Нутаг буцлаа
Их Монгол Улсын 800 жилийн ойг тохиолдуулан талын монгол нутагт гадаадын төрийн тэргүүдээс анхлан хөл тавьсан БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хён 3 өдөр төрийн айлчлал хийгээд нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.
Цастай, нартай, шуургатай 3 өдөр чамгүй их ажил амжуулсан энэ эрхэм талын монголд дахин ирнэ гэж амалсан байна.
3 хоногийн турш төрийн хар хүмүүсийн толгойг өндийх завгүй болгосон ноён Ну Му Хён өнөөдөр буцлаа. Гадны гийчин буцсан даруйд бидэнд энэ айлчлалаас юу үлдэж хоцров гэсэн горьдлого байдаг нь нууц биш.
Ар араасаа шил дараалан зурсан 15 баримт бичгээс тэгвэл нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах хэлэлцээрийг дээр дооргүй хүсэн хүлээж сонирхож байсан.
21-р зуунд БНСУ-аас талын монголд анх удаа хөл тавьсан Ну Му Хён Ерөнхийлөгчийн айлчлалд 2 улс аль аль нь ач холбогдол өгч байлаа.
800 жилийн ойн хүрээнд тохиосон энэ айлчлал 2 улсын харилцааг шинэ түвшинд гаргаснаараа чухал ач холбогдолтой төрийн айлчлал болсон юм.
Яг таг эцэслэн баталж өнөө маргаашгүй за гээд шийдчихээгүй ч гэсэн 15 баримт бичгээр дамжуулан төдий тооны салбарт хамтарч ажиллах анхны тохиролцоонд хүрч чадсан юм байна. Жим татсан энэ асуудлуудыг зам болгож өргөтгөх нь л үлджээ.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

