Төрийн ордон 

Засгийн газрын ордны хоёр дахь өргөтгөл

Ордны барилгын хоёрдугаар өргөтгөлийг анхны өргөтгөлтэй харьцуулбал тухайн үедээ орчин цагийн гэгдэх төмөр бетон хучилтын хавтан, төмөр бетон суурь, өндөр маркийн тоосго зэргийг ашиглан газар хөдлөлтийн аюулгүй байдал зэргийг тооцоолон хийсэн аж. Харин гадна талын шавардлагыг анхны өргөтгөлийн хэсгийг дууриалган ямар ч хольцгүй зөвхөн портланд цемент, цагаан чулууны үйрмэгийг хэрэглэсэн.

Гаднаас орох гарах хаалгыг Д.Бэгзсүрэн даргатай ордны барилга засварын анги хийж угсарчээ. Хоёрдугаар өргөтгөлийн нэг томоохон хэсэг нь ордонд иргэний хамгаалалтын зориулалтаар барьсан 150 хүний хоргодох байр юм. Хоргодох байрны дотор талын өнгөн хэсэг нь чанарын хувьд сайн болж нурж унах аюулгүй , салхижуулалтын системтэй хийгдсэн юм.

Ордонд 1000 кг даацтай, 3500 кг даацтай 1 лифт Чехословак улсаас шинээр авчирч тэдний мэргэжилтнүүд болон Д.Энхтуяа, ордны лифтчин Дашдагва, Жаргалсайхан нартай хамтран угсарчээ. Ордны холбоо цахилгаан сантехник, салхижуулалтын системийг шинэчилж сайжруулсан байна. Ордны хамгаалалтын систем нь анх тавигдсан уурын зуухны халаалтаас төвийн халаалтын хамааралтай өндөр хүч чадалтай системд шилжив.

Агаарын чийглэг, агаар сэлгэх, тохируулах, халаах, хөргөх зэргийг зэрэгцүүлэн хийдэг автомат удирдлагатай салхивчийн системтэй болсон. Цэвэр ус, халуун хүйтэн ,бохир усны найдвартай системээс гадна зөвхөн ордны цэвэр усны нөөцөд зориулсан худагтай болсон юм. Ордонд төвийн цахилгаан хангалтын хоёр талын тэжээлээс гадна бэлтгэл тэжээл болон аваарын зориулалтаар суурилагдсан КАС-500 маркын станцыг бэлэн байдалтай болгов.

Энэхүү КАС-500 станц нь 9-11 секундэнд цахилгааны ачааллыг өөртөө авч ордонг цанилгаанаар саадгүй хангаж, гадны хамааралгүй болгодог юм. Барилгын гадна талд шинээр 2 арк гаргаж түүний хучилтыг доороос нь дулаалж төмөр хаалга суулгажээ. Бүх подвалын цонхны хаалт, төмөр сараалжуудыг хийж ордны гадна талын явган замын хавтангуудыг сольж эргэн тойрон усны хамгаалалт хийжээ.

Ордны хоёрдугаар өргөтгөлөөр барилгын 4 дүгээр давхарт хоолны шинэ заал бий болгож, өөртөө үйлчлэх халуун лангуу, үйлчлэгчийн болон туслах өрөө, угаагуурын өрөөтэй мөн хоолны тусгай заалтай, ордны подвалд хоолоо боловсруулж бэлэн хоолоо түгээдэг түргэн үйлчилгээний цэгтэй болгосон. Өргөтгөл хийгдсэнээр Ардын Их Хурлын танхим, туслах танхимуудтай болж нийт 126 ажлын байр шинээр буй болов. Засгийн газрын ордон хааш хаашаа 100 метр бөгөөд өндөр нь 18,7 метр хүрч, нийт 900-аад цонх 568 хаалгатай /зөвхөн ажлын өрөөнүүдийн/ болсон юм.

[Зураг хуу 42-45]