Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдан гарах үеийн дурсамж, тэмдэглэл
1924 оны 11-р сарын 16-нд нийслэл хотын төв талбайд хөдөлмөрчдийн цуглаан хийж шинэ үндсэн хуулийг боловсруулах комиссын дарга хичээнгүй сайд /ерөнхий сайд/ Б.Цэрэндорж талбайн голд босгосон модон индэр дээрээс хуулиа уншиж сонсгон Ёслол үйлдэн БНМАУ-ыг дэлхий дахинаа зарлан тунхаглажээ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны анхны үндсэн хуулийг одоогийн Улаанбаатар зочид буудлын суурин дээр байсан хоёр давхар /тэр үеийн Засгийн газар/ модон байшинд 1924 оны 11-р сарын 8-нд нээгдсэн улсын анхдугаар их хурлаас мөн оны 11-р сарын 25-ний өдрийн 16 цаг 17 минутанд бүхэлд нь санал нэгтэй баталжээ.
1924 оны 11-р сарын 16-нд нийслэл хотын төв талбайд хөдөлмөрчдийн цуглаан хийж шинэ үндсэн хуулийг боловсруулах комиссын дарга хичээнгүй сайд /ерөнхий сайд/ Б.Цэрэндорж талбайн голд босгосон модон индэр дээрээс хуулиа уншиж сонсгон Ёслол үйлдэн БНМАУ-ыг дэлхий дахинаа зарлан тунхаглажээ.
Их зохиолч Д.Нацагдорж их хурлын ажиллагаанд биечлэн оролцсон гэрчийн хувьд энэ үйл явдлыг “Үзэгдээгүй сонин гайхамшигт явдал болж, олон түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн” хэмээн тэмдэглэжээ. Анхдугаар Их Хурлаас улсын бага хурлын даргаар П.Гэндэн, ерөнхий сайдаар Б.Цэрэндорж нарыг баталжээ.
Анхдугаар үндсэн хуулиар батлан тогтоосон ардын төрийн тогтолцоо /1924/
Ардын төрийн тогтолцоо схемд зааснаар өөрчлөгдөн 1931 оны 2-р сарын 6-нд батлагдсан “тус улсын дэвсгэр газрыг шинэчлэн ангилж хуваах тухай хууль”-иар хошууг устгаж, 13 аймаг, 311 сумыг байгуулсан байна. Анхдугаар үндсэн хуулийг баталсан их хурлын үйлчилгээг хариуцах хүмүүст материаллаг бааз хомс байв. Төлөөлөгчдийн дурсамжаас үзэхэд:
Их хуралд ирсэн малчин голдуу 70-аад төлөөлөгчид их хурал хуралдсан 17 хоногийн хуралдаанд айлаар хоноглож оролцсон бөгөөд зарим үед сандал дутагдаж шалан дээр сууж хуралдаж байжээ.
Ер нь тэр үеийн Засгийн газрын аж ахуй, санхүүгийн аппарат нь 1921 оны 4-р сарын 23-ний өдрийн Засгийн газрын 9-р хурлын 1-р зүйлээр баталсан Монгол Ардын Засгийн хэргийг түр захирах шийтгэх газрын дүрмийн хоёрдугаар зүйлд: Засгийн аппаратын бүрэлдэхүүнд сангийн сайд Лосол , эд товарын ангийн түшмэл Дашпилов, нягтлан бодох хэлтсийн түшмэл Дэмид-Осор нар байснаас үүсгэлтэй байжээ.
Д.Сүхбаатарын хүү Галсан болон Засгийн газрын механикаар 1920-оод оны дунд үеэс эхлэн ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Хас гуай ярихдаа Засгийн газрын Ерөнхий сайд хичээнгүй Цэрэндорж гуайд Америкт үйлдвэрлэсэн фоксфорд маркийн суудлын ганц машин байсан бөгөөд жолооч нь Гүр гэдэг хүн байжээ.
Урьд Гамин Бароноос олзолж авсан машинуудыг бариулахаар Богдын жолооч нараас гуйсанд Дэндэв гэдэг жолоочийг өгчээ. Тэр бүх цэргийн тээврийн байгууллагад болон Засгийн газрын авто гараашид ерөнхий механикийн үүргийг олон жил гүйцэтгэжээ.

