Диснейлэндтэй болж чадахгүй нь бололтой
Yндэсний соёл амралтын хүрээлэн “Монгол диснейлэнд” болох нь өнгөрөв бололтой. Учир нь тус хүрээлэнг Японы “Иточу” корпораци 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар иж бүрэн цогцолбор болгон шинэчлэхээр бэлтгэл ажилдаа орсны дараа хүрээлэнгийн 35.5 га газраас дөрөв орчим га-г өөр хоёр байгууллагад олгосон нь илэрсэн юм.
Тиймээс хүрээлэнгийнхэн Нийслэлийн газрын албатай хамтран дээрх байгууллагуудыг шүүхэд өгсөн. Тэд шат шатны шүүхэд хандсаар эцсийн дүнд уг асуудал Дээд шүүхэд хүрчээ. Гэвч товлосон хурал нь тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байсан юм. Харин саяхан Дээд шүүхээр дээрх асуудлыг хэлэлцжээ.
Харамсалтай нь шүүхийн шийдвэр газар тасдаж авсан компаниудын талд гарсан аж. Учир нь тэд өмнөх Засаг даргын үед газрын албан ёсны зөвшөөрөл авсан байжээ.
Энэ талаар тус хүрээлэнгийн Тамгын хэлтсийн дарга Н.Бавуудоржоос тодруулахад “Газрын зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга өгдөг. Тиймээс дээрх байгууллагуудын газрын зөвшөөрлийг цуцлуулахаар нийслэлийн ЗДТГ-т буцаасан” гэв.
С.Туул
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

