэгдүгээр зүйл. Архины худалдаа хийх газрын самуу газар бүр монголчууд ирж худалдаа хийвээс таних улс ба үл таних улсыг бүү авч хоногтүн. Гэртээ авч хоновоос гэрийн эзнийг гурван соёолон мориор яллая. Гэрээр (янхны газар)аливаа монголчууд ирж дураар хоновоос манайд ирж мэдэгд. Хэргээ зөвшөөрөхгүй бол унаж яваа морийг нь аваад соёолон мориор торгоё. Гэрчилсэн хүнд авсан юмны хагасыг өгье («Са-муу газар» гэж архи худалдах ба янхны газар буюу биеэ худалддаг эмсийн гэр орныг хэлж байгаа юм).
Хоёр зуун арван хоёрдугаар зүйл. Хэн хүн хулгай хийвээс хэдэн хулгайч болбоос цөмийг хааш хаашаа дөрөв дөрвөн алд өргөн гүн газар ухаж нэг жил дуустал хадъя. Ах хулгайчиин эхнэр, хүүхэд малыг авч (хурааж авч) малын эзэнд барьж өгье. Дүү хулгайч нарыг гурван есөн бодоор яллая. Хулгайчийг худгаас (шоронгоос) гарсан хойно зуу ташуурдаад гурван жил болтол түлээ түүлгэе. (Ийнхүү «Халх журам»-аар шорон гяндан бий болгож түүнд хамгийн эхлээд хулгайч нарыг хорьж байх тухай хууль цааз буй болгожээ).
Хоёр зуун арван гуравдугаар зүйл. Хулгайчийг яллах талах цагт өөрийн юмнаас нь үлдээж өгье (өөрийн юмнаас үлдээж өгье хэмээх нь түүнд өмч хөрөнгө үлдээж өгч байгаа хэрэг бус, зевхөн ял эдлэх хугацаанд нь идэж уух юмыг нь өөрийнх нь эд хөрөнгөнөөс гаргуулж байхыг хэлж байгаа юм).
Хоёр зуун арван дөрөвдүгээр зүйл. Есийн хэмжээ хоёр морь хоёр шар, үнээ, хоёр шүдлэн, нэг бяруу байхаар тогтоожээ.
Хоёр зуун арван тавдугаар зүйл. Хулгайчаас талсан (хураасан) зүйлээс нэг сонгодог, дөрвөн хязааланг гаргах (энэ нь хулгайчийн хэргийг зөвхөн шийтгэх үед хэрэглэгдэх зүйл болно).
Хоёр зуун арван зургадугаар зүйл. Түшмэд элчид нэг соёолон, нэг хязаалан өгөх, дэд хулгайчнйн гурван есөөс нэг морь, нэг шар, нэг үнээ, хоёр шүдлэн, нэг бярууг зарцуулах, нэг шар, нэг шүдлэн, нэг бярууг түшмэд элч нар хувааж идтүгэй (хулгайчийг олж барих, яллах, ял эдлүүлэхэд гарах хөрөнгө зардлыг ийнхүү өөрөөс нь гаргуулж байжээ).
Хоёр зуун арван долдугаар зүйл. Хэдэн гурван ес байсан ч дээр өгүүлсэн ёсоор гүйцэтгэж байх. Хэдий ч ял болов буруутын хошууны элч нэгэн шүдлэнгээс илүү идэхгүй (авахгүй). (Энэ зүйлээр элчид өгөх зүйлийн хэмжээг хязгаарлажээ.)
Хоёр зуун арван наймдугаар зүйл. Ял эс гүйцсэн хүний эм, үрийг нь бодож ялыг гүйцээнэ. Хулгайчийн ноён ба төрөл нь золиж авах болвоос үнэ нь хуучин цаазын ёсоор бай (хүнээ барьж өгөх дургүй бол эрийн золио(ор) таван бод, эмийн золио гурван бод, хүүхэд бүрт нэжгээд бодоор золих, малын нас том шүдлэн байхаар тогтоосон байжээ).
Хоёр зуун арван есдүгээр зүйл. Хулгайчийг худгаас суллаж (шоронгоос) гаргасан этгээдийг харсан гэрчид хулгайчийн хураасан малын хагасыг өгч, ах хулгайчийн эм үр дотроос аль нэгийг нь сонгож өгье.
Хоёр зуун хорьдугаар зүйл. Тайж хүн хулгай хийвээс дээдийн цаазны ёсоор шийтгэ. Нэг удаа хулгай хийхэд нь тайжийг эвдээд (тайж гэдэг хэргэм зэргийг хүчингүй болгох) гэр малыг нь хураалгүй гурван есөн бодоор яллаад улстай бол улсыг нь ах дүү нарт нь авч өгье. Дахиж хулгай хийвээс мөнхүү харц хүний ёсоор яллаж засуулъя («улстай бол улсыг» гэж өөрийн харьяат хамжлагатай бол гэсэн үг).
Хоёр зуун хорин нэгдүгээр зүйл. Хувраг хүн хулгай хийвээс анх удаа хулгай хийхэд нь худаглах хатуу засгийг нь байж (худаглах гэдэг нь шоронд хийхийг, хатуу засаг гэдэг нь гавлах гинжлэхийг хэлж байна), гурван есөөр яллаад, өөрөө санваараа эвдсэн тул отго, суманд нь өгч хар болж явтугай. Дахиж сахил авах, наманчлахыг хориглоно. Хулгай хийсэн хувраг хар шавь, гэрийн боолтой бол тэр шавийг нь отго суманд гаргая.
Хоёр зуун хорин хоёрдугаар зүйл. Ер тайж ба хувраг хүн хонины үнэ үл хүрэх эд юм хулгай хийвээс ял нь хуучин цаазын ёсоор байх, харин тайж хүний тайжийг нь эвдэхгүй улсыг нь салгаж авахгүй байх (улсыг нь гэж хамжлагат ард буюу харьяат албатыг нь гэсэн үг). Хувраг өөр дуртай бол наманчилж санваараа сэлбэтүгэй, дургүй бол хар болгож отго, суманд гаргая (сэлбэтүгэй гэж нүглээ наманчилж сахилаа шинэтгэхийг хэлж байгаа юм). Хувраг хүн шахаагаар (тулгалтаар) хэрэг хүлээвээс мөн ёсоор хагас ялаар яллая. Яллагдсан хувраг манз чанаж наманчилтугай.
Хоёр зуун хорин гуравдугаар зүйл. Вангуудаас доош хэн хүн хулгайчийг дарваас (нууваас) үүнд: засгийн ноёд биеэр дарваас таван ес, эн ноёд дарваас гурван ес, тайж тавнан, сайд дарга нар дарваас ес тав, энгийн хүн дарваас нэг есөөр торгое. Гэрчилсэн хүнд торгуулийн хагасыг өгье. Хагасыг нь засагт автугай. Засаг ноёдын таван эеийг нөгөө засгууд хувааж автүгай. Хулгайчийг барьж шийтгэсэн өдөр нь засаг ба ноёд сайд, сайн хүнээр толгойлуулан авч явж худагт (шоронд) хүргэтүгэй. (Эн ноёд гэдэг нь засаг захиргааны газар алба ажилгүй сул ноёдыг хэлж байгаа юм).
Хоёр зуун хорин тавдугаар зүйл. Шахаагаар торсон (тулгаж хүлээлгэсэн) хулгайчийн ял нь язгуурын даазын ёсоор болтутай. Засаг нь худагдалгүй хагас жил хадъя (шоронд хийлгүйгээр хагас жил хулгайд юмаа алдсан хүнд өгч зарцуулахыг хэлж буй). . Хулгай хийхдээ хүн алсан хулгайчийг насанд нь худаглая (насан турш хорих). («язгуурын цааз» гэдэг нь «Халх журам»-ыг хэлж байгаа бөгөөд ная ташуурдаж, зуу эргүүлж, мянга мөргүүлж шийтгэхийг хэлж буй).
Хоёр зуун хорин зургадугаар зүйл. Хүнийг шархдуулсан хулгайчийг худгаас гармагц хүн шархдуулсан мэсийн эзний гарыг нь хугалая. Гарыг эдгэсний хойно мөн ёсоор засаглаж түлээ түүлгэе. Мэсний эзэн эс танигдах ахул хулгайчийг энэ ёсоор засаглая.
Хорин зуун хорин долдугаар зүйл. Хулгайчийг хэн хүн худгаас гаргах ба барьсан, хадсаныг тавибаас засгийн ноёд, дацангийн (сүм дуган) лам бол долоон ес, туслагч ба эн гэлэн бол зургаан ес, эн ноёд, тайж нар, хуврагууд бол таван ес, хошуу захирагчаас доош, албаны зарцаас дээшхи хэргэмтэн хулгайчийг тавьсан байвал хэргэмийг нь байлгаад (хэвээр байлгаад) хошуу захирагчийг гурван ес, майрны (мээрэн) зангийг хоёр ес, залны зангийг ес болоод тав, харьяат тайж, тавнан, отгын дарга, сумын занги, ес болоод гурав илүү, албаны заргыг ес болоод нэг илүү, эрхтэн дархтан бол ял нь ес болоод хоёр илүү, эцэг өвгийн удам угсаа, хэргэм зэргийг залгамжилсан онц эрхийн тэмдэг бичигтэй дархан хүн бол бага жуух өгөөд их жуухыг ав авах, энгийн хүн бол аль нь нэг ес, засаг нь худагт байсан хулгайчийг тавибаас тэр хулгайчийн оронд дутуу хоногийг гүйцтэл хадгалаад гарсан хойно нь тавь ташуурдъя. Хадсан хулгайчийг тавибал мөнхүү дутуу хоногийг гүйцтэл хадаад хорин тав ташуурдъя. (Засгийн ноёд хэмээгч хошуу засаг буюу хошууны засаг даргыг хэлж буй). Дацангийн лам гэдэг нь «засгийн ноёдтой» зэрэгцэх их эрх мэдэл-тэй ламыг хэлж буй. «Туслагч» гэж хошуу засгийн хавсарга буюу орлогч гэсэн утгатай. «Эн гэлэн» гэж их сахил авсан ламыг хэлнэ. «Эн ноён» гэж засаг захиргааны эрх мэдэлгүй сул ноёдыг хэлнэ. «Хошуу захирагч» гэдэг нь хошууны өдөр тутмын ажлыг эрхлэн гүйцээдэг хүнийг хэлдэг. «Майрны занги» буюу «мээрэн хэмээгч мөр буюу жигүүр гэсэн утгатай манж үг бөгөөд хошуу захирагчийн туслагчийг хэлнэ. «Залны занги буюу «залан» гэдэг нь мөн манж гаралтай үг байх бөгөөд ноёд сумангаас дээш хэд хэдэн сумын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах хэргэмтний нэр болно. «Эрхтэн дархтан» гэж алба хашдаггүй онц эрхтэй болсон хүмүүсийг хэлж буй).
Хоёр зуун хорин наймдугаар зүйл. Хулгайчийг тавнан хэн хүн гэрчилбэл ялын (торгуулийн) хоёр хувийг гэрчид шагная. Үлдсэнийг засагт автугай. Хулгайчийг алдваас ял нь тавьсны хагас.
Хоёр зуун хорин есдүгээр зүйл. Тавин цайны үнээс доош үнэтэй ямар ч эд юм хулгай хийвэл хуучин цаазын ёсоор яллаж, засаг нь хулгайчийг хадмагц (баримагц) даруй худаг ухсан газар х үрг э ж х а д г а л у у л ъ я.
Хоёр зуун гучдугаар зүйл. Ер хадсан, худагласан хулгайчийн хүнсийг нь хулгайчийг талах, яллах цагт өөрийн юмнаас нь үлдээж өгье. Алсан лугаа адил хулгайчийн хөрөнгийг хураах үед түүний хэргийг шүүх ба хорих үед өгөх хүнсний зүйлийг өөрөөс нь гаргахыг хэлж байна. «Алсан лугаа адил» гэдэг нь (хулгайчийн хүнсийг тасалбал түүнийг алсантай адил үзэж байжээ).
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МОРЬ УРАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛЬ
Хоёр зуун гучин нэгдүгээр зүйл. Ер уралдахад засуулаас гадна дөрвөн сайдаар гэрч тавих. Тэр гэрч сайд тэмдэг авч очоод уралдах хэмжээний газарт хүрээд тэр тэмдгээ ил гаргамагц уралдана. Тэр газарт хүрэлгүй зуураас уралдвал засуул ноёдоос морь ав, тайж тавнангаас үхэр, энгийн засуулаас хонь авах.
Хоёр зуун гучин хоёрдугаар зүйл. Уралдагч хүү уралдааны газар хүрэлгүй замаасаа эргэж давхих ахул уралдсан морийг нь хураан авч, унасан хүүхдийг арав ташуурдах.
Хоёр зуун гучин гуравдугаар зүйл. Морь уралдааны газар уралдуулах мориноос өөр морь авч явж болохгүй, хэрэв хөтөлж яваа морио угтуулан тавибал унасан морийг нь авах.
Хоёр зуун гучин дөрөвдүгээр зүйл. Зуурчилж (замын хагасаас) уралдсан хүний морийг авахаас гадна ес авах, унасан хүүхдийг арав ташуурдах, замын дундаас уралдаанд орсон хүнийг тосон авч ирсэи тэр хүний морийг нь авах.
Хоёр зуун гучин тавдугаар зүйл. Засуул угтуулаас гадна зарлиггүй (зөвшөөрөлгүй) хүн очвол унасан морийг нь авч бай (засуул гэж уралдааны морь баригч хүнийг хэлж буй. «Угтуул» гэж уралдаанд оролцсон хүмүүсийг буцаж ирэхэд тосч авах хүмүүсийг хэлж буй).
Хоёр зуун гучин зургадугаар зүйл. Уралдааны замаас дутуу эргэж ирвэл түүнийг гэрчлэх (хээр) замд тавьсан тэмдэг авч ирээд нэг мориор баалж бай. Эс ирсэн ноёдын пио тэмдгийг холбоотой авах (эс ирсэн ноёд гэдэг нь уралдаанд оролцсон хүмүүсийг дагаж хянаж шалгаж явах үүрэгтэй ноёдыг хэлж буй. Тэдгээр ноёд үүргээ гүйцэтгэснийг гэрчлэх тэмдгээ авч ирэх ёстой. Хэрэв авч ирэхгүй бол холбоотой авах гэдэг нь «баалж авах» морийг нэг дахин илүү авахыг хэлж байна).
Хоёр зуун гучин долдугаар зүйл. Уралдуулах морио шүдийг нь үзүүлэхгүйгээр авч явбал уралдаанд оролцох дугаар буюу тэмдэг өгөхгүй.
Хоёр зуун гучин наймдугаар зүйл. Түрүүлж ирсэн морь удаах мориноосоо бүхэл биеэ өнгөрүүлбэл тооцох. Морины зарим бие дутуу бол тооцохгүй. Хоёр морь зэрэгцэж ирвэл эцсийн тэмдэг хүртэл аль түрүүлбэл түүнийг тооцох. Хэрэв аль нэг нь түрүүлэхгүй бол дахиж уралдах.
Хоёр зуун гучин есдүгээр зүйл. Барианд орох морь унаад хүүхэд.нь явганаар гүйж ирвэл уг морийг барианд орсонд тооцох.
Хоёр зуун дөчдүгээр зүйл. Ер засуул, угтуул, морины хүүхдэд ташуур өгөхгүй. Хэрэв өгвөл ташуур өгөгчөөс хонь авах. Уралдсан морийг засуул дэмжиж хөөхгүй.
Хоёр зуун дөчин нэгдүгээр зүйл. Уралдах хүүхдийг том, бага гэхгүйгээр эзэн нь мэдтүгэй.
Хоёр зуун дөчин хоёрдугаар зүйл. Ер ах наст морины насыг дарж уралдуулж болохгүй. Дүү настыг дээш ах настанд оруулж уралдахад гэмгүй. Ер уралдах морины насан лав дөрвөн захаас наашыг оруулж байх («дөрвөн зах» гэдэг нь үүдэн шүдний захын дөрвөн шүдийг хэлдэг. «Нааш» гэдэг нь дотогш гэсэнтэй адил утгатай. Энэ бол морины насыг хязгаарлаж байсныг хэлж байна).
Хоёр зуун дөчин гуравдугаар зүйл. Түрүүлсэн их соёолон морийг ноёд өөртөө авах бол нэг тэмээ, найман адуу хайрлаж авч бай. Түрүүлсэн хязааланд нэг тэмээ, зургаан адуу, түрүүлсэн шүдлэнд нэг тэмээ, дөрвөн адуу, түрүүлсэн сарваанд (даага) нэг тэмээ, хоёр адуу өгөх.
АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУЛГАЙН ЦААЗАД ОРУУЛСАН НЭМЭЛТҮҮД
Хоёр зуун дөчин дөрөвдүгээр зүйл. Хийдийн сүргээс хулгай хийвээс ганц хар биетийг нь тавих. Хамаг юмыг (хөрөнгийг) нь авах (ганц хар биеийг нь тавих гэж хулгайчийг ганцаарангий нь цөллөгөнд явуулахыг хэлж байна).
Хоёр зуун дөчин тавдугаар зүйл. Чулуун нүүрс, тоосго болгох түлээ, хураасан өвс зэрэг гэр ахуйн холбогдолтой юм хулгай хийвээс таван есеөр торгож шийтгэх.
Хоёр зуун дөчин зургадугаар зүйл. Хийдэд суусан хуврагийн сүргийг шавь нар, хийдийн сахиулчин хулгай хийвээс ял нь эр мал арван хоёр ест, эм мал арван есөөр торгож шийтгэ (хуврагийн сүрэг шавь нар гэж лам нарын мал сүргийг хариулдаг хүмүүсийг хэлдэг).
Хоёр зуун дөчин долдугаар зүйл. Эндээс («эдэн» гэж лам хуврагуудын мал сүргийг хариулагчид, хийдийн сахиулчдыг хэлж буй) хулгай хийсэн хүн мэлзээ болж шахлага болох ахул (бол) зуун өрх албаттай ноёдоос дээшхи ноёдын хоёр сайдыг сонгож шахах, зуун өрхөөс доошхи албаттай ноёдын сайдыг шахаж бай («мэлзээ» болж шахлага болох ахул гэж хулгай хийснээ хүлээхгүй, гэрч нотлох баримтгүй хэрэгт шахлага хэрэглэж байсныг хэлж буй).
Хоёр зуун дөчин наймдугаар зүйл. Гаргаж өгвөл хагас ял өгөх. Сайд мэдэж байж шахаанд орох ахул ахлагчийг нь нэг тэмээ, хоёр соёолон морь, дүүгээс нэг тэмээ өгөх («гаргаж өгвөл» гэж сайд шахаанд орохоос айж хулгайчаа гаргаж өгөхийг хэлж буй. Тэгвэл хулгайчийн ялын хагасыг оногдуулж уг хэргийг дуусгана. «Сайд мэдэж байж шахаанд орох ахул»гэж хулгай хийсэн хүнийг мэдэж байгаа боловч түүнийг хамгаалахын тул хэрэг хийгээгүй хэмээн өөрөө шахаанд орохыг хэлж буй).
Хоёр зуун дөчин есдүгээр зүйл. Хулгай хийсэн хүний нэг сонгодгийг барьж өг. Барьж эс өгвөл нэг тэмэз, таван соёолон бодоор золих. Эмийг зонд харих («нэг сонгодог» гзж хулгайч нарын толгойлогчийг хэлж буй. «Зонд харих» гэж төрсөн гэр орон, төрөл төрөгсдөдөө буцаж очихыг хэлж байгаа юм).
Хоёр зуун тавьдугаар зүйл. Биш хулгайчийн халуун амийг өршөөж тэдний ял нь эс гүйцвэл хүүхдий нь барьж өг. Барьж эс өгвөөс амь бүрийг гурван хязаалан бодоор золих («биш хулгайч» гэж хулгайч нарын толгойлогчоос бусдыг нь хэлж байгаа юм. «Ял эс гүйцвэл» гэж торгож шийтгэсэн малын тоо нас нь тохирохгүй бол үр хүүхдийг нь барьж өгөхийг хэлж буй. «золих гэж солих, оронд нь гэсэн үг).
Хоёр зуун тавин нэгдүгээр зүйл. Өөрийн хошуунаас дуудаж ирүүлсэн хүн хулгайчийг харсан тухайгаа гэрчилж өгвөл гурван ес идэх (авах). Зүгээр гэрч хоёр ес идэх. Хулгайчийг барьсан хүн хөлий нь цөм идэх. Хулгайд алдсан мал олж өгсөн хүнд нэг малаас хонь ид, хоёроос үхэр ид, гурваас арав хүртэл нэгийг идэх, арваас дээш бол арав бүрээс нэгийг идэх. Эдгээр идэшний орыг хулгайчаас авах («хөлийг нь цөм идэх» гэж унаж яваа морийг нь ч ав гэсэн үг).
Хоёр зуун тавин хоёрдугаар зүйл. Хулгайч нарын ялд авсан малыг язгуурын санд авч хийдийн санд тавих («язгуурын санд авч» гэдэг нь ноёдын санд бүртгэж аваад сүм хийдийн сүрэгт тавьж байх болсныг хэлж байна).
Хоёр зуун тавин гуравдугаар зүйл. Хийдийн аймгийн улс (хүмүүс) гадна хүнээс хулгай хийвээс ял нь эр мал арван ес, эм мал арван хоёр ест («хийдийн аймаг» гэж,,сүм хийдийн, харьяа, хэсэг бүлэг хүмүүс буюу одоогийн ойлголтоор. орон сууцны нэг хороолол буюу нэг хороотой төстэй юм. «Гадна хүнээс» гэдэг нь гадны хүнээс гэсэн үг).
Хоёр зуун тавин дөрөвдүгээр зүйл. Хулгайч нарыг шахалтанд оруулбал хоёр сайдыг сонгож шахах. Хэрэв хулгайчийг гаргаж өгвөл хагас ял өгөх. Сайд хулгайчийг мэдэж атлаа шахаанд орвол толгойлогч сайдаас тэмээ, дараахи сайдаас нь морь ав («сайд» гэдэг нь сүмийн харьяат аймгийн хэргийг эрхлэх сайдыг хэлж байгаа юм).
Хоёр зуун тавин тавдугаар зүйл. Хулгайчийн авч яваа адууг алдуулсан хүн гурваас дээш арав хүртэл бол нэгийг идэх, нэг адууны төлөө хонь идэх, хоёр бол үхэр идэх.
Хоёр зуун тавин зургадугаар зүйл. Сүм хийдийн аймгийн хүн адуу хулгайлсныг мэдсэн, гэрчтэн бөгөөд морьтой бол аль ойролцоо байгаа ноёдод айлтга. Тэр ноёдод нэхэл авч өг. Авч эс өвөл хоер тэмээ, хорин адуу авах (хулгайчтай хуйвалдсан, хулгайчийн хэргийг авч хэлэлцээгүй ноёдыг ийнхүү шийтгэж байжээ).
Хоёр зуун тавин долдугаар зүйл. Аль ойр байгаа айл, хүмүүст зарла. Зарласаар байтал эс очвоос (ял нь) тавнангуудаас нэг тэмээ, таван адуу, боржигон тайж нараас нэг тэмээ, нэг морь, дархан (дарга) түшмэдээс нэг тэмээ, энгийн хүнээс хоёр морь авах. Энэ бааны малын нас нь цөм хязаалан байна.
Хоёр зуун тавин наймдугаар зүйл. Гаднын хүнээс хүн босч ирж адуу хөөж иржээ. Хуврагийн шавь нар, хийд сахигчид зарласаар байтал эс очвол баа нь (ял нь) хийд сахигчаас хоёр хязаалан морь авах, энгийн хүнээс нэг хязаалан морь авах («гаднын хүн босч ирж адуу хөөж иржээ» гэдэг нь халхын гурван хошуунаас өөр газраас гурван хошуунд адуу хулгайлан хөөж ирэхийг хэлж байна).
Хоёр зуун тавин есдүгээр зүйл. Хулгайд алдсан малаа нэхсэн газрын хошууны ноёдын зарсан улс (зарлага, элч) нэхэж хүрч ирэхэд хулганд алдсан мал нь мөн байтал эс өгвөл аль ойролцоо байгаа их ноёдод айлтгаж элч авч хүр.
Хоёр зуум жардугаар зүйл. Түүнд (өр нэхэгчид «эс өгвөл хаанд айлтга. Хоёр хааны элч очиж үл өгөгч ноёдоос тэр юмыг авч өгөөд, баанд нь (яланд нь) гурван тэмээ, гучин адуу ав. Нас нь цөм хязаалан.
Хоёр зуун жаран нэгдүгээр зүйл. Урьдын нэхэгч ноёдод тэр бааны адуу, тзмээнээс нэг тэмээ, арван адуу өгөх. Ялнаас хоёр ес идэж бай.
Хоёр зуун жаран хоёрдугаар зүйл. Тавнангууд, тайж нар, энгийн харц хүмүүс зараар нэхэж явалцах бол энэ идэшнээс идэлцэж бай («идэлцэж бай» гэдэг нь ял шийтгэлд хурааж авсан малыг хувааж авах буюу хувь авахыг хэлж байгаа юм. «Зараар нэхэж явалцах» гэдэг нъ хулгайд алдсан малыг нэхэж явалцахыг хэлж буй).
арван хоёр ест («хийдийн аймаг» гэж, сүм хийдийн, харьяа хэсэг бүлэг хүмүүс буюу одоогийн ойлголтоор орон сууцны нэг хороолол буюу нэг хороотой төстэй юм. «Гадна хүнээс» гэдэг нь гадны хүнээс гэсэн үг).
Хоёр зуун тавин дөрөвдүгээр зүйл. Хулгайч нарыг шахалганд оруулбал хоёр сайдыг сонгож шахах. Хэрэв хулгайчийг гаргаж өгвөл хагас ял өгөх. Сайд хулгайчийг мэдэж атлаа шахаанд орвол толгойлогч сайдаас тэмээ, дараахи сайдаас нь морь ав («сайд» гэдэг нь сумийн харьяат аймгийн хэргийг эрхлэх сайдыг хэлж байгаа юм).
Хоёр зуун тавин тавдугаар зүйл. Хулгайчийн авч яваа адууг алдуулсан хүн гурваас дээш арав хүртэл бол нэгийг идэх, нэг адууны төлөө хонь идэх, хоёр бол үхэр идэх.
Хоёр зуун тавин зургадугаар зүйл. Сүм хийдийн аймгийн хүн адуу хулгайлсныг мэдсэн, гэрчтэн бөгөөд морьтой бол аль ойролцоо байгаа ноёдод айлтга. Тэр ноёдод нэхэл авч өг. Авч эс өвөл хоер тэмээ, хорин адуу авах (хулгайчтай хуйвалдсан, хулгайчийн хэргийг авч хэлэлцээгүй ноёдыг ийнхүү шийтгэж байжээ).
Хоёр зуун тавин долдугаар зүйл. Аль ойр байгаа айл, хүмүүст зарла. Зарласаар байтал эс очвоос (ял нь) тавнангуудаас нэг тэмээ, таван адуу, боржигон тайж нараас нэг тэмээ, нэг морь, дархан (дарга) түшмэдээс нэг тэмээ, энгийн хүнээс хоёр морь авах. Энэ бааны малын нас нь цөм хязаалан байна.
Хоёр зуун тавин наймдугаар зүйл, Гаднын хүнээс хүн босч ирж адуу хөөж иржээ. Хуврагийн шавь нар, хийд сахигчид зарласаар байтал эс очвол баа нь (ял нь) хийд сахигчаас хоёр хязаалн морь авах, энгийн хүнээс нэг хязаалан морь авах («гаднын хүн босч ирж адуу хөөж иржээ» гэдэг нь халхын гурван хошуунаас өөр газраас гурван хошуунд адуу хулгайлан хөөж ирэхийг хэлж байна).
Хоёр зуун тавин есдүгээр зүйл. Хулгайд алдсан малаа нэхсэн газрын хошууны ноёдын зарсан улс (зарлага, элч) нэхэж хүрч ирэхэд хулгайд алдсан мал нь мөн байтал эс өгвөл аль ойролцоо байгаа их ноёдод айлтгаж элч авч хүр.
Хоёр зуун жардугаар зүйл. Түүнд (өр нэхэгчид «эс өгвөл хаанд айлтга. Хоёр хааны элч очиж үл өгөгч ноёдоос тэр юмыг авч өгөөд, баанд нь (яланд нь) гурван тэмээ, гучин адуу ав. Нас нь цөм хязаалан.
Хоёр зуун жаран нэгдүгээр зүйл. Урьдын нэхэгч ноёдод тэр бааны адуу, тэмээнээс нэг тэмээ, арван адуу өгөх. Ялнаас хоёр ес идэж бан.
Хоёр зуун жаран хоёрдугаар зүйл. Тавнангууд, тайж нар, энгийн харц хүмүүс зараар нэхэж явалцах бол энэ идэшнээс идэлцэж бай («идэлцэж бай» гэдэг нь ял шийтгэлд хурааж авсан малыг хувааж авах буюу хувь авахыг хэлж байгаа юм. «Зараар нэхэж явалцах» гэдэг нъ хулгайд алдсан малыг нэхэж явалцахыг хэлж буй.
Хоёр зуун далан гуравдугаар зүйл. Аливаа илт хулгай (дээрэм) хийсэн хүнийг дээдийн хуучин цаазын ёсоор алаад, гэр мал ба эм, хүүхэд (эхнэр, хүүхэд) сэлтийг цөм малын эзэнд өгье. Бас дүү хулгайчаас (хамт явж хулгай хийсэн хүн) гурван ес мал авч малын эзэнд өгөөд зуун ташуур жанчихаас гадна хэрэв ял үл гүйцэх болвоос гэр бараа ба тогоо тулга зэрэг хамаг юмы нь нэг есд бодож, хүүхэдтэй хүнээс есөн малд нэг хүүхэд бодож, хоёр есд хоёр хүүхэд бодож өгөхөөс гадна хоёр хүүхдээс илүү барьж үл өгнө. Хүүхэдгүй эр нь эмтэй (эхнэртэй) бол эмий нь барьж өгье. Ганц бие хүн бол мөнхүү биеийг нь барьж өгье. Мал ба эхнэр, хүүхдийг өгөвч эрхгүй дутсан ялын мал буй болбоос дээдийн цаазын ёсоор малын төлөө хорин таван ташуур жанчихдаа зуугаас бүү хэтрүүл (энд «дээдийн хуучин цаазын ёсоор» гэдэг нь дайчин гүрний цааз буюу манжийн хуулиар шийтгэж бай гэсэн үг. «Илт хулгай» гэж дээрэмдэхийг хэлж байжээ).
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТОЙН БУЮУ ПАЛАМ (ЛАМ) БОЛОХ ТУХАЙ ХУУЛЬ
Хоёр зуун далан дөрөвдүгээр зүйл. Ер гэрээ тэвчиж (гэрээ орхиж) тойн болох хүн номын ёсоор эзэн ба эцэг, эхээсээ асууж тойн болох. Өгөгч палам ч (лам) асууж өгтүгэй. Эцэг эх нь хол ба эзэн ноён нь хол болоод сонсгож үл болох учир тойн болохдоо аймгийн засагдаан сонсгож зөв гэвэл автугай.
Хоёр зуун далан тавдугаар зүйл. Тойн болсон хойно номын ёсон лугаа баригдсан тойн хувраг өөр ертөнцийн ногдод харьяалагдахгүй (захирагдахгүй). Өөрийн санаагаар биеэ мэдэх («өөр ертөнц» гэж аль нэгэн ноёдод алба барихгүй, тэдэнд хамаагүй болсныг хэлж байгаа ажээ. «Номын ёсон лугаа барилдсан» гэдэг нь нэгэнт сахил санваар, авсныг хэлж байна).
Хоёр зуун далан зургадугаар зүйл. Хэрэв эзэн ба эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр тойн болох ахул толгойгоо бүү мэдтүгэй.
Хоёр зуун далан долдугаар зүйл. Лав магад сүжгээр болохыг эзэн нь саад бүү хийтүгэй. (Ийнхүү жинхэнэ өөрийн сүжгээр тойн болохыг хориглож болохгүйг хуулиар баталгаажуулж өгсөн байна).
Хоёр зуун далан наймдугаар зүйл. Хийд ба дацан мэт аймагласан тусгаар тогтносон хуврагууд тэр аймгийн цаазаар болох. Аймаг хийд, дацанд сууж бай (Дацан гэдэг нь сүм хийдийн доторхи ном хурдаг газрыг хэлж буй. «Аймагласан тусгаар тогтоосон хуврагууд» гэж олон аймаг, хошуунаас «хийд ба дацанд ирээд аймаг аймгаараа оршин суухыг хэлж байгаа юм. Тэхдээ хуврагууд өөр өөрийнхээ аймагт тогтоосон дэг журам буюу хуульд захирагдаж байжээ).
Хоёр зуун далан есдүгээр зүйл. Барилдсан болох ахул санаагаар толгойгоо мэдэж очихгүй («барилдсан болох ахул» гэж аймаг, аймгаараа оршин суух болсныг хэлж буй. Тийм учраас өөрийн дураар аймгаасаа салаад явж болдоггүй байжээ).
Хоёр зуун ная дугаар зүйл. Хийд дацанд эс багтсан тойн хүн өөрийн дураар аль нэг аймагт очвол ямар нэгэн алба төлөхгүй, зөвхөн өөрийн олсон хувьт юмаа авч очих.
Хоёр зуун наян нэгдүгээр зүйл. Ер хувраг болон өөрийн эрх мэдэлтэй шавь нарт гурван үйлээс бишид улаа шүүс өгөхгүй.
Хоёр зуун наян хоёрдугаар зүйл. Мэдэл бус хүн лугаа нэг өмчтэй бол улаа шүүс өг. («мэдэл бус хүн» гэж өөрийн эрх мэдэлгүй, эзэндээ алба барьдаг хүнийг хэлдэг).
Хоёр зуун наян гуравдугаар зүйл. Хуврагт гүрэм хийлгэж барьсан, эмч нарт өвчин үзүүлж барьсан юм өргүй.
Хоёр зуун наян дөрөвдүгээр зүйл. Ямар ба ертөнцийн ердийн хэлэлцээ, тохиролцоо хийж буй хүмүүс аль хошуунд оршин сууж байна тэр хошууны цаазын дагуу шийдэж бай («ертөнцийн» гэдэг нь ердийн хэрэг явдлыг хэлж байгаа ажээ).
Хоёр зуун наян тавдугаар зүйл. Өөр газар одоод сахилаа эвдвээс угт ноён нь нэхэж автугай («угт ноён» гэж тэр нутгийн ноёныг хэлж буй. «Нэхэж автугай» гэж сахилаа эвдсэн тул алба барих (төлөх гүйцэтгэх.) ёстой болсныг хэлж байна).
Хоёр зуун наян зургадугаар зүйл. Хийд хүрээ, дацанд гаднаас ирсэн тойн хүн түүнээсээ гарвал мөн тэр аймгийн цаазаар явах, Хэрэв гарч явах бол өөрийнхээ олсон юмтайгаа л очтугай. Мөн тэр аймагт оршин сууя гэсэн бол бүрмөсөн суутугай (хийд, хүрээ, дацан гэдэг нь бүгдээрээ сүмийг хэлж буй).
Хоёр зуун наян долдугаар зүйл. Өөр орон төвд, хятад мэт бус газраас ирсэн сахилгүй бөгөөд буяны явдалт эмч зурхайч лав мөн бол хуврагийн цаазын ёсоор ганц биеэ мэдэх. Өөрөө олсон юмаа авч очих. Өөр хэлт ийм хүнд гурван үйлээс бишид улаа шүүс өгөхгүй.
Хоёр зуун наян наймдугаар зүйл. Баруун талаас ирсэн палам нарын тухай (энэ нь голдуу төвдөөс ирсэн лам нарын тухай тогтоосон журам ажээ). Богд гэгээнд (Жавзандамба) айлтгаж залж ирсэн лам, эмч нар хэн ч бай бүгдээрээ гэгээний зарлигийг сахин биелүүлж байх ёстой бөгөөд тэд хэр чинээгээрээ сайн үйлс хийвээс сайн, харин муу аашлах мэт шалтгаанаар буруутваас мөн гэгээний зарлигийг эс сахисан учир гэм буруутайд тооцно.
Залагдаж ирсэн хүмүүс оршин байгаа газар орныхоо ёс журмыг үл хүндэтгэх ба муугаар авирлаваас зарлигийг санаатайгаар зөрчсөн хэрэгт авч үзнэ. Энэ хэргийн үнэн эсэхийг тогтооход бэрх тул ойр агсан гэрч болох их лам ба их ноёд гэрчилвэл зохино. Хэрэв ламын буруу бөгөөд нутагт нь буцааж явуулахаар бол анх залж ирүүлэхдээ тогтоож өгсөн хугацааг дуустал байлгаж бай. Хэрэв өргөл барьж өгсөн хүн өөрөө буруутвал гэм буруугүйд тооцогдсон хүн хэдий болтол оршин суухаа өөрөө мэдтүгэй.
Хоёр зуун наян есдүгээр зүйл. Төвд тэргүүтэн өөр орноос ирсэн тойн ба залж ирүүлсэн эзэн хоёулаа эхэлж уулзахдаа сайн сайхан байвал ингэе, муу муухай байвал тэгье гэж хэлэлцэн тохирсон бол түүгээрээ байх, тийнхүү хэлэлцэн тохирсон зүйлгүй бол зөвхөн өөрөө олсон юмаа аваад л явтугай.
Хоёр зуун ердүгээр зүйл. Ер гаднаас ирсэн тойн хүн гэм хийсэн бол урьд хаанаас ирсэн байваас тэр зүгт нь явуул. Түүнийг ноён хүн саатуулбал есөөр торгож шийтгэ, харц хүн саатуулбаас нэг морь ав.
Хоёр зуун ерэн нэгдүгээр зүйл. Ямар ба хэлэлцээ мэт зүйлийг аль ноёдын дэргэд хийсэн байна, тэр ноёдын цаазаар болтугай.
Хоёр зуун ерэн хоёрдугаар зүйл. Аймаглан тогтсон хуврагийн аймгийн тойн, тухайн хийд, аймгийн тогтоосон цаазад захирагдаж байна («хийд аймгийн тогтсон цааз» гэдэг нь өөрийнхээ харьяалагдаж байгаа хийд, аймгийн дагаж мөрдөж буй дэг журамд захирагдаж байхыг хэлж байгаа юм).
Хоёр зуун ерэн гуравдугаар зүйл. Гаднаас ирсэн лам эрдэм сурах зэрэг буянт хэрэг болон хүний амьдралын ерийн хэргийн талаар өөрөө өөрийгөө мэдэж явах (Харин тухайлан заасан болзол байвал түүнийг зөрчиж үл болохыг уг хуульд заажээ).
Хоёр зуун ерэн дөрөвдүгээр зүйл. Төвд зэрэг өөр орноос ирсэн тойн ба тойн бус аль ч тэр тус оронд нийтээр дагаж мөрдөж байх ёстой цаазанд захирагдаж байвал оршин сууж болно.
Хоёр зуун ерэн тавдугаар зүйл. Өөр орноос ирсэн тойн бус бөгөөд буяны явдалт илбэчин (увидастан, ид шидтэн), эмч, зурхайч мэтийн хүмүүс өөр бусдад тус хүргэж нийтээр дагаж явах ёстой цаазаар явбйл зохино.
Хоёр зуун ерэн зургадугаар зүйл. Тойн хүнийг хар хүн хөөж явуулж буюу хүнд хэрэгт гүжирдэж оруулжээ гэтэл тойн сүх чанга атгаж (шахаанд орж) хэрэг хийгээгүй ариун болж гарах бол тэр хүнээс гурван зуун анзуу авах, үүнд: зуун тавь нь бод, зуун тавь нь хонь байна. Анзуугаа эс гүйцээвээс халуун амий нь малтай нь хамт тэр тойнд барьж өгөх. Малгүй гэвэл албатын (тэр хүний) даргыг нь, тайж тавнангийн авгай аваагүй зээ хүүг шахах. Ноён нь хүнээ авах дуртай бол ялыг нь гүйцээж өгч автугай. Ялаа эс гүйцээвээс тойнд халуун амийг нь малтай нь цөм барьж өгье.
Хоёр зуун ерэн долдугаар зүйл. Хэн хүн гүжрээр яллаж ямар амьтныг алваас тэр хүнийг өөрийн нь яг тэр ялаар яллаж байх.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АРХИ УУХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ
Хоёр зуун ерэн наймдугаар зүйл. Гэлэн хүн архи ууваас гурван мориор баалъя. Гэцэл хүн ууваас хоёр морь, банди ууваас нэг морь, хиа лам нар, хаалгачин ууваас хоёр мориор баалаад цөмийг хар болгож отогт нь гаргая.
Хоёр зуун ерэн есдүгээр зүйл. Албан хэргээр явагч хар хүн архи ууваас нэг мориор баалъя. Эдний бааны морийг гэрчилж гаргасан хүнд өгье.
Гурван зуу дугаар зүйл. Архи уугчийг хэн хүн дарваас нэг мориор баалъя.
Гурван зуун нэгдүгээр зүйл. Эдэнд хэн хүн архи өгвөөс нэг мориор баалъя. Эдний бааны морийг санд тавья.

