Их ойн эргэн тойронд 

"Ертөнцийг Бөөгийн Шидээр Анагаахуй" Бөө Судлалын олон улсын анхдугаар симпозиум

Суу билигт эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж “Ертөнцийг бөөгийн шидээр анагаахуй” сэдэвт бөө судлалын олон улсын анхдугаар симпозиумыг Мөнх Тэнгэрийн Төгс Гэгээрлийн Шид Бөө Онгон Шүтээний Төвөөс зохион байгуулах гэж байна.

Симпозиум 2006 оны 7 дугаар сарын 6-8-ны хооронд Улаанбаатар хотноо болно.

Бид энэхүү олон улсын симпозиумыг байгальд түшиглэж, монголын ёс заншил, угсаатны зүй, түүх соёлыг гадаадын бөө, эрдэмтэн судлаачдад бодитойгоор таниулан, үзүүлэхийг зорьж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх утсаар холбоо барих буюу төвийн вебсайтад зочилж болно.

Мөнх тэнгэрийн яруу эгшиглэнт дуулал, мөнхийн хүч та бүхнийг ивээх болтугай!

Мөнх тэнгэрийн шид бөө онгон шүтээний төвийн тэргүүн

Их зайран Б. Зоригтбаатар

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Баруун дөрвөн зам, Одесса дэлгүүрийн ард Шуудангийн 23-р салбар, Шуудангийн хайрцаг 59

Утас: 976/95152987

Факс: 976/11/318788

Гар утас: 976/99298909; 976/99096729

e-mail: zorigtbaatar@shidboo.mn,   b_zorigtbaatar7@yahoo.com

web site: www.shidboo.mn