Хазара Монголын тухай
Хазар Монголын талаар тодруулах зорилгоор Bernerd lewis -middle east 2000 years history, Gascoigne Great moghuls. E.Acton ruissia past and present . A.Cotereel history china зэрэг номуудаас сонирхлоо. Энэ талаар ойлгосон зуйлсээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Лалийн орнууд Монгол ба Туркийг "Талыхан" гэж нэрлэж заншжээ. Анхний талын хүмүүс болох Туркууд манай эриний 900 оны үэд Лалийн ертөнцөд орж ирж одоогийн Иран, Ирак, Афганийн болон Оросийн зарим нутгийг эзэлж улмаар одоогийн Туркийн нутагт сууршиж сэлжукууд гэж нэрлэгджээ. Нөгөө хэсэг нь Египэт, Сири, Либаний хавиар төвлөрч Мамлукийн Султанат гэсэн улсыг байгуулжээ. Ингээд талыхан буюу Туркууд Монголчуудыг иртэлх 250 жилд царай зүс өөрчлөгдөж бас ч үгүй соёлжиж, сууршин амьдрах болжээ.
250 орчом жилийн дараа талаас дахиад Монголчууд ирлээ. Туркуудийн гаргасан зам туршлагаас ч сурсан зүйл бий байх. Хорезмиййн омголон шахийг цохиод Багдадийн халифийг сүйрүүлээд Пэрс, Иранийг Афгантай эзлээд Дэли бас хурэв. Хойд талд нь Азербайджан, Армян, Гүрж бусад уулийханг эзлээд сэлжукий Туркуудййг жаахан цааш нь шахаад одоогийн Иранийн нутагт байгаа Табриз хотод төвлөрсөн Ил хааны гэж нэрлэгдэх улсыг байгууллаа. Энэ үед буюу Ил хааны өлзийт хаан Жэвш Рашуд Данаар Монголын түүхийг олон хүний оролцоотойгоор бичүүлж бидэнд үлдээжээ.
Дэлхийн дийлэнх Монголын гарт орлоо. Хойд талд алтан орд зүүн Европийг, зүүн талд Зүчийн улс төв Азийг урд талд Хубилайн Юан гүрэн зүүн өмнөд Азийг хянана. Улмаар Ил хаанийхан лал шашинд орж түүний гол төлөөлөгч болсон бөгөөд Монголчуудын лал шашины хөгжилд оруулсан нөлөө нь тэднийг нэгтгэж шашиныг хүчирхэгжүүлж улмаар эдгээр орнууд Монголын хууль татвар, цэргийн онолуудыг авч хэрэглэсэнээр тодорхойлогдоно. Гэвч Хүлэгү хаан буюу Абу сайд хааны үхэл 1360 онд Ил хааны ордныг задалж олон бие даасан жижиг улс үүсжээ. Гэсэн хдий ч Иран дах монгол угсааны олон жижиг улсууд хэдэн зуун жил оршсоор байсныг Ираны түүхийн номнуудаас харж болно. Энэ үеэр Персүүд ба Туркууд жаахан сэхээд авч, Узбекүүд ч мөн хөл дээрээбосоод ирэхээ болжээ. Гэхдээ бас л болоогуй байж. 1380 онд Самаркандад Монгол угсааны нилээн Түрэгжсэн алтан ургийн хүргэн Төмөр хаан хүчийг олж байлаа. Түүнийг олон улс булаацалддаг боловч тэр өөрийгөө Монгол гэж тооцдог нилээн Түрэг цус холилдсон ч алтан ургийн хүргэн буюу курган гэж тэндээ монголчуудад дуудагддаг түүгээрээ их бахархдаг тэр ч утгаараа алтан ургийн хүн биш боловч монголчуудын дэмжлэгийг олсон ажээ. Буцаад задарсан олон жижиг улсыг нэгтгэж 1400 он гэхэд одоогийн Афганистан, Пакистан, Энэтхэгийн хойд тал Иран, Ирак( арабийн ертөнцийг араб хэлээр ярьж бичдэг Сири, Либан, Иордан, Египэт, Арабийн эмиратууд гол төлөөлөгч бөгөөд арабийн гол хүч Багдадийн халифатийг бут цохисон нь арабуудын хүчийг олон зуун жилээр сулруулсан юм гэжээ) Азэрбайджань Узбекстан болон уулийханийг бүгдийг нь нэгтгээд баруун талд Туркийн Анатолий хотод хүрч Мамлукийн туркийг дараад цаашлан одоогийн Израйл Сирийн маргалддаг Голань өндөрлөг дээр сэлжукийн туркийг Египэт лүү ухраажээ. Сэлжукийн туркүүд 1260 онд Чингисийн цэргийг, 1400 онд Төмөрийн цэргийг, 100 жилийн дараа Бабурийн цэргийг дамаскт зогсоосон эрэлхэг дайчид боловч Туркийн түүхчийн бичсэнээр Монголчууд тэдний хүчийг сульдааж тэд улмаар Мамлукийн туркүүдийн эрхшээлд оржээ. Хэрэб тэр Египэтийг эзэлсэн бол одоогийн лалийн ертөнц түүний гар дор бүрэн орох байжээ.
Энэ үеийн талаар Сирийн түүхч "Талын хүмүүсийг талыхан буюу Туркууд Монголыг Сирийн нутаг дээр зогсоосон юм гэжээ. Тэд хоорондоо цэргийн тактик засаглал, ахуй, соёл, хувцас, царай зүсээр тун бага ялгаатай байлаа...," гэж бичжээ. Ингээд Төмөр хаан эзэлсэн газраа өөрийн хүмүүсээ суулгаад фэрганийн тал руу буцлаа. Одоо түүнд өөр нэг зорилго байв. Энэ бол хятадийг дайлаар мордох. Хятадууд монголчуудыг 1340 оны орчим хөөж явуулаад нилээд хүчирхэгжиж амжсан байлаа. Энэ үеийн хятадын түүхийн ном дээр тэд Төмөр хаанаас айж сандарч байсан тухай их тод дурсчээ. Гэвч хятадууд азтай байж. Төмөр хаан 1405 онд дайнд бэлтгэж байгаад нас баржээ. Түүний бунхан одоог хүртэл Самаркандад байсаар байна. Төмөр хааны үхлээс хойш Лалийн ертөнц хуваагдаж эхлэв. Монгол угсаанийхан ч тэр, Пэрс туркууд ч тэр тус тусын жижиг улсыг байгуулж эхэллээ. Гэвч энэ үед Монголчууд бас л хүчтэй Монголын энерги бас л зарцуулагдаж дуусаагуй байв. Өвөөгөөсөө 100 жилийн дараа Төмөрийн ач хүү Бабур Самаркандад хүчийг олж эхэллээ. Буцааж их улсыг байгуулах зорилго түүнд байв. Тэр зорилгоо авга ах нараасаа Кабул, Гэрат, Кандагарийг салгаж одоогийн Узбекийн нутагтай нэгтгэснээр эхэлсэн юм. Энэ үед Афганийн эдгээр хойтууд монголчуудын гар дор худалдааны том төвүүд болон цэцэглэж байлаа. Ингээд Кабулд төвлөрч улмаар Пэрс дэх Пэрс ба Монгол жижиг улсуудыг нэгтгэж Төмөр хааны буюу өвөөгийнхөө замаар уулыхан буюу Азэрбайджан, Гурж, Армян цаашлаад Туркийн Анатолий хотийг дайлаар мордож дахиад л Сирийн нутаг дээр хүчтэй эсэргүүцэл үзээд цааш байлдалгүй буцжээ.
Түүний зорилго энэтхэг байлаа. Өвөө Төмөр хааны Дэли-г захируулж орхисон жанжин үр сад өөрсдийгөө Хир хаан гэж өргөмжлөөд бие даажээ. Түүний эрхийг халсан зарлиг гаргахад тэрээр байлдая гэжээ. 1525 онд олон зуун заан бүхий Ибрахимаар удирдулсан Хир хааний армийг бутцохиж Дэлийг эзэлжээ.
Ингээд Монголчууд Афганистан ба Узбекстан Энэтхэгт төвлөрсөн Их Могул улсыг үндэслэлээ. Энэ үед хойд талд Алтан ордныхон сулдаж байлаа. Москвагаас урагш 200 км орших Куликовийн талд 1380 онд цохиулсан Алтан ордыхон Астрахан, Казань ба Кримд төвлөч байлаа. Дөнгөж 1480 онд л Оросийн Иван ИЙЙ Монголийн дарлалыг төгсгөл боллоо гэж зарласан бөгөөд тэр хүртэл татвар төлсөөр байжээ. Казань Астраханийхан 1550 оны үед л Оросын эрхшээлд оржээ. Харин ногой татар буюу нохой татарууд болохоор бүр 1700 оныг хүртэл бие даасан байдалтай байсаар Оросын эрхсээлд оржээ. Кримийн татарууд харин Оттаманийн эрхшээлд 17 зуунд орж, улмаар оросийн эрхсээлд оржээ. Кримийн татарууд 18 зуун хүртэл Орос Украйнаас боол олзолж турк лүү зардаг байсан тухай бичигджээ. Энэ үеийг хүртэл тэд хүчирхэг хэвээр байжээ. Буцаад Дэлиг харвал Бабур хаанй Их Монгол буюу пэрс дуудлагаар Их Могхул эсбэл Их Мугхул гэж дууддаг улс Монголийн хүч хаашаа шилжсэнийг харуулна. Тэдний өмнө хатуу ширүүн 300 жилийн нас угтаж байлаа. Бабур байлдан дагуулагч тодийгүй сайн удирдагч байснаараа Төмөр хаанаас ялгарсан юм. Төмөр хааныг сайн байлдан дагуулагч болохоос төрийн удирдагч байж чадагүй гэж нэгэн түүхч дүгнэсэн байна билээ. Бабур өөрийн дурдтгалыг бичиж ур удамдаа үлдээсэн нь одоог хүртэл хадгалагджээ. Түүний дуртгал нь Их Могул гүрнийг удирдах үндсэн номлол болж чадсан гэж дүгнэгжээ. Гэвч Бабураас хойш Их Могулийн хаадууд түүний бичсэн гэрээслэсэн олон зүйлийг огт хайхраагуй юм гэжээ.
Их Могул гүрэнд урвалт шарвалт, эрх мэдлийн дайн, архидалт энэ 3 бол түүний хүчийг олон удаа сулруулж байсан юм тэр үр удамдаа ч сэргийл гэж гэрээсэлсэн юм. Гэвч монгол генд кодлогдсон энэ шинжүүд Их Могулын түүхэнд мөрөө үлдээсэн юм . Ердөө л Бабурын дараах хүү Хумиян хаанийг Кабулд байсан төрсөн дуу Карим нь Энэтхэгийн жанжинтэй нийлж Делийгээс ховхолж түүний охид нь зах дээр доромжлогдож хөвгүүд нь засуулж дайнд олзлогдсон дээдсийн гэр бүлд халддагүй тухайн үеййн журмыг эвдэж байсан нь зөвхөн нэг жишээ юм. Энэ үед Монгол эмэгтэйчүүд эвлэрэх эвдэлцэхэд ч мөн олон үүрэг гуйцэтгэж байсан жишээ байна. Харин Хуимян хаан Каримийг бутцохиж нүдийг нь сохлоод орхисон гэдэг.
Могул гүрний 2 дах хаан Хумиян одон орныг сонирхогч бичгийн их хүн байжээ. Түүний шатнаас нь унаж амиа алдсан номын сангийн барилга Делид одоо хүртэл байдаг юм байна. Түүний дараагийн хаан акбар бол хүчирхэг улс төрийг товхинуулагч байсан бол түүний хүү Жалангир хаан урлагийн олон бүтээлийг үлдээж бас архичин нэр зүүж байжээ. Түүний хүү шах Жалан өөрийн хайрт хатандаа Таж Махалийг босгососн ажээ. Сүүлчийн хаан Арангзэуб бол байлдан дагуулгч байж. Түүуний үед 1705 он гэхэд Могол гурэн одоогийн энэтхэгийг бүхэлд нь Энэтхэг Пакистанийн булаацалддаг Кашмириг мөн Пакистанийг Афганистантай хянаж байсан юм. Их Могулын ордны дээдсийн хэл Монгол -Турк хэл байлээ. (монгол ба турк хэл нэг хэлний аймаг буюу алтай аймгийн хэл болно)
Түүний Монгол иргэд нь дээрх улсуудад мөн Иранд нутаглан амьдарсаар байгаа тэдний нэрлэдгээр Хазара буюу Мянгатийхан гэх 6-7 сая монгол-турк-пэрс холилдсон хэлээр ярьдаг Монгол царайтай, мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдардаг ажилч хөдөлмөрсөгөөрөө хөршүүддээ гайхагддаг өөрсдийгөө эзэн Чингисийн удам гэж бахархадаг цагийн эрхээр тасарсан бидний цусны тасархай ажээ.
Одоо харин афганистан дах Хазара нар адил шашины урсгал бүхий Иран Туркээс дэмжлэг авдаг гэжээ. Их Могулийн хаадын үлдээсэн уран барилгын хэдэн зуун бүтээл Могул архитекторийг шингээж өнөөг хүртэл үлджээ. Их Могул номын зохиолч эдгээр 7 хааныг эзэн хаан ба урлагийн их зүтгэлтнүүд гэж дүгнэжээ. Могулын 7 дах хаанаас 1707 -1740 оны хооронд 4 хаад зүй бусаар эрх мэдлийн дайнд амиа алджээ. үүний шалтгаанаар Могул гүрэн хүчин сульдсаар байжээ. 1720 онын үед Оттаманийн эмпирэ буюу Туркууд улам хүчирхэгжиж оргилдоо хүрсэн байлаа. Тэд одоогийн Египэт, Сири, Либан, Ирак, Иран, уулийн улсууд буюу Азарбайджан, Армян, Гүрж бусад жижиг үндэстнүүд Югославийн холбоны улсууд, Молдав, Румин, Блгар, Унгар мөн Кримийн Монгол ханатийг багтаасан улсуудыг хянаж байлаа. Тэд 1700 оны орчим Вена хотод ялагдсан нь тэднийг Европ руу цааш дайлахыг зогсоожээ.
1700 он гэхэд Иран дах Сафабидийн хаант улс Туркийн эрхшээлд орсон нь Могулын хаант улс Оттаманийн эмпирэ хил залгахад хүргэжээ. 1740 онд Оттаманийн туркууд Пелиг эзэлж Могулын хаант улсын элбэг баян эрдэнэсийн санг тоносон нь тод тэмдэглэгдэж үлджээ. Сонирхолтой нь Бабур хааны нэгэн үнэт дэлхийд нэртэй диамонд явсаар Англичуудийн гарт орж одоо Лондонгийн нэгэн музейд байдаг юм байна. Энэ үеэс Могулын хаант улс мөхөж эхэлжээ. Улмаар тэд Английн эзэмшилд Энэтхэг улсыг хүлээлгэж өгсөн ажээ. Одоо лалын ертөнцөд Португали, Франц, Холланд зэрэг өрсөлдөгчөө ялж чадсан Английн колонийн уе эхэлж байлаа.
Английн хатан хаан Викториа 68 жил төр барьж Английг колонийн их эзэмшигч гүрэн болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Англи улс Энэтхэгийн өмнөд хэсэгт худалдааны зорилгоор байгуулагдсан ийст Индиа гэдэг сомпаниар дамжуулан колонийн бодлогоо хэрэгжүүлжээ. 1860 онд Моголын сүүлчийн хаан Их бБитанийн ивээл энэ компаний асрамжинд дор байсаар Бирмд нас бржээ. Англичууд 1820 оны үед өөрсдийн анхны тагнуулуудаа худалдаачин эмчийн дүрээр Афганистанд илгээж эхэлжээ.
Тэд ч дурсамжиндаа дэлхийн хамгийн аймшигт дээрэмчидтэй улс гэж Афганийг тэмдэглэхийн хажуугаар Кабул хотийн сайхныг магтаж түүнд дурласаар зарим нь Афганд амиа алджээ. Өнөөдрийн Daily Mail сонин дээр Тартар нүүдэлчний дүрээр Афганистанд нэвтэрсэн Англи тагнуулын 1800 оны адал явдлыг бичжээ.
Афганистанд явуулах Английн бодлогыг тэдний тагнуулууд Хэрат хотыг захирч байсан Камран гэх хазар эрийг дэмжиж улмаар түүний гарын дор Афганийг нэгтгэх, нэгтэгсэн Афганийг ивээлдээ авснаар Иранд өөрийн нөлөөг нэмсэн Оросын хүч Афганд орж ирэхээс сэргийлэх зэргээр тододрхойлж байжээ. Улмаар Афганистан, Орос, Британийн завсрын бүс буюу буфэр орон болжээ. Энэ бодлого үндсэндээ Могулийн эзэнт гүрнийг Их Британийн ивээлд оруулсан аргатай төстэй юм. Мөн эндээс Афганистанд 19 зуун гэхэд Хазара буюу Монголчууд хүн амын 50 %-ийг бүрдүүлж хүчтэй төлөөлөлтэй байсныг харуулж байна.
Афганистанд Английн анхны цэрэг 1840 онд оржээ. Энэтхэг, Англи цэргүүдийг Афганчууд хүлээж аваагүй юм. Улмаар гэр бүлийн хамт 17000 хүн 1842 онд Кабулаас ухарч Жалалабад орох гэж яваад замдаа бүгд алуулж 1 хүн амд үлдсэн нь Английн колончлолын түүхэн дэх эмзэг толбо ажээ. Харин үүний өшөөг Афганийн гар хөлөөр дамжуулан Хазара нарыг аймаглан устгасан тухай Хазара вэб дээр бичигдсэнээр 2-3 сая Хазара хүн алагдаж улмаар Афганд тэд байр сууриа алдаж эхэлжээ.
1992 онд Оросын талыг барьсан Нажибуллаг умардын эвсэл унагаж тэдний удирдагчид Раббань болон Массоод нар олон хазар хүнийг хядсан бол Талибууд Хазара-ийн удирдагч Мазарийг хэлэлцээ хийнэ гэж уриад нисдэг тэрэгнээс шидэж алж улмаар хэдэн зуун Хазара хүнийг (Талибуудийн баримталдаг лал шашиний шит ба хазар нарийн суннь урсгал лалийн шашиныг ундэслэгч Моххамэдийн залгамжлагчийг түүний хүү ба хүргэн гэдэг дээр санал зөрдгөөс биенийгээ хүлээн зөвшөөрдөггүй юм) устгажээ.
Ийнхүү Лалийн ертөнцийг захирч байсан Монголчуудын үр сад өнөөг хүртэл байсаар байж хатуу ширүүн он жилүүдийг давсаар байгаа ажээ. Монгол улс Солонгос, Вьетнам, Орос зэрэг улсуудад дайны үед ч сүүлийн үед ч тусламж үзүүлж ирсэн туршлагатайн хувьд эдгээр цусны тасархай Монголчууддаа өнчинг нь асрах , залуусыг нь нутагтаа сургах зэргээр боломжоороо туслах боломжтой байх.
О. Батбаяр
Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээ
www.tsahimurtuu.mn

