БНМАУ-ын хоёрдугаар Үндсэн хууль батлагдан гарах үеийн дурсамж тэмдэглэл
Их Хуралд оролцсон 600-аад төлөөлөгчдийн ихэнх нь айлд байж хуралдаа оролцож, хотод таних айлгүй төлөөлөгчдийг байранд авсан байна. Нямын Цэгмид гуайн дурсамжаас үзэхэд их хурал хийсэн “Бөмбөгөр ногоон” театрт цэрэг дотоод яамны ажилтнуудтай хамтран нам, улсын идэвхтнүүд хурлын хамгаалалт үйлчилгээнд гарч хуралд ялангуяа хөдөөний төлөөлөгчдөд үйлчилдэг байсан ажээ.
Зарим малчид хурал хийж байсан театрт дотор болон “Өндөр хоршоонд” орж гарахдаа толинд мөргөх, өөрийнхөө дүрийг толинд хараад танидаг хүнтэй тааралдлаа гээд мэндэлж байсан инээдтэй тохиолдол ч гарч байсан гэдэг.
БНМАУ-ын хоёрдугаар Үндсэн хуулиар төрийн бэлгэдэл, сүлд тэмдэг, далбааг, шинэчлэн баталсан байна.
1950 онд БНМАУ-ын шинэ сүлд дууллын үгийг Ц.Дамдисүрэн, хөгжмийг Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын зохиосноор баталжээ. Харин 1955 онд БНМАУ-ын сүлд тэмдгийн доод талын туузан дээр улсын нэрийг монголоор бичигдсэн байсныг шинэ үсэг болгон өөрчилжээ.
Улсын 8-р их хурал төрийн дээд эрх барих Улсын Бага Хурлыг сонгож Алтанбулагийн хоршооны дарга, 1921 оны Ардын хувьсгалын партизан Гончигийн Бумцэндийг улсын бага хурлын даргаар баталжээ. Үндсэн хуулийн тухай илтгэлийг Х.Чойбалсан тавьсан болон Х.Чойбалсанг тахин шүтэх явдал газар авсан зэргээс БНМАУ-ын хоёрдугаар үндсэн хуулийг “Маршал Чойбалсангийн үндсэн хууль” гэж нэрлэдэг байв.
Хоёрдугаар үндсэн хуулийг боловсруулан батлах, хэрэгжүүлэх явцад төрийн болон төржсөн МАХН-ын удирдлагын өндөрлөгт Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Д.Дамба нар гарч төр намын шинжтэй тогтолцоонд голлон ажиллаж байв.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

